Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө VIII” | Эшлэл 178

Бурхан бол зөвхөн Өөрийн сонгосон ард түмний Бурхан биш, Чи одоогоор Бурханыг дагадаг, Тэр чиний Бурхан, тэгвэл Бурханыг дагадагаас бусад хүмүүсийн хувьд Бурхан тэдний Бурхан мөн үү? Бурханыг дагадаггүй хүмүүсийн хувьд Тэр тэдний Бурхан мөн үү? Бурхан бол бүх зүйлийн Бурхан мөн үү? (Мөн.) Тэгвэл Бурхан зөвхөн Өөрийг нь дагадаг хүмүүс дээр ажлаа явуулж, үйл хэргээ гүйцэтгэдэг үү? (Үгүй.) Түүний ажил болон үйлдлийн цар хүрээ юу вэ? Хамгийн багадаа, Түүний ажил болон үйлдлийн хамрах хүрээ нь бүх хүн төрөлхтөн болон бүтээлийн бүх зүйлийг хамардаг. Өргөн хүрээнд авч үзвэл, энэ нь хүмүүсийн харж чаддаггүй бүхэл бүтэн орчлон ертөнцийг хамардаг. Тиймээс Бурхан бүх хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийж, Өөрийн үйлдлийг гүйцэтгэдэг гэж хэлж болох бөгөөд Бурханыг Өөрийг нь бүхэлд нь мэдэж авах боломжийг хүмүүст олгоход энэ хангалттай. Хэрвээ чи Бурханыг мэдэж, үнэхээр Түүнийг мэдэж, ойлгож авах хүсэлтэй байгаа бол өөрийгөө зөвхөн Бурханы ажлын гурван үе шатаар бүү хязгаарла, мөн Бурханы нэгэнтээ гүйцэтгэсэн ажлын тухай түүхүүдээр бүү хязгаарла. Хэрвээ чи Түүнийг тийм байдлаар мэдэх гэж оролдвол Бурханыг тодорхой хэмжээнд хязгаарлаж байна. Чи Бурханыг хэтэрхий ялимгүй гэж харж байна. Ийм үр дагавар чамд ямар нөлөө үзүүлэх вэ? Чи Бурханы гайхалтай байдал болон эрхэм дээд байдлыг хэзээ ч мэдэж чадахгүй бөгөөд Бурханы хүч чадал, бүхнийг чадагч байдал, Түүний эрх мэдлийн хүрээг хэзээ ч мэдэж чадахгүй байх байсан. Ийм ойлголт нь Бурхан бол бүх зүйлийн Захирагч гэсэн үнэнийг хүлээн зөвшөөрөх чиний чадвар, түүнчлэн Бурханы жинхэнэ ялгамж чанар, байр суурийн тухай мэдлэгт чинь нөлөөлөх байсан юм. Өөрөөр хэлбэл, Бурханы тухай чиний ойлголт нэг хүрээнд хязгаарлагдвал хүлээн авах зүйл чинь ч бас хязгаарлагдмал байна. Тиймээс чи цар хүрээгээ өргөжүүлж, мэдлэгээ тэлэх ёстой. Энэ нь Бурханы ажил, Бурханы удирдлага, Бурханы захиралт, эсвэл бүх зүйл Бурханд захирагдаж, Түүгээр удирдуулдаг гэдгийн аль нь байхаас үл хамааран чи бүгдийг нь мэдэж авч, мөн үүнээс Бурханы үйл хэргийг мэдэж авах ёстой. Ийм ойлголтоор дамжуулан чи Бурхан бүх зүйлийг бүгдийг нь захирч, удирдаж, хангаж байдгийг өөрийн мэдэлгүй мэдэрнэ. Үүний зэрэгцээ чи ч бас бүх зүйлийн нэг хэсэг, бүх зүйлийн нэг гишүүн гэдгээ үнэхээр мэдэрнэ. Бурхан бүх зүйлийг хангадаг болохоор чи ч бас Бурханы захиралт болон хангалтыг хүлээн авдаг. Энэ нь хэн ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Бүх зүйл Бурханы захиралт дор өөрсдийн хуультай байдаг ба бүх зүйлд өөрсдийн оршин тогтнох дүрэмтэй, тэр нь ч бас Бурханы захиралт дор байдаг байхад хүн төрөлхтний хувь заяа болон тэдэнд хэрэгтэй зүйлс Бурханы захиралт, Түүний хангалттай бас ойр холбоотой байдаг. Тийм учраас Бурханы ноёрхол болон захиралт дор хүн төрөлхтөн ба бүх зүйл өөр хоорондоо уялдаж, бие биеэсээ хамаарч, ойр холбоотой байдаг. Энэ нь Бурхан бүх зүйлийг бүтээсний зорилго, үнэ цэн билээ.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент