Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 193
Нигүүлслийн эрин үед Бурхан гуравдагч тэнгэр лүү буцахад бүх хүн төрөлхтнийг золин аврах Бурханы ажил үнэндээ аль хэдийн төгсгөл хэсэг рүүгээ шилжсэн. Газар дээр үлдсэн бүхэн нь Есүсийн нуруундаа үүрсэн загалмай, Есүсийг ороосон нарийн маалинга, Есүсийн өмссөн өргөст титэм, час улаан нөмрөг байлаа (эдгээр нь Түүнийг дооглохын тулд иудейчүүдийн ашигласан эд юмс байв). Өөрөөр хэлбэл, Есүсийн цовдлолын ажил асар их шуугиан тарьсны дараа юмс дахин намжжээ. Тэр үеэс эхлээд Есүсийн шавь нар Түүний ажлыг үргэлжлүүлж, хаа сайгүй байсан чуулгануудыг хариулж, усалж эхэлсэн юм. Тэдний ажлын агуулга нь дараах байдалтай байв: Тэд бүх хүнийг гэмшүүлж, нүглийг нь улайлгаж, баптисм хүртээсэн. Элчүүд бүгд Есүсийн цовдлолын дотоод түүх, нэмж хачирлаагүй үнэн болон Есүсийн цовдлолын тухай түгээхээр явсан тул хүн бүр Есүсийн өмнө нүүрээрээ газар унан мөргөж нүглээ улайхаас өөр аргагүй болжээ; түүнчлэн, элчүүд Есүсийн хэлсэн үгийг хаа сайгүй тунхаглахаар явсан билээ. Тэр үеэс Нигүүлслийн эрин үеийн чуулгануудыг байгуулж эхэлсэн юм. Тухайн эрин үед Есүсийн хийсэн зүйл ч бас хүний амьдрал болон тэнгэрлэг Эцэгийн хүслийн тухай л ярих явдал байсан бөгөөд эрин үе өөр байсан учраас тэдгээр үг болон хэрэгжүүлэлтийн олонх нь өнөөдрийнхөөс асар их ялгаатай байлаа. Гэхдээ мөн чанартаа тэдгээр нь адилхан: Яг нарийндаа хоёулаа л махбод дахь Бурханы Сүнсний ажил юм. Ийм ажил болон айлдвар өнөөг хүртэл үргэлжилсэн тул өнөөдрийн шашны байгууллагууд иймэрхүү зүйлийг өөр хоорондоо хуваалцсаар байгаа бөгөөд энэ нь огт өөрчлөгддөггүй. Есүсийн ажил дуусаж, чуулганууд Есүс Христийн зөв замд аль хэдийн орсон боловч Бурхан ажлынхаа өөр нэг үе шатны төлөвлөгөөг эхлүүлсэн нь эцсийн өдрүүдэд махбодод ирэх явдал байв. Хүний харж байгаагаар, Бурханы цовдлол нь бие махбодтой болсон Бурханы ажлыг аль хэдийн төгсгөж, бүх хүн төрөлхтнийг золин аварч, Үхэгсдийн орны түлхүүрийг авах боломжийг Бурханд олгосон. Хүн бүр Бурханы ажил бүрэн гүйцэлдсэн гэж боддог. Үнэн хэрэгтээ, Бурханы өнцгөөс бол Түүний ажлын жаахан хэсэг л гүйцэлдсэн юм. Тэрээр хүн төрөлхтнийг л золин аварсан; харин хүн төрөлхтнийг байлдан дагуулаагүй, хүний сатанлаг төрхийг бүр ч өөрчлөөгүй. Тийм учраас Бурхан “Миний махбод болсон бие үхлийн шаналлыг туулсан хэдий ч тэр нь бие махбодтой болсны минь бүхий л зорилго байгаагүй. Есүс бол Миний хайртай Хүү бөгөөд Миний төлөө загалмайд цовдлогдсон боловч Миний ажлыг бүрэн дуусгаагүй. Харин нэг хэсгийг нь л хийсэн юм” хэмээн хэлдэг. Тиймээс Бурхан бие махбодтой болох ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнийхөө хоёр дахь үеийг эхлүүлсэн. Бурханы туйлын зорилго нь Сатаны савраас аврагдсан бүх хүнийг төгс болгож, олж авах явдал учраас махбодод ирэхийн аюулыг дахин нэг удаа сөрөхөөр Бурхан бэлдсэн билээ. “Бие махбодтой болох” гэдэг нь алдар суу авчирдаггүй Нэгнийг хэлдэг (Бурханы ажил хараахан дуусаагүй учраас) боловч Тэрээр хайртай Хүүгийн ялгамж чанартайгаар гарч ирдэг, Тэр бол Христ, Бурханы таалал Түүнд оршдог гэсэн үг юм. Тийм учраас, үүнийг “аюулыг сөрөх” гэж хэлдэг. Бурханы махбод болсон бие хүч чадал багатай, асар болгоомжтой байх ёстой бөгөөд Түүний хүч чадал тэнгэр дэх Эцэгийн эрх мэдлээс асар зөрүүтэй; Тэрээр махбодын үйлчлэлийг л хэрэгжүүлэн, өөр ажилд оролцолгүйгээр Эцэг Бурханы ажил болон даалгаврыг биелүүлж, ажлын нэг хэсгийг л гүйцэтгэдэг. Ийм учраас Бурханыг газар дээр ирмэгц нь “Христ” гэж нэрлэсэн. Энэ нь уг нэрд агуулагдсан утга учир юм. Ирэхэд нь сорилт дагалддаг гэж хэлдгийн учир нь ажлын нэг хэсэг л биелж байгаагаас болдог. Түүнчлэн, Эцэг Бурхан Түүнийг зөвхөн “Христ”, “хайртай Хүү” хэмээн дуудаж, Түүнд бүх алдрыг өгөөгүйн шалтгаан нь Бурханы махбод болсон бие ажлын нэг хэсгийг хийхээр ирдэг, мөн тэнгэр дэх Эцэгийг төлөөлөхөөр биш, харин ч хайртай Хүүгийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд ирдгээс л болдог. Хайртай Хүү мөрөндөө үүрсэн даалгавраа бүгдийг нь биелүүлэх үед Эцэг нь Түүнд бүрэн алдрыг Эцэгийн ялгамж чанарын хамтаар өгөх болно. Үүнийг тэнгэрлэг дүрэм гэж хэлж болно. Махбодод ирсэн Нэгэн болон тэнгэр дэх Эцэг нь хоёр өөр ертөнцөд байгаа учраас энэ хоёр зөвхөн Сүнсээр бие биенээ ширтэн харж, Эцэг нь хайртай Хүүгээ ажигладаг боловч Хүү нь Эцэгээ холоос харж чаддаггүй. Мөн махбодын хийж чадах чиг үүрэг дэндүү жаахан бөгөөд махбодын бие хэдийд ч алагдах боломжтой учраас энэхүү ирэлт хамгийн их аюул агуулдаг гэж хэлж болно. Энэ нь Бурхан Өөрийн хайртай Хүүг дахин нэгэнтээ барын аманд орхин, амийг нь аюулд оруулж, Сатаны хамгийн их төвлөрдөг газарт Түүнийг тавихтай адилхан. Ийм аймшигтай орчин нөхцөлд ч гэсэн Бурхан “нас биед хүртэл нь хүмүүжүүлэг” гээд бузар, садар самуун байдлаар дүүрсэн газрын хүмүүст Өөрийн хайртай Хүүг өгсөн билээ. Учир нь, Бурханы ажлыг зохистой, хэвийн байлгах цорын ганц зам энэ бөгөөд Эцэг Бурханы бүх хүслийг биелүүлж, хүн төрөлхтний дундах Түүний ажлын сүүлчийн хэсгийг хэрэгжүүлэх цорын ганц зам юм. Есүс Эцэг Бурханы ажлын нэг үе шатыг гүйцэлдүүлснээс цаашгүй. Бурханы махбод болсон биед тулгардаг саад бэрхшээл болон гүйцэлдүүлэх ажлын ялгаанаас үүдэн махбодод хоёр дахь удаагаа эргэн ирэх болно гэдгийг Есүс Өөрөө мэдээгүй. Тиймээс, Бурхан эцсийн өдрүүдэд дахин бие махбодтой болно, өөрөөр хэлбэл, Тэрээр махбод дахь ажлынхаа хоёр дахь хэсгийг хийхийн тулд махбодод дахин ирнэ гэж Библийн ямар ч тайлбарлагч, эсвэл эш үзүүлэгч тодорхой зөгнөж зүрхлээгүй юм. Тиймээс, Бурхан аль эрт Өөрийгөө махбодод нуусан гэдгийг хэн ч ухаараагүй. Есүс дахин амилж, тэнгэр өөд гарсныхаа дараа л энэ даалгаврыг хүлээн авсан учраас Бурхан хоёр дахь удаагаа бие махбодтой болох тухай ямар ч тодорхой зөгнөл байдаггүй бөгөөд үүнийг хүний оюун ухаанаар тунгаан бодох аргагүй байдагт гайхах юмгүй. Библи дэх зөгнөлийн олон номын бүгдэд нь үүнийг тодорхой дурдсан нэг ч үг байдаггүй. Харин Есүсийг ажиллахаар ирэх үед, онгон эмэгтэй хүүхэдтэй болж, хүү төрүүлнэ буюу Тэр Ариун Сүнснээс олдсон гэсэн утгатай тодорхой зөгнөл аль хэдийн байлаа. Тэгсэн ч гэсэн, үхэх аюултай гэдгийг нь Бурхан мөн л хэлсэн, тэгвэл өнөөдөр энэ нь бүр ч тийм байх бус уу? Энэ удаа бие махбодтой болох нь Нигүүлслийн эрин үеийнхээс хэдэн мянга дахин илүү аюултай гэж Бурхан хэлдэгт гайхах юмгүй. Бурхан Синимийн газар нутагт бүлэг ялагчдыг олж авна гэдгээ олон газарт зөгнөсөн. Дэлхийн Зүүн зүгт ялагчдыг олж авах тул хоёр дахь удаа бие махбод болсон Бурханы хөл тавьдаг газар нь ямар ч эргэлзээгүй Синимийн нутаг буюу агуу улаан лууны цагариглан хэвтэж байгаа яг тэр газар юм. Тэнд Бурхан агуу улаан лууны үр удмыг олж авснаар үүнийг бүрмөсөн ялж, шившиглэдэг. Бурхан гүн гүнзгий зовж шаналж байгаа энэ хүмүүсийг сэрээж, бүрэн сэртэл нь сэргээж, манангаас гаргаж, тэднээр агуу улаан лууг голуулах гэж байна. Тэд зүүд нойрноосоо сэрж, агуу улаан луу үнэхээр юу болохыг таньж, бүхий л зүрх сэтгэлээ Бурханд өгч, харанхуйн хүчний дарлалаас өндийн босож, дэлхийн Зүүн зүгт зогсож, Бурханы ялалтын баталгаа болж чадна. Зөвхөн ийм маягаар л Бурхан алдрыг олж авна. Гагцхүү энэ шалтгааны улмаас, Бурхан Израильд дууссан ажлыг агуу улаан лууны цагариглан хэвтэж байгаа газарт авчирсан ба явснаасаа хойш бараг хоёр мянган жилийн дараа Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлэхийн тулд дахин нэгэнтээ махбодод ирсэн юм. Хүний энгийн нүдээр бол Бурхан махбодоор шинэ ажил эхлүүлж байгаа. Харин Бурханы үзэл бодлоор бол, Тэр цөөн хэдэн мянган жилийн хугацааны зайтайгаар Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлж байгаа ба зөвхөн ажлын байршил болон Түүний ажлын хөтөлбөрт өөрчлөлт гарсан. Өнөөдрийн ажилд авсан махбодын дүр Есүсээс шал өөр харагддаг хэдий ч Тэд адилхан мөн чанар, эх үндэстэй бөгөөд нэг эх сурвалжаас ирсэн. Тэд гаднаа олон ялгаатай байж болох ч Тэдний ажлын дотоод үнэн бүхэлдээ адилхан юм. Эцсийн эцэст эрин үеүд нь өдөр шөнө шиг ялгаатай. Бурханы ажил яаж өөрчлөгдөшгүй хэв маягийг дагаж болох юм бэ? Эсвэл Түүний ажлын өөр өөр үе шат бие биедээ саад болж яаж чадах юм бэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 6
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?