Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө VI” | Эшлэл 165

Өнөөдрийн цугларалтын эхэнд та нарын хийсэн, Намайг гайхшруулсан зүйлийн талаар Би та нартай яримаар байна. Та нарын зарим нь магадгүй талархлын мэдрэмж өвөрлөж байсан, эсвэл талархаж байсан байх, иймээс сэтгэл хөдлөл чинь тийм үйлдэл хийсэн. Хийсэн юм чинь зэмлэх шаардлагатай зүйл биш; энэ нь зөв ч биш, бас буруу ч биш. Гэхдээ Би та нарт нэг зүйлийг ойлгуулмаар байна. Миний ойлгуулахыг хүсээд байгаа зүйл юу вэ? Эхлээд, Би дөнгөж сая хийсэн зүйлийн чинь талаар та нараас асуумаар байна. Та нар нүүрээрээ газар унан мөргөж байсан уу, эсвэл шүтэн мөргөхөөр өвдөг сөгдөж байсан уу? Надад хэлж өгөх хүн байна уу? (Нүүрээрээ газар унан мөргөж байсан гэж бодож байна.) Энэ нь нүүрээрээ газар унан мөргөх явдал байсан гэж та нар итгэж байна, тэгвэл нүүрээрээ газар унан мөргөхийн утга учир юу вэ? (Шүтэн мөргөх.) Тэгвэл шүтэн мөргөхөөр өвдөг сөгдөх нь юу юм бэ? Би өмнө нь та нартай энэ талаар нөхөрлөөгүй, харин өнөөдөр энэ сэдвийг та нартай нөхөрлөх шаардлагатай гэж санагдаж байна. Та нар ердийн цугларалтууд дээрээ нүүрээрээ газар унан мөргөдөг үү? (Үгүй.) Залбирах болгондоо нүүрээрээ газар унан мөргөдөг үү? (Тийм.) Нөхцөл байдал бүрдвэл та нар залбирах болгондоо нүүрээрээ газар унан мөргөдөг үү? (Тийм.) Сайн байна. Гэхдээ Бурхан хоёр төрлийн хүний сөхрөхийг л хүлээн зөвшөөрдөг гэдгийг Би өнөөдөр та нарт ойлгуулахыг хүсэж байна. Бид Библи юм уу аливаа сүнслэг хүмүүсийн биеэ авч явах байдлыг лавлаж үзэх хэрэггүй. Харин Би одоо та нарт нэг үнэн юм хэлье. Юун түрүүнд, нүүрээрээ газар унан мөргөх болон шүтэн мөргөхийн тулд өвдөг сөгдөх нь адилхан зүйл биш. Яагаад Бурхан нүүрээрээ газар унан мөргөдөг хүмүүсийн сөхрөхийг хүлээн зөвшөөрдөг вэ? Яагаад гэвэл Бурхан хэн нэгнийг Өөр лүүгээ дуудаж, Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрөхийг энэ хүнд тушаадаг, иймээс Өөрийнх нь өмнө нүүрээрээ газар унан мөргөхийг түүнд зөвшөөрдөг. Энэ нь эхний төрлийн хүн юм. Хоёр дахь төрөл нь Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн шүтэн мөргөхдөө өвдөг сөгдөх. Ердөө ийм хоёр төрлийн л хүн байдаг. Тэгвэл та нар аль төрөлд нь харьяалагддаг вэ? Та нар хэлж чадах уу? Хэдий мэдрэмжийг чинь бага зэрэг шархлуулж магадгүй ч энэ бол үнэн юм. Залбирах үедээ хүмүүс сөхөрдөг тухайд хэлэх юм юу ч алга—энэ нь зүй зохистой бөгөөд ийм л байх учиртай, учир нь хүмүүс залбирах үедээ ихэвчлэн ямар нэг юмны төлөө залбирч, зүрх сэтгэлээ Бурханд нээж, Түүнтэй нүүр тулан уулздаг. Энэ нь Бурхантай хийсэн чин сэтгэлийн харилцан яриа, хөөрөө юм. Өвдөг сөгдөн шүтэн мөргөх нь ёс төдий зүйл байх ёсгүй. Би өнөөдрийн хийсэн зүйлийн чинь төлөө та нарыг зэмлэх гэсэнгүй. Зүгээр л энэ зарчмыг ойлгуулах гэсэндээ та нарт үүнийг ойлгомжтой болгох гэсэн юм—үүнийг мэдэж байгаа биз дээ? (Тийм ээ, бид мэднэ.) Би та нарт хэлсэн болохоор ийм зүйл дахиад тохиолдохгүй. Тэгвэл, Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж, өвдөг сөгдөх ямар нэгэн боломж хүмүүст байдаг уу? Ийм боломж хэзээ ч байдаггүй юм биш. Эрт орой хэзээ нэгэн цагт тэр өдөр ирнэ, гэхдээ тэр цаг нь одоо биш. Та нар ойлгов уу? Энэ нь та нарыг гуниглуулж байна уу? (Үгүй.) Сайн байна. Магадгүй эдгээр үг та нарыг зоригжуулж, эсвэл урамшуулна, ингэснээр та нар зүрх сэтгэлдээ Бурхан, хүн хоёрын хоорондох одоогийн байдлыг болон одоо тэдний хооронд ямар төрлийн харилцаа оршин байгааг мэдэж чадна. Хэдийгээр бид саяхан ярилцаж, дахиад жаахан хэлэлцсэн боловч Бурханы талаарх хүний мэдлэг ер хангалтгүй байсаар байгаа. Бурханыг ойлгохоор эрэлхийлэх энэ замд хүний хийх юм бас л их байна. Та нараар үүнийг яаралтай хийлгэх юм уу ийм хүсэл эрмэлзэл, мэдрэмжийг илэрхийлэхээр яарах нь Миний санаа зорилго биш. Өнөөдөр хийсэн зүйл чинь жинхэнэ мэдрэмжийг чинь харуулж, илэрхийлж байгаа байх, Би үүнийг мэдэрсэн. Иймээс үүнийг хийж байх үед чинь Би зүгээр л босож зогсоод та нарт сайн сайхныг хүсмээр байна, учир нь Би та нарыг бүгдээрээ сайн байгаасай гэж хүсдэг. Иймээс, та нарыг бүх зүйлийн талаар зөв зүйтэй ойлголт, зөв зүйтэй үзэл бодолтой байгаасай гэсэндээ Би Өөрийн үг, үйлдэл бүрээр та нарт тусалж, та нарыг залж чиглүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийдэг. Та нар үүнийг ойлгож чадна биз дээ? (Тийм.) Сайн байна. Хэдийгээр хүмүүс Бурханы янз бүрийн зан чанар, Бурханд юу байдаг, Тэр юу болохын талууд болон Бурханы хийдэг ажлын талаар зарим нэг ойлголттой байдаг ч энэхүү ойлголтын дийлэнх нь үгийг өнгөцхөн уншиж, зарчмын хувьд ойлгож, эсвэл ердөө тэдгээрийн талаар бодохоос хэтэрдэггүй. Хүмүүст хамгийн их дутагдаж байдаг зүйл нь бодит туршлагаас гарсан жинхэнэ ойлголт, мэдлэг ухаан юм. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг сэрээхийн тулд янз бүрийн арга ашигладаг хэдий ч үүнийг гүйцэлдэхээс өмнө хийх зүйл мөн л маш их байна. Бурхан ганцааранг нь орхисон мэт, өөрсдийг нь хаяж, нүүр буруулсан мэт хэн нэгэнд санагдахыг Би хармааргүй байна. Харин хүн бүр үнэнийг эрэлхийлж, Бурханыг ойлгохоор эрж хайсан замаар гуйвшгүй шийдвэртэйгээр, ямар ч эргэлзээ тээнэгэлзэл, ачаа дарамтгүйгээр урагшаа зоримог алхаж байгааг л харахыг хүсэж байна. Чи ямар буруу зүйл үйлдсэн нь хамаагүй, замаа алдаад хэр хол явсан чинь, эсвэл хэр ноцтой гэм нүгэл үйлдсэн чинь хамаагүй, эдгээрийг Бурханыг ойлгох эрэл хайгуулдаа үүрэх ачаа, илүүдэл тээш бүү болго. Үргэлжлүүлэн урагш алх. Бурхан хүний авралыг цаг ямагт зүрх сэтгэлдээ байлгадаг; энэ нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Энэ бол Бурханы мөн чанарын хамгийн эрхэм нандин хэсэг юм.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент