Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 135

Бурханд хүний хувь заяаг захирах дээд эрх байдаг гэсэн бодит баримтыг хэн ч өөрчилж чадахгүй

Бурханы эрх мэдэл дор бүх хүн Түүний дээд эрх болон Түүний зохицуулалтыг идэвхтэйгээр, эсвэл идэвхгүйгээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд амьдралынхаа явцад хүн хэрхэн тэмцэлдэх нь хамаагүй, хүн хэчнээн олон тахир муруй замаар явах нь хамаагүй, эцэстээ тэр Бүтээгчийн өөрт нь зориулан төлөвлөсөн хувь заяаны тойрог замд буцах болно. Энэ бол Бүтээгчийн эрх мэдлийн даван туулшгүй байдал, Түүний эрх мэдэл хорвоо ертөнцийг хянаж, захирдаг барил юм. Энэ даван туулшгүй байдал, энэхүү хянаж захирах хэлбэр нь бүх зүйлийн амьдралыг захирч, үхсэнийхээ дараа ямар ч саадгүйгээр дахин дахин өөр биед шилжих боломжийг хүмүүст олгож, дэлхий ертөнцийг өдрөөс өдөрт, жилээс жилд тогтмол эргүүлж, урагшлуулдаг хуулиудыг хариуцдаг. Чи энэ бүх бодит үнэнийг нүдээр харсан бөгөөд тэдгээрийг өнгөцхөн ч бай, эсвэл гүн гүнзгий ч бай ойлгодог; хэр гүнзгий ойлгосон чинь үнэний талаарх чиний мэдлэг, туршлага болон Бурханы талаарх мэдлэгээс чинь хамаарна. Чи үнэний бодит байдлыг хэр сайн мэддэг, чи Бурханы үгийг хэр их мэдэрсэн, Бурханы мөн чанар болон зан чанарыг хэр сайн мэддэг чинь Бурханы дээд эрх болон зохицуулалтын талаарх чиний ойлголтын гүнийг илэрхийлдэг. Бурханы дээд эрх болон зохицуулалтын оршин тогтнол нь хүн тэдгээрт захирагдах эсэхээс хамаардаг уу? Бурхан энэ эрх мэдлийг эзэмшдэг гэсэн бодит үнэн нь хүн төрөлхтөн үүнд захирагдах эсэхээр тодорхойлогдох уу? Бурханы эрх мэдэл нь орчин нөхцөлийг үл харгалзан оршдог; бүх нөхцөл байдалд Бурхан хүн бүрийн хувь заяа болон бүх зүйлийг Өөрийн бодол, Өөрийн хүслийн дагуу захиран, зохицуулдаг. Хүмүүс өөрчлөгдсөнөөс болж энэ нь өөрчлөгдөхгүй ба энэ нь хүний хүслээс хамаарахгүй, цаг хугацаа, орон зай болон газар зүйн ямар ч өөрчлөлтөөс болж хувирахгүй, учир нь Бурханы эрх мэдэл бол Түүний үнэн мөн чанар билээ. Хүн Бурханы дээд эрхийг мэдэж, хүлээн зөвшөөрч чадах эсэх нь, мөн хүн үүнд захирагдаж чадах эсэх нь хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг өчүүхэн төдий ч өөрчилдөггүй. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы дээд эрхийн талаар ямар хандлагатай байх нь хамаагүй, энэ нь хүний хувь заяа болон бүх зүйлийг захирах дээд эрх Бурханд байдаг гэсэн бодит үнэнийг өөрчилж ердөө чадахгүй. Чи Бурханы дээд эрхэнд захирагддаггүй байсан ч гэсэн Тэр чиний хувь заяаг удирдаж л байдаг; чи Түүний дээд эрхийг мэдэхгүй байсан ч гэсэн Түүний эрх мэдэл оршсоор л байдаг. Бурханы эрх мэдэл болон хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийн бодит үнэн нь хүний хүслээс шалтгаалахгүй бөгөөд хүний шилэлт, сонголтын дагуу өөрчлөгддөггүй. Бурханы эрх мэдэл хаа сайгүй, цаг тутам, агшин бүрд байдаг. Хэрвээ тэнгэр, газар үгүй болох байсан бол Түүний эрх мэдэл хэзээ ч алга болохгүй байх байсан, учир нь Тэр бол Бурхан Өөрөө бөгөөд Тэр цор ганц эрх мэдлийг эзэмшдэг, мөн Түүний эрх мэдэл нь хүмүүс, үйл явдал, эсвэл зүйлсээр, орон зай, эсвэл газар зүйн байршлаар хязгаарлагдаж, хашигддаггүй билээ. Бурхан цаг ямагт Өөрийн эрх мэдлийг ашиглаж, Өөрийн сүр хүчийг харуулж, Өөрийн удирдлагын ажлыг хэзээний л хэвээр үргэлжлүүлдэг; үргэлж хийж байсныхаа адилаар Тэр цаг ямагт бүх зүйлийг захирч, бүх зүйлийг хангаж, бүх зүйлийг зохион байгуулдаг. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Энэ бол бодит үнэн; балар эртний үеэс эхлээд энэ нь өөрчлөгдөшгүй үнэн байсаар ирсэн юм!

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих