Өдөр тутмын Бурханы үг | “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (1)” | Эшлэл 199

Мосе хадыг цохих үед Еховагийн хүртээсэн ус оргилон гарсан, энэ нь түүний итгэлээс болсон юм. Давид, Ехова Намайг магтсан хөгжим тоглож—зүрх сэтгэл нь баяр хөөрөөр дүүрэх үед—энэ нь түүний итгэлээс болсон. Иов уулыг бүрхэж байсан мал сүргээ болон гэр бүлийн үнэлж баршгүй эзэмшлээ алдаж, бие нь хатгиар бүрхэгдэх үед энэ нь түүний итгэлээс болсон юм. Тэр Ехова Миний дуу хоолойг сонсож, Ехова Миний алдрыг харах үед энэ нь түүний итгэлээс болсон билээ. Петр Есүс Христийг дагаж чадсан нь өөрийнх нь итгэлээс болсон. Тэр Миний төлөө загалмайд цовдлогдож, суу алдартай гэрчлэл хийсэн нь ч бас түүний итгэлээс болсон юм. Иохан, хүний Хүүгийн гайхалтай дүрийг харах үед энэ нь түүний итгэлээс болсон. Эцсийн өдрүүдийн үзэгдлийг харах үед ч энэ нь мөн л түүний итгэлээс болсон. Харь үндэстэн гэж нэрлэгддэг хүмүүс Миний илчлэлийг олж авч, хүмүүсийн дунд Өөрийн ажлыг хийхээр махбодод эргэн ирснийг минь мэдэж авсан нь ч бас тэдний итгэлээс болсон юм. Миний хатуу чанга үгээр цохиулдаг ч тэдгээрээр тайтгаруулагдаж, аврагдсан бүх хүмүүс, өөрсдийн итгэлээс болж ингээгүй гэж үү? Хүмүүс итгэлээсээ үүдэн маш ихийг хүлээн авсан бөгөөд энэ нь үргэлж ерөөл байдаггүй. Тэд Давидын мэдэрсэн аз жаргал, баяр хөөрийг хүлээн авахгүй, эсвэл Мосе шиг Еховагийн хайрласан усыг авахгүй байж магад. Жишээлбэл, Иов итгэлээсээ үүдэн ерөөгдсөн боловч бас гай гамшиг амссан. Чи ерөөгдсөн ч, эсвэл гай гамшиг амссан ч, аль аль нь ерөөлтэй үйл явдал юм. Итгэлгүйгээр чи байлдан дагуулалтын энэхүү ажлыг хүлээн авч чадахгүй, өнөөдөр нүдний чинь өмнө харагддаг Еховгийн үйл хэргийг харж бүр ч чадахгүй. Чи харж чадахгүй, тэр ч бүү хэл хүлээн авч чадахгүй байх болно. Эдгээр гай зовлон, гамшиг болон бүх шүүлт—хэрвээ эдгээр нь чамд тохиолдоогүй бол чи өнөөдөр Еховагийн үйл хэргийг харж чадах байсан уу? Өнөөдөр, итгэл нь чамд байлдан дагуулагдах боломж олгодог бөгөөд байлдан дагуулагдах нь чамд Еховагийн үйл хэрэг бүрд итгэх боломжийг олгодог. Итгэлийн улмаас л чи ийм гэсгээлт, шүүлтийг хүлээн авдаг. Энэ гэсгээлт, шүүлтээр дамжуулан чи байлдан дагуулагдаж, төгс болдог. Өнөөдөр чиний хүлээн авч байгаа ийм гэсгээлт, шүүлтгүйгээр итгэл чинь хий дэмий байх болно, учир нь чи Бурханыг мэддэггүй байна; Түүнд хэчнээн итгэсэн чинь хамаагүй, итгэл чинь бодит байдалд үндэслээгүй, хоосон илэрхийлэл төдий байна. Чамайг бүрэн дуулгавартай болгодог байлдан дагуулалтын энэ ажлыг хүлээн авсны дараа л чиний итгэл жинхэнэ, бат бөх болж, зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэдэг. “Итгэл” хэмээх энэхүү үгээс болж чи асар их шүүлт, хараал зүхлийг амсдаг ч гэсэн, жинхэнэ итгэлтэй байж, хамгийн жинхэнэ, хамгийн бодитой, хамгийн үнэ цэнтэй зүйлийг хүлээн авдаг. Яагаад гэвэл зөвхөн шүүлтийн явцад л чи Бурханы бүтээлийн эцсийн хүрэх газрыг хардаг; энэхүү шүүлтээс л чи Бүтээгч хайрлагдах ёстой гэдгийг хардаг; ийм байлдан дагуулалтын ажлаас л чи Бурханы гарыг хардаг; энэ байлдан дагуулалтаас чи хүний амьдралыг бүрэн ойлгож эхэлдэг; энэ байлдан дагуулалтаас чи хүний амьдралын зөв замыг олж авч, “хүн” гэдгийн жинхэнэ утга учрыг ойлгож эхэлдэг; зөвхөн энэ байлдан дагуулалтаас л чи Төгс Хүчитийн зөвт зан чанар болон үзэсгэлэнтэй сайхан, алдарт дүр төрхийг хардаг; энэхүү байлдан дагуулалтын ажлаас л чи хүний гарал үүслийг мэдэж авч, бүх хүн төрөлхтний “үхэшгүй мөнхийн түүхийг” ойлгодог; энэ байлдан дагуулалтаас л чи хүн төрөлхтний өвөг дээдэс болоод хүн төрөлхтний завхралын уг сурвалжийг танин мэдэж авдаг; энэ байлдан дагуулалтаас чи баяр хөөр, тайтгарал, түүнчлэн эцэс төгсгөлгүй цээрлүүлэлт, сахилгажуулалт болон Бүтээгчээс Өөрийн бүтээсэн хүн төрөлхтөнд өгсөн зэмлэлийн үгийг хүлээн авдаг; энэ байлдан дагуулалтын ажлаас чи ерөөл хүлээн авдаг, мөн хүний хүртэх ёстой гай гамшгийг хүлээн авдаг… Энэ нь бүгд өчүүхэн итгэлээс чинь болж байгаа бус уу? Эдгээр зүйлийг олж авсны дараа итгэл чинь өсөөгүй гэж үү? Чи үлэмж ихийг олж аваагүй гэж үү? Бурханы үгийг сонсож, Бурханы мэргэн ухааныг харснаар үл барам, чи бас ажлын алхам бүрийг биечлэн туулсан. Хэрвээ итгэлгүй байсан бол ийм төрлийн гэсгээлт, эсвэл ийм төрлийн шүүлтийг амсахгүй байх байсан гэж чи хэлж магадгүй. Гэвч итгэлгүйгээр чи Төгс Хүчитээс ийм гэсгээлт, ийм халамжийг хүлээн авч чадахгүйгээр зогсохгүй, Бүтээгчтэй уулзах боломжоо үүрд алдах байсан гэдгээ мэдэж байх ёстой. Чи хүн төрөлхтний гарал үүслийг хэзээ ч мэдэхгүй, хүний амьдралын ач холбогдлыг хэзээ ч ойлгохгүй байх байсан. Бие чинь үхэж, сүнс чинь одсон ч гэсэн чи Бүтээгчийн бүх үйл хэргийг мөн л ойлгож чадахгүй байх байсан, тэр ч бүү хэл, Бүтээгч хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа газар дээр үнэхээр агуу ажил хийсэн гэдгийг мэдэхгүй байх байв. Түүний бүтээсэн энэхүү хүн төрөлхтний нэгэн гишүүн болохын хувьд чи ийм маягаар мунхаглан харанхуй руу унаж, мөнхийн шийтгэл амсахыг хүсэж байна уу? Хэрвээ чи өөрийгөө өнөөдрийн гэсгээлт, шүүлтээс салгавал чамд юу тулгарах вэ? Өнөөгийн шүүлтээс салмагц энэхүү хүнд хэцүү амьдралаас зугтаж чадна гэж чи бодож байна уу? Хэрвээ чи “энэ газрыг” орхиж явбал зовлонт тарчлаан, эсвэл диаволын учруулсан харгис хүчирхийлэлтэй л тулгарна гэдэг худлаа гэж үү? Тэвчихийн аргагүй өдөр, шөнүүд тулгарч магад бус уу? Өнөөдрийн энэ шүүлтээс л зугтдаг учраас чи ирээдүйн тарчлаанаас үүрд зайлж чадна гэж бодож байна уу? Чиний замд юу тулгарах вэ? Энэ нь үнэхээр чиний хүсдэг Диваажингийн орон байх юм гэж үү? Чи одоогийнх шигээ бодит байдлаас зугтсанаар хожмын мөнхийн гэсгээлтээс зайлж чадна гэж бодож байна уу? Өнөөдрөөс хойш чи ийм боломж, ийм ерөөлийг дахиад ер нь олж чадах уу? Гай гамшиг чамд тохиолдох үед чи тэдгээрийг олж чадах уу? Бүх хүн төрөлхтөн амралтад орох үед чи тэдгээрийг олж чадах уу? Өнөөгийн аз жаргалтай амьдрал болон эв зохицолтой бяцхан гэр бүл чинь ирээдүйн мөнхийн хүрэх газрыг чинь орлож чадах уу? Хэрвээ чи жинхэнэ итгэлтэй бол, мөн хэрвээ чи итгэлээсээ үүдэн асар ихийг олж авдаг бол тэр бүхэн нь бүтээгдсэн зүйл болох чиний олж авах ёстой, бас анхнаасаа чамд байх ёстой байсан зүйл юм. Ийм байлдан дагуулалт чиний итгэл болон аминд хамгийн их ач тустай.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент