Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө II” | Эшлэл 114

Иона 3 Еховагийн үг Ионад хоёр дахь удаагаа ирж “Бос, их хот Ниневе рүү явж, Миний чамд айлдах тунхаглалыг тэдэнд зарла” гэж хэлэв. Ингээд Иона босож, Еховагийн үгийн дагуу Ниневе рүү явжээ. Ниневе, гурван өдрийн турш явж туулах үлэмж том хот байв. Иона нэг өдөржингөө хотоор явж, “Ердөө дөч хоногийн дараа Ниневе хөмөрнө” гэж хашхиран хэлж байлаа. Тэгээд Ниневе хотын хүмүүс Бурханд итгэж, мацаг барилт зарлан, хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв. Ниневе хотын хаанд энэ үг хүрэхэд тэр сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан, таар нөмрөөд үнсэн дээр суулаа. Тэрээр тунхаг гаргаж, “Хаан болон түүний ноёдын зарлигийн дагуу хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй: Тэд юм идэж, ус ууж болохгүй. Харин хүн болон адгуус амьтад бүгд таар нөмрөх ёстой, хүн Бурханд хандан чадлаараа гуй, хүн бүр ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хая. Бурхан эргэж зөөлрөн, догшин ширүүн уур хилэнгээ эргүүлж, бид мөхөхгүй ч байх юм билүү, хэн мэдэх билээ?” гэжээ. Бурхан ёрын муу замаасаа эргэсэн тэдний үйлсийг харав; тэгээд тэдэн дээр буулгана гэж хэлсэн гай гамшигтаа гэмшиж, улмаар тэднийг сүйрүүлсэнгүй.

Бурханд итгэх итгэл чинь жинхэнэ бол чи Түүний халамжийг үргэлж хүртэнэ

Бурхан Ниневегийн хүмүүст хандах санаа зорилгоо өөрчилсөн нь ямар ч эргэлзээ юм уу тодорхойгүй байдал агуулаагүй. Харин ч энэ нь цэвэр уураас цэвэр хүлээцтэй байдал болж хувирсан юм. Энэ бол Бурханы мөн чанарын жинхэнэ илрэл билээ. Бурхан үйлдэлдээ хэзээ ч шийдэмгий бус байдаггүй, эсвэл тээнэгэлздэггүй; Түүний үйлдлийн ар дахь зарчим болон зорилго бүгд тодорхой, илэрхий, цэвэр ариун, өө сэвгүй, мөн ямар ч заль мэх, далд явуулга огт холилдоогүй байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы мөн чанар ямар ч хар бараан, ёрын мууг агуулдаггүй. Ёрын муу үйл хэрэг нь Түүний нүдэнд өртсөн учраас Бурхан Ниневе хотынхонд уурласан; тэр үед Бурханы уур хилэн мөн чанараас нь үүдэн гарсан. Гэсэн хэдий ч, Бурханы уур хилэн үгүй болж, Өөрийн хүлээцтэй байдлыг дахин нэг удаа Ниневегийн хүмүүст хүртээх үед Түүний харуулсан бүхэн нь мөн л Түүний мөн чанар байсан юм. Энэ өөрчлөлт нь бүхэлдээ Бурханд хандах хүний хандлага өөрчлөгдсөний улмаас болсон. Энэ бүхий л хугацаанд Бурханы халдашгүй зан чанар өөрчлөгдөөгүй; Бурханы хүлээцтэй мөн чанар өөрчлөгдөөгүй; Бурханы хайр, өршөөнгүй мөн чанар өөрчлөгдөөгүй. Хүмүүс хорон муу үйл үйлдэж, Бурханыг гомдоох үед Тэр уур хилэнгээ тэдэн дээр авчирна. Хүмүүсийг үнэхээр гэмших үед, Бурханы зүрх сэтгэл өөрчлөгдөж, уур нь намжих болно. Хүмүүс Бурханыг зөрүүдлэн эсэргүүцсээр байх үед Түүний хилэн намжихгүй; тэднийг сүйрэх хүртэл нь Бурханы уур хилэн тэдэн дээр бага багаар ойртон ирэх болно. Энэ бол Бурханы зан чанарын мөн чанар юм. Бурханы зан чанарын харуулсан уур хилэн, өршөөл, өгөөмөр сэтгэлийн аль нь ч бай, хүний биеэ авч явах байдал, үйлдэл, зүрх сэтгэлийн гүндээ Бурханд хандах хандлагаар шийдэгддэг. Хэрвээ Бурхан уур хилэнгээ нэг хүнд тасралтгүй буулгавал энэ хүний зүрх сэтгэл гарцаагүй Бурхантай дайсагнаж байдаг. Тэр хэзээ ч үнэхээр гэмшиж, Бурханы өмнө толгой бөхийж, Бурханд жинхэнээсээ итгэж байгаагүй учраас Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хэзээ ч хүртээгүй. Хэрвээ нэг хүн Бурханы халамжийг үргэлж хүлээн авч, Түүний өршөөл, хүлээцтэй байдлыг үргэлж хүртдэг бол энэ хүн зүрх сэтгэлдээ Бурханд үнэхээр итгэдэг нь гарцаагүй бөгөөд түүний зүрх сэтгэл Бурхантай дайсагнадаггүй. Тэр үргэлж Бурханы өмнө үнэхээр гэмшдэг; тиймээс Бурханы сахилгажуулалт энэ хүн дээр дандаа буун ирдэг ч гэсэн, Түүний уур хилэн буухгүй.

Энэхүү товч тайлбар нь хүмүүст Бурханы зүрх сэтгэл, Түүний мөн чанарын үнэн бодитой байдал, Бурханы уур хилэн болон Түүний зүрх сэтгэлийн өөрчлөлт нь учир шалтгаантай гэдгийг харуулсан. Ууртай байх үедээ болон зүрх сэтгэлээ өөрчлөх үедээ Бурханы харуулсан эрс тэс ялгаа нь Түүний уур хилэн болон хүлээцтэй байдал хэмээх хоёр мөн чанарын хооронд асар том зай, том ялгаа оршиж байгаа мэт хүмүүст санагдуулдаг хэдий ч Ниневе хотынхны гэмшилд хандах Бурханы хандлага нь Бурханы жинхэнэ зан чанарын өөр нэг талыг дахин нэг удаа харах боломжийг хүмүүст олгодог. Бурханы зүрх сэтгэлийн өөрчлөлт нь Бурханы өршөөл, өгөөмөр сэтгэлийн үнэн бодитой байдал, Бурханы мөн чанарын жинхэнэ илрэлийг хүн төрөлхтөнд дахин нэг удаа үнэн бодитоор харуулсан. Бурханы өршөөл, өгөөмөр сэтгэл нь домог биш, утгагүй, хачин жигтэй зүйл ч биш гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Учир нь тухайн үед Бурханы сэтгэлийн байдал жинхэнэ байсан; Бурханы зүрх сэтгэлийн өөрчлөлт жинхэнэ байсан; Бурхан Өөрийн өршөөл, хүлээцтэй байдлыг хүн төрөлхтөнд үнэхээр дахин нэг удаа хайрласан.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Хүнд хандах Бурханы хандлага

Хүмүүс хорон муу үйлээрээ Бурханд халдах үед, Өөрийнх нь өмнө үнэхээр гэмшээгүй л бол Бурхан уураа тэдэн дээр буулгана. Хүн Бурханыг эсэргүүцсэн хэвээр байх үе тэднийг устах хүртэл Түүний уур хилэн намжихгүй. Энэ бол Бурханы зан чанар. Өөрөөр хэлбэл, Бурханы өршөөл, эсвэл уур хилэн хүний үйл хэрэг, Бурханд хандах хандлагаас шалтгаалдаг. Аа...

Бурхан нэг хүн дээр уур хилэнгээ буулгасаар байвал түүний зүрх сэтгэл Бурханыг гарцаагүй эсэргүүцдэг гэсэн үг. Учир нь тэр хэзээ ч гэмшээгүй, Бурханы өмнө толгой гудайлгаагүй, Бурханд үнэхээр итгээгүй. Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хэзээ ч хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, Бурханы өршөөл, эсвэл уур хилэн хүний үйл хэрэг, Бурханд хандах хандлагаас шалтгаалдаг. Аа...

Бурханы халамж өршөөл, хүлээцтэй байдлыг үргэлж хүртдэг бол энэ хүн зүрх сэтгэлдээ Бурханд үнэн итгэлтэй нь гарцаагүй юм. Түүний зүрх сэтгэл Бурханыг эсэргүүцдэггүй. Тэр Бурханы өмнө үргэлж гэмшдэг. Бурханы сахилгажуулалт энэ хүн дээр буудаг ч уур хилэн нь буухгүй. Өөрөөр хэлбэл, Бурханы өршөөл, эсвэл уур хилэн хүний үйл хэрэг, Бурханд хандах хандлагаас шалтгаалдаг. Аа...

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент