Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө II” | Эшлэл 105

Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө II” | Эшлэл 105

20 |2020-06-28

Эхлэл 19:1–11 Хоёр тэнгэрэлч Содомд нар жаргах цагаар ирэхэд Содомын гол хаалган дээр сууж байсан Лот тэднийг хараад угтан босож, нүүрээрээ газар унан мөргөөд: “Хараач, эзэд минь, зам зууртаа зарцынхаа гэрт орж, бүхий л шөнөжингөө саатан, хөлөө угааж, өглөө эрт босоод аян замдаа гарна уу” гэж хэлэв. Тэд, “Үгүй, бид бүхэл шөнийг гадаа өнгөрөөнө” гэлээ. Тэр тэднийг ихэд хүчлэн гуйсанд тэд түүний гэрт оржээ; тэр тэднийг дайлж цайлан, исгээгүй талх барьж өгснийг тэд идэв. Харин тэднийг хэвтэхээс өмнө хотын хүмүүс буюу Содомын хүмүүс хүртэл хөгшин залуугүй дөрвөн зүгээс ирж, гэрийг нь бүслээд Лотыг дуудаж: “Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна? Тэднийг бидэнд авчир, бид тэдэнтэй хүссэнээ хийе” гэцгээв. Лот гарч ирж, хаалгаа хаагаад “Ах дүү нар минь, ийм муухай зүйл битгий хийгээч гэж би та нараас гуйж байна. Хараач, би эр хүн үзээгүй хоёр охинтой; тэднийг та нарт авчрахыг минь зөвшөөрөөч, та нар сайн гэж үзсэн зүйлээ тэдэнтэй хий: манай гэрт ирсэн учраас энэ хүмүүст л юу ч битгий хийгээрэй” гэж хэлэв. Тэд, “Хойшоо бай. Энэ хүмүүс түр хугацаагаар ирчихээд бас шүүгч болох юм гэнэ: бид чамд тэднээс муугаар хандана” гээд Лотыг хүртэл хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөж очлоо. Харин нөгөө хүмүүс гараа сунган Лотыг гэрт татан оруулж, хаалгыг хаав. Тэгээд тэд гэрийн хаалган дээр байсан хүмүүсийг том жижиггүй юу ч харахгүй болгосонд тэд хаалга олох гэж ихэд зүдрэв.

Эхлэл 19:24–25 Тэгээд Ехова Содом, Гоморра хоёрт хүхэр ба галыг тэнгэрээс Еховагаас илгээж; хотуудыг, бүх тал хөндийг болон хотын бүх оршин суугчийг, газар дээрх ургамал амьтан бүгдийг сүйрүүлэв.

Бурханы уур хилэнг хүргэснийхээ төлөө Содом газартай тэгшлэгджээ

Содомын ард иргэд энэ хоёр зарцыг харах үедээ ирсэн шалтгааныг нь нэг ч хүн асуугаагүй, мөн Бурханы хүслийг түгээхээр ирсэн эсэхийг нь ч асуугаагүй. Эсрэгээрээ, тэд тайлбар сонсохыг хүлээлгүйгээр бөөгнөрч, зэрлэг нохой, догшин чоно мэт тэр хоёр зарцыг барихаар ирсэн. Ийм зүйл болж байхад Бурхан харсан уу? Хүний ийм зан авирыг, ийм зүйлийг хараад Бурхан зүрх сэтгэлдээ юу бодож байсан бэ? Бурхан энэ хотыг устгахаар шийдсэн; Тэр тээнэгэлзэж, азнахгүй байх байсан, мөн үргэлжлүүлэн тэвчихгүй байсан. Түүний өдөр ирсэн тул хийхийг хүссэн ажлаа гүйцэлдүүлсэн. Тиймээс Эхлэл 19:24–25-д, “Тэгээд Ехова Содом, Гоморра хоёрт хүхэр ба галыг тэнгэрээс Еховагаас илгээж; хотуудыг, бүх тал хөндийг болон хотын бүх оршин суугчийг, газар дээрх ургамал амьтан бүгдийг сүйрүүлэв” гэж байдаг. Энэ хоёр эшлэл нь, энэ хотыг сүйрүүлсэн Бурханы аргыг хүмүүст өгүүлдэг; энэ нь бас Бурхан юуг сүйрүүлснийг хүмүүст хэлдэг. Нэгдүгээрт, Бурхан хотыг галаар шатаасан ба галын хэмжээ нь бүх хүнийг болон газарт ургаж байсан бүхнийг устгахад хангалттай байсан гэдгийг Библид дүрсэлсэн. Өөрөөр хэлбэл, тэнгэрээс буусан гал нь зөвхөн хотыг устгаад зогсоогүй; мөн үүн дотор байсан бүх хүнийг болон бүх амьд зүйлийг ганц ч ул мөр үлдээлгүйгээр устгасан. Хотыг устгасны дараа газар дээр амьд зүйл үлдээгүй байв. Ямар ч амь байгаагүй, үүний шинж тэмдэг ч байгаагүй. Хот үхмэл нам гүм байдлаар дүүрэн эзгүй хоосон газар болон хувирсан. Энэхүү газарт Бурханы эсрэг муу үйл хэрэг байхаа больж; аллага юм уу асгарсан цус байхаа болих байлаа.

Яагаад Бурхан энэ хотыг бүхэлд нь шатаахыг хүссэн бэ? Та нар үүнээс юу харж болох вэ? Бурхан Өөрийнх нь бүтээл болох хүн төрөлхтөн болон бүх зүйл ингэж сүйрэхийг харж тэвчих байсан уу? Хэрвээ чи Ехова Бурханы уур хилэнг тэнгэрээс буулгасан галаас харж чадвал, Түүний сүйрлийн байнаас, мөн түүнчлэн уг хотын устгагдсан хэмжээнээс Түүний уур хилэнгийн түвшинг харах нь хэцүү биш юм. Бурхан нэгэн хотыг жигших үедээ Өөрийн шийтгэлийг онооно. Хотод зэвүүцэх үедээ Бурхан Өөрийн уурыг хүмүүст мэдэгдэхийн тулд дараалсан олон сануулгыг өгнө. Гэхдээ Бурхан хотыг сүйрүүлж, устгахаар шийдэх үед—өөрөөр хэлбэл, Түүний уур хилэн, сүр жавхланд халдсан үед—Тэр цаашид ямар ч шийтгэл юм уу сануулга өгөхгүй. Оронд нь Тэр үүнийг шууд устгана. Үүнийг зүгээр л алга болгох болно. Энэ бол Бурханы зөвт зан чанар билээ.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах