Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 344

2020-08-23

Хэдийгээр Миний ажил та нарт маш тустай боловч Миний үг та нарт үргэлж үр нөлөөгүй байж, хий дэмий болдог. Надаар төгс болгуулах бай олоход хэцүү бөгөөд өнөөдөр Би та нарт найдах найдвараа бараг алдсан. Би та нарын дундаас хэдэн жилийн турш хайсан боловч Миний итгэлийг хүлээж чадах хүн олоход бэрх. Та нар дээр үргэлжлүүлэн ажиллах итгэл болон та нарыг үргэлжлүүлэн хайрлах хайр Надад байхгүй мэт санагддаг. Учир нь Би аль эртнээс та нарын туйлын өчүүхэн, өрөвдөлтэй “амжилтуудыг” зэвүүцэх болсон; Би та нарын дунд хэзээ ч үг хэлээгүй мэт, мөн та нар дээр хэзээ ч ажиллаагүй мэт санагддаг. Та нарын амжилт маш огиудас хүрэм. Та нар үргэлж өөрсдийгөө сүйрүүлж, шившиглэдэг ба бараг ямар ч үнэ цэнгүй. Би та нараас хүний төрхийг олж бараг чаддаггүй, хүний ул мөрийг үнэрлэж ч чаддаггүй. Та нарын шинэхэн үнэр хаана байна вэ? Олон жилийн турш төлсөн төлөөс чинь хаана байна, мөн үр дүн хаана байна вэ? Та нар хэзээ ч, юу ч олоогүй юу? Миний ажилд одоо шинэ эхлэл, шинэ гараа байгаа. Би агуу их төлөвлөгөө биелүүлэх гэж байгаа бөгөөд бүр ч илүү том ажил гүйцэтгэхийг хүсдэг атал та нар урьдынх шигээ шавар шавхайд хөрвөөн, өнгөрсөн үеийн бохир заваан усанд амьдарсаар байгаа ба үнэн хэрэгтээ өөрсдийн анхдагч хүндрэлээсээ салж чадаагүй. Тиймээс та нар Миний үгээс мөн л юу ч олж авсангүй. Та нар шавар шавхай, бохир заваан устай анхны газраасаа салаагүй бөгөөд Миний үгийг л мэддэг боловч үнэндээ Миний үгийн эрх чөлөөний ертөнцөд ороогүй тул Миний үг хэзээ ч та нарт дэлгэгдээгүй; тэдгээр нь олон мянган жилийн туршид битүүмжлэгдсээр ирсэн зөгнөлийн ном шиг байдаг. Би амьдралд чинь та нарт харагддаг боловч та нар үүнийг үргэлж мэддэггүй. Та нар бүр Намайг ч таньдаггүй. Миний хэлдэг үгийн бараг хагас нь та нарыг шүүх шүүлт байдаг бөгөөд хүрэх ёстой үр дүнгийнхээ хагаст л хүрч, та нарын дотор гүн айдас төрүүлдэг. Үлдсэн хагас нь амьдралын тухай, биеэ хэрхэн авч явах тухай та нарт зааж сургах үгээс бүрддэг. Гэхдээ та нарын тухайд бол, тэдгээр нь бүр оршин байдаггүй юм шиг, эсвэл та нар хүүхдүүдийн үг буюу үргэлж нууцхан инээмсэглэдэг ч хэзээ ч биелүүлдэггүй үгээ сонсож байгаа мэт байдаг. Та нар эдгээр зүйлийн талаар хэзээ ч санаа тавьж байгаагүй; та нар үндсэндээ сониуч зангаасаа болоод Миний үйлдлүүдийг үргэлж ажигласаар ирснийхээ үр дүнд одоо харанхуйд унаж, гэрлийг харж чаддаггүй тул харанхуйд хөөрхийлөлтэйгээр уйлж байдаг. Миний хүсдэг зүйл бол та нарын дуулгавартай байдал буюу ямар ч болзолгүй дуулгавартай байдал бөгөөд түүнээс ч илүүтэйгээр Миний хэлж байгаа бүхний талаар бүрэн итгэлтэй байхыг Би та нараас шаарддаг. Та нар үл ойшоосон хандлага баримтлах ёсгүй бөгөөд ялангуяа Миний хэлдэг зүйлийг шилж сонгон авч үзэх ёсгүй, мөн сурсан дадсанаараа Миний үг болон Миний ажилд хайхрамжгүй хандах ч ёсгүй. Миний ажил та нарын дунд хийгддэг бөгөөд Би та нарт Өөрийн асар их үгийг хайрласан боловч хэрвээ та нар Надад ийм маягаар хандах юм бол та нарын олж аваагүй, эсвэл хэрэгжүүлээгүй зүйлсийг Би Харь үндэстний гэр бүлүүдэд өгөхөөс өөр аргагүй. Бүтээгдсэн бүх зүйлийн дундаас хэн Миний гарт байдаггүй вэ? Та нарын дундаас олонх нь “боловсорч гүйцсэн ахимаг насандаа” байгаа бөгөөд Надад байгаа ийм ажлыг хүлээн авах эрч хүчгүй байдаг. Та нар Ханхао шувууa шиг арай ядан амь зуудаг ба Миний үгэнд хэзээ ч нухацтай хандаагүй. Залуучууд туйлын нэрэлхүү, хэт эрхэлсэн бөгөөд Миний ажлыг бүр ч бага анхаардаг. Тэдэнд Миний цайллагын амттануудыг амсах сонирхол байдаггүй; тэд алс хол явахаар торноосоо ниссэн бяцхан шувуу шиг байдаг. Ийм төрлийн хөгшин, залуу хүмүүс яаж Надад хэрэгтэй байх юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хөгшин залуу хүмүүст зориулсан үг

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих