Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 75
Есүс таван мянган хүнийг хооллосон нь (Иохан 6:8–13) Шавь нарын нэг болох Симон Петрийн дүү Андрей Түүнд, энд таван арвайн талх, хоёр...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Хүн Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтын талаар тодорхой мэдлэг, туршлагагүй байх үед хувь заяа болон үхлийн талаарх хүний мэдлэг ойлгомжгүй болох нь гарцаагүй. Энэ бүхэн Бурханы гарт байдаг гэдгийг хүмүүс тодорхой харж чаддаггүй, мөн Бурхан тэдгээрийг хянаж, тэдгээрийг захирах дээд эрхийг атгадаг гэдгийг ухаардаггүй, хүн тийм дээд эрхийг орхиж, зугтаж чадахгүй гэдгээ мэддэггүй; иймээс үхэлтэй нүүр тулах үед тэдний сүүлчийн үг, сэтгэлийн шаналал, харамсалд төгсгөл байдаггүй. Тэд маш их ачаа, маш их дурамжхан байдал, маш их сандралд дарагддаг ба энэ бүхэн нь тэднийг үхлээс айхад хүргэдэг. Энэ ертөнцөд мэндэлсэн ямар ч хүний хувьд төрөх нь гарцаагүй, үхэх нь зайлшгүй бөгөөд хэн ч энэ замналыг даван гарч чадахгүй. Хэрвээ хүн энэ дэлхийгээс зоволгүй явахыг хүсэж байвал, хэрвээ хүн амьдралынхаа эцсийн онцгой үетэй дурамжхан бус, эсвэл сэтгэлийн шаналалгүй нүүр тулах чадвартай байхыг хүсэж байвал цорын ганц арга зам нь ямар ч харамсах зүйлгүйгээр явах юм. Харамсах зүйлгүйгээр явах цорын ганц зам бол Бүтээгчийн дээд эрхийг мэдэх, Түүний эрх мэдлийг мэдэх болон тэдгээрт захирагдах явдал билээ. Хүн зөвхөн ийм байдлаар л хүмүүний тэмцэлдээнээс, хорон муугаас, Сатаны боолчлолоос хол байж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иовынх шиг амьдралаар, Бүтээгчээр удирдуулж, ерөөлгөсөн, эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн амьдралаар, үнэ цэнэ, утга учиртай амьдралаар, үнэнч шударга, илэн далангүй амьдралаар амьдарч чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иов шиг Бүтээгчээр шалгагдаж, бүх зүйлээ булаалгаж, Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Бүтээгчийг бүх амьдралаараа шүтэн мөргөж, Иовын адилаар Түүний сайшаалыг хүртэж, Түүний дуу хоолойг сонсож, Түүний илрэхийг харж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иов шиг ямар ч зовлон, шаналал, харамсалгүйгээр жаргалтай амьдарч, үхэж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иов шиг гэрэлд амьдарч, амьдралынхаа онцгой үе бүрийг гэрэлд өнгөрүүлж, өөрийн аяныг гэрэлд түвэггүй төгсгөж, бүтээгдсэн зүйл болохын хувьд Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, сурч, мэдэж авах өөрийн даалгаврыг амжилттайгаар биелүүлж, гэрэлд нас бардаг бөгөөд дараа нь бүтээгдсэн хүний хувиар Бүтээгчид сайшаагдан Түүний хажууд үүрд зогсох болно.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Есүс таван мянган хүнийг хооллосон нь (Иохан 6:8–13) Шавь нарын нэг болох Симон Петрийн дүү Андрей Түүнд, энд таван арвайн талх, хоёр...
Есүс махбод болсон үнэн ил болсны дараа л хүн үүнийг ухаарсан: Тэнгэрт Эцэг байгаад зогсохгүй, мөн түүнчлэн Хүү, тэр ч бүү хэл Сүнс байдаг....
Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдрах үндсэн орчин (Сонгосон хэсгүүд) 4. Гэрэл Дөрөв дэх зүйл нь хүмүүсийн нүдтэй холбоотой—тэр...
Бурхан хэдийгээр хүнээс нуугддаг боловч бүх зүйлийн дундах үйл хэрэг нь хүнд Түүнийг мэдэгдэхэд хангалттай юм Иов Бурханы царайг хараагүй,...