Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 68

Үнэний талаарх та нарын ойлголт өөрийн чинь нөхцөл байдалтай нийцэж байна уу? Бодит амьдрал дээр чи эхлээд аль үнэн нь, чамтай тулгарч байгаа хүмүүс, зүйлс болон объектуудтай холбоотой талаар бодох учиртай; эдгээр үнэний дундаас л чи Бурханы хүслийг олж, өөртөө тулгарсан зүйлийг Түүний хүсэлтэй холбож чадах юм. Хэрвээ чи үнэний аль тал нь, чамд тулгарсан зүйлстэй холбоотой болохыг мэдэлгүйгээр Бурханы хүслийг шууд хайхаар явбал энэ хандлага нь нэлээд сохор бөгөөд үр дүнд хүрч чадахгүй. Хэрэв чи үнэнийг хайж, Бурханы хүслийг ойлгохыг хүсэж байгаа бол эхлээд чамд ямар төрлийн зүйлс тохиолдсон болон үнэний ямар талтай тэдгээр нь холбоотойг харж, чиний мэдэрсэн зүйлтэй холбоотой үнэнийг Бурханы үгнээс хайх хэрэгтэй. Дараа нь чи тэрхүү үнэнээс өөртөө тохирох хэрэгжүүлэлтийн замыг хайна; ийм байдлаар чи Бурханы хүслийн талаар шууд бус ойлголтыг олж авна. Үнэнийг хайж, хэрэгжүүлэх нь хоосон сургааыг бодолгүйгээр шууд хэрэглэх эсвэл хэв загварыг дагах явдал биш юм. Үнэн бол нэгэн хэвийн зүйл биш эсвэл хууль ч биш. Энэ нь үхмэл биш—энэ бол амь, энэ бол амьд зүйл бөгөөд амьтдын дагах ёстой дүрэм, хүний өөрсдийнхөө амьдралд байлгах ёстой дүрэм юм. Энэ нь чи дадлага туршлагаараа илүү сайн ойлгох ёстой зүйл билээ. Чи өөрийнхөө туршлагаар ямар үе шатанд хүрсэн нь хамаагүй чамайг Бурханы үг болон үнэнээс салгахын аргагүй ба Бурханы зан чанарын талаар чи юу ойлгосон нь, мөн Бурханд юу байгаа болон Тэр юу болох талаар чи юу мэддэг нь бүгд Бурханы үгээр илэрхийлэгддэг; тэдгээр нь үнэнтэй салшгүйгээр холбогдсон байдаг. Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болох нь өөрсдөө үнэн юм; уг үнэн нь Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын жинхэнэ илрэл юм. Энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг тод томруун болгож, үүнийг ойлгомжтойгоор илэрхийлдэг; Бурхан юунд дуртай, Тэр юунд дургүй, Тэр чамаас юу хийхийг хүсэж байгаа болон Тэр чамайг юу хийхийг зөвшөөрдөггүй, ямар хүмүүсийг Тэр жигшдэг болон ямар хүмүүсийг Тэр бахаддагийг чамд илүү шуудхан хэлж өгдөг. Бурханы илэрхийлдэг үнэний цаанаас хүмүүс Түүний сэтгэл хангалуун байдал, уур, гуниг, аз жаргалыг болон түүнчлэн Түүний мөн чанарыг хардаг—энэ нь Түүний зан чанарыг илчлэх явдал юм. Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэж, Түүний үгнээс Түүний зан чанарыг ойлгохоос гадна хамгийн чухал зүйл бол бодитой хэрэгжүүлэлтээр дамжуулан энэхүү ойлголтонд хүрэх хэрэгцээ билээ. Хэрвээ хүмүүс Бурханыг мэдэхийн тулд өөрсдийгөө бодит амьдралаас холдуулбал тэд үүнийг биелүүлж чадахгүй байх болно. Бурханы үгнээс зарим нэг ойлголт олж авч чаддаг хүмүүс байсан ч гэсэн энэ нь онол болон үгсээр хязгаарлагддаг бөгөөд Бурхан үнэхээр ямар болохтой тохирдоггүй.

Бидний одоо ярилцаж байгаа зүйлс нь бүгд Библид бичигдсэн түүхүүдийн хүрээнд байдаг. Эдгээр түүхээр дамжуулан, эдгээр тохиолдсон зүйлсийг шинжилснээр дамжуулан хүмүүс Түүний зан чанарыг болон Түүний илэрхийлсэн Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгож чадах ба энэ нь Бурханы бүх талыг илүү өргөнөөр, илүү гүнзгий, илүү ойлгомжтойгоор, илүү бүхэлд нь ойлгох боломжийг тэдэнд олгодог. Иймээс Бурханы бүх талуудыг мэдэх цорын ганц арга зам нь эдгээр түүхээр дамжих явдал уу? Үгүй ээ, тийм биш! Учир нь Хаанчлалын эрин үед Бурханы хэлдэг зүйл болон хийдэг ажил нь Түүний зан чанарыг мэдэж, үүнийг илүү бүрэн дүүрэн мэдэхэд хүмүүст илүү сайн тусалж чадна. Гэсэн хэдий ч, хүмүүсийн сайн мэддэг Библид бичигдсэн зарим нэг жишээ эсвэл түүхүүдээр дамжуулан Бурханы зан чанарыг мэдэж, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг ойлгох нь илүү хялбар гэж Би бодож байна. Хэрвээ чамд Түүнийг мэдүүлэхийн тулд Би шүүлт, гэсгээлтийн үг болон Бурханы өнөөдөр илэрхийлсэн үнэнийг үг үгээр нь ашиглавал энэ нь хэтэрхий улиг болсон, хэтэрхий залхмаар мэт чамд санагдах бөгөөд зарим хүмүүст бүр Бурханы үг нь нэгэн хэвийн мэт санагдах болно. Гэхдээ хэрвээ бид хүмүүст Бурханы зан чанарыг мэдэхэд нь туслахын тулд Библийн түүхүүдийг жишээ болгон авах юм бол хүмүүст уйтгартай санагдахгүй байх болно. Эдгээр жишээг тайлбарлах явцад, тэр үед Бурханы зүрх сэтгэлд юу байсан тухай дэлгэрэнгүй байдал—Түүний ааш зан, уян сэтгэл эсвэл Түүний бодол, санаа нь—хүний хэлээр хүмүүст хэлэгдсэн бөгөөд энэ бүхний зорилго нь Бурханд юу байгаа, Тэр юу болох нь хэв загвар биш гэдгийг үнэлж, мэдрэх боломжийг тэдэнд олгох явдал гэж чи хэлж болно. Энэ нь домог биш эсвэл хүмүүсийн харж, хүрч чадахгүй зүйл ч биш. Энэ бол үнэхээр оршин байдаг, хүмүүсийн мэдэрч, үнэлж чадах зүйл юм. Энэ бол эцсийн зорилго билээ. Энэ эрин үед амьдарч байгаа хүмүүс ерөөгдсөн гэж чи хэлж болно. Бурханы өмнөх ажлын талаар илүү өргөн ойлголтыг олж авахын тулд тэд Библийн түүхүүдэд анхаарал хандуулдаг; Түүний хийсэн ажлаар дамжуулан тэд Түүний зан чанарыг харж чадна. Бурханы зан чанарын талаар илүү нарийн, илүү гүн гүнзгий мэдлэгт хүрэхийн тулд Түүний илэрхийлсэн эдгээр зан чанараар дамжуулан тэд хүн төрөлхтний төлөөх Бурханы хүслийг ойлгож, Түүний ариун байдлын тод томруун илрэл болон хүмүүсийн төлөө гэсэн Түүний анхаарал халамжийг ойлгож чадна. Та нар бүгд үүнийг мэдэрч байгаа гэдэгт Би итгэж байна!

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих