Өдөр тутмын Бурханы үг:Хүрэх газар ба төгсгөл | Эшлэл 587

2021-11-22

Ертөнцийн өргөн уудам чөлөөнд ахин дахин, далай тэнгис лаг шаварт идэгдэн хээр тал болж, хээр тал үерлэн далай тэнгис болж хувирсаар байна. Бүх зүйлийн дундах бүхнийг захирдаг Нэгнээс өөр хэн ч энэ хүн төрөлхтнийг удирдаж, замчилж чадахгүй. Энэхүү хүн төрөлхтний төлөө хөдөлмөрлөж, бэлтгэл базаах хүчирхэг нэгэн үгүй бөгөөд энэхүү хүн төрөлхтнийг гэрэл гэгээтэй хүрэх газар луу хөтөлж, хүний ертөнцийн шударга бус байдлаас чөлөөлж чадах нэгэн бүр ч байхгүй. Бурхан хүн төрөлхтний ирээдүйд халаглаж, хүн төрөлхтний уналтад гашуудан, хүн төрөлхтөн доройтол руу, эргэж ирэхээргүй зам руу алхам алхмаар урагшилж байгаад шаналдаг. Бурханы зүрх сэтгэлийг эмтрүүлж, Түүнийг хөсөр хаяад ёрын муу нэгнийг эрж хайж буй энэ хүн төрөлхтөн аль чиглэлд явж буйг хэн ч, хэзээ ч бодож үзээгүй. Ийм учраас л Бурханы уур хилэнг хэн ч мэдэрдэггүй, Бурханы таалалд нийцэх замыг хэн ч эрж хайдаггүй, Бурхантай ойртох гэж хэн ч хичээдэггүй, түүнчлэн Бурханы уй гашуу, шаналлыг ойлгох гэж хэн ч эрж хайдаггүй. Бурханы дуу хоолойг сонссоныхоо дараа ч гэсэн хүн өөрийнхөө замаар үргэлжлүүлэн явж, Бурханаас холдон, Бурханы нигүүлсэл, халамжаас зайлсхийж, Түүний үнэнээс зайлж, Бурханы дайсан болох Сатанд өөрийгөө худалдахыг илүүд үздэг. Хүн зөрүүдэлсэн хэвээр байвал Өөрийг нь эргэж ч харалгүй орхисон энэ хүн төрөлхтөнд Бурхан хэрхэн хандах тухай хэн бодож үзсэн бэ? Хүний махан бие, сүнс тэсвэрлэшгүй, урьд хожид үзэгдээгүй гай гамшгийг Бурхан гартаа бэлтгээд байгаа учраас л хүн төрөлхтөнд дахин давтан анхааруулж, сануулаад байгааг хэн ч мэддэггүй. Энэхүү гай гамшиг нь дан ганц хүний махан биеийн бус, бас сүнсний шийтгэл байдаг. Чи үүнийг мэдэх хэрэгтэй: Бурханы төлөвлөгөө бүтэлгүйтэж, Түүний анхааруулга, сануулгад хариулахгүй байх үед Бурхан яаж уурсаж, хилэгнэх бол? Энэ нь ямар ч бүтээгдсэн зүйлийн урьд нь мэдэрч, сонсож байсантай адилгүй байх болно. Иймээс энэхүү гай гамшиг нь урьд үзэгдээгүй бөгөөд хэзээ ч давтагдахгүй гэж Би хэлнэ. Учир нь хүн төрөлхтнийг ганц л удаа бүтээж, мөн хүн төрөлхтнийг ганц л удаа аврах нь Бурханы төлөвлөгөө билээ. Энэ бол эхнийх төдийгүй эцсийнх юм. Тиймээс энэ удаад хүн төрөлхтнийг аварч байгаа Бурханы уйгагүй сэтгэл, яарсан хүлээлтийг хэн ч ойлгож чадахгүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай…”-аас

Бурхан хүн төрөлхтний ирээдүйн төлөө шаналдаг

I

Түүхийн өмнөх үеэс хойш тоймгүй олон удаа өөрчлөгдсөн энэ уудам дэлхийд бүхнийг Захирагч Түүнээс өөр хэн ч хүнийг удирдаж, хөтлөөгүй. Ямар ч агуу нэгэн хүн төрөлхтний хэрэгцээний төлөө хөдөлмөрлөж, бэлддэггүй. Хэн ч тэднийг гэрэлт ирээдүй рүү удирдаж, энэ дэлхийн шударга бус явдлаас чөлөөлж чадахгүй. Бурхан хүн төрөлхтний ирээдүйн төлөө шаналдаг. Тэдний уналтанд Тэр хэчнээн гашуудна вэ! Хүмүүс буцах замгүй гэдгээ ухааралгүй алхаж байгааг хараад Тэр гунигладаг. Хүн тэрсэлж, Бурханы сэтгэлийг шархлуулсан; Сатаны хорон муу замаар тэд баяртай алхсан. Хүн төрөлхтөн эцэстээ хаашаа явахыг хэн ч тодорхой хардаггүй.

II

Хэн Бурханы уур хилэнг мэдэрдэг вэ? Хэн Түүнийг баярлуулж, дотно байхыг хүсдэг вэ? Бурханы уй гунигийг харж, мэдэрч буй өвдөлтийг нь ойлгохыг хичээдэг хүн хаана байна вэ? Хүмүүс Бурханы дуудахыг сонссон ч гэсэн Бурханы өршөөл, үнэн болон халамжаас өөрсдийг нь холдуулах зам дээр үлддэг, тэд өөрсдийгөө Сатанд сайн дураараа худалддаг. Бурхан хүн төрөлхтний ирээдүйн төлөө шаналдаг. Тэдний уналтанд Тэр хэчнээн гашуудна вэ! Хүмүүс буцах замгүй гэдгээ ухааралгүй алхаж байгааг хараад Тэр гунигладаг. Хүн тэрсэлж, Бурханы сэтгэлийг шархлуулсан; Сатаны хорон муу замаар тэд баяртай алхсан. Хүн төрөлхтөн эцэстээ хаашаа явахыг хэн ч тодорхой хардаггүй.

III

Өөрийг нь үл тоож, эсэргүүцдэг хүнд Бурхан яаж хандах вэ? Бурханы дуудлага болон уриалгыг тэвчишгүй, аймшигт гамшиг дагадгийг мэдээрэй. Энэ нь махан биеийг төдийгүй сүнсийг ч бас шийтгэдэг. Бурханы төлөвлөгөө хүчингүй болж, дуу хоолой нь үгүйсгэгдэхэд Бурханы уур хилэн яахыг хэн ч хэлж мэдэхгүй; үүнийг хэн ч хэзээ ч мэдэрч, сонсож байгаагүй. Энэ бол ер бусын гамшиг; Бурханы төлөвлөгөөнд нэг бүтээл, нэг аврал л байдаг. Энэ бол эхний ба эцсийн удаа. Хүн төрөлхтөнийг аврах Бурханы шаналалт хайр, дүрэлзсэн хүслийг хэн ч зүрх сэтгэлээрээ мэдэрч чадахгүй. Бурхан хүн төрөлхтний ирээдүйн төлөө шаналдаг. Тэдний уналтанд Тэр хэчнээн гашуудна вэ! Хүмүүс буцах замгүй гэдгээ ухааралгүй алхаж байгааг хараад Тэр гунигладаг. Хүн тэрсэлж, Бурханы сэтгэлийг шархлуулсан; Сатаны хорон муу замаар тэд баяртай алхсан. Хүн төрөлхтөн эцэстээ хаашаа явахыг хэн ч тодорхой хардаггүй. Хүн төрөлхтөн эцэстээ хаашаа явахыг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих