Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 507

2020-10-18

Та нар бүгд шалгалт, цэвэршүүлэлт дунд байдаг. Цэвэршүүлэлтийн үеэр Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Цэвэршүүлэлт туулснаар хүмүүс Бурханд жинхэнэ магтаал өргөж чаддаг бөгөөд цэвэршүүлэлтийн дундаас өөрсдийгөө тун их дутуу дулимаг гэдгээ ойлгож чаддаг. Цэвэршүүлэлт хэдий чинээ их байна, махан биеэ төдий чинээ хаяж чаддаг; цэвэршүүлэлт нь хэдий чинээ их байна, Бурханыг хайрлах хүмүүсийн хайр төдий чинээ их байдаг. Энэ бол та нарын ойлгох ёстой зүйл юм. Яагаад хүмүүс цэвэршүүлэгдэх ёстой вэ? Ямар үр дүнд хүрэхээр зорьдог вэ? Хүнийг цэвэршүүлэх Бурханы ажлын ач холбогдол юу вэ? Чи үнэхээр Бурханыг эрж хайдаг бол тодорхой хэмжээнд Түүний цэвэршүүлэлтийг туулсныхаа дараа маш сайн, туйлын шаардлагатай гэдгийг нь мэдэрнэ. Цэвэршүүлэлтийн үеэр хүн Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Бурханы цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөхийн тулд гэж Түүнийг хайрлахаар шийдсэнээр: Цэвэршүүлэлтийн үеэр дотроо тарчилж, зүрхийг чинь хутгаар сийчиж байгаа мэт байдаг ч Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр чи Түүнийг сэтгэл хангалуун болгохыг хүсдэг бөгөөд махан биеэ анхаарахыг хүсдэггүй. Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлнэ гэж үүнийг хэлдэг. Дотроо шархалж, зовлон чинь тодорхой хэмжээнд хүрсэн ч чи Бурханы өмнө очиж, “Өө Бурхан минь! Би Таныг орхиж чадахгүй. Дотор минь харанхуй байгаа ч би Таныг сэтгэл хангалуун болгохыг хүсэж байна; Та миний зүрх сэтгэлийг мэднэ, Таныг надад хайраа илүү их зориулаасай гэж би хүсэх байна” хэмээн залбирахад бэлэн хэвээр байдаг. Энэ бол цэвэршүүлэлтийн үеийн хэрэгжүүлэлт юм. Бурханыг гэх хайрыг сууриа болговол цэвэршүүлэлт чамайг Бурханд илүү ойртуулж, Бурхантай илүү ойр дотно болгож чадна. Бурханд итгэдэг учраас чи зүрх сэтгэлээ Бурханд өргөн барих ёстой. Хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өргөж, Түүний өмнө дэлгэвэл цэвэршүүлэлтийн үеэр Бурханыг үгүйсгэх, Түүнийг орхин явах боломжгүй байх болно. Ингэснээр Бурхантай харилцах харилцаа чинь улам ойр дотно, улам хэвийн болж, Бурхантай улам ойр ойрхон ярих болно. Үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл чи Бурханы гэрэлд, үгийнх нь удирдамж дор илүү их цагийг өнгөрөөж, зан чанарт чинь бас улам их өөрчлөлт гарч, мэдлэг чинь өдөр өдрөөр нэмэгдэнэ. Бурханы шалгалт гэнэт чам дээр буух өдөр ирэх үед чи Бурханы дэргэд байж чадах төдийгүй Түүнд гэрчлэл хийж чадна. Тэр үед чи Иов болон Петр шиг байна. Бурханд гэрчлэл хийснээрээ Түүнийг үнэхээр хайрлаж, Түүний төлөө баяртайгаар амиа өгнө; чи Бурханы гэрч, Бурханы хайртай нэгэн байх болно. Цэвэршүүлэлт туулсан хайр сул дорой биш, харин хүчтэй байдаг. Бурхан чамайг хэзээ, хэрхэн шалгалт туулуулахаас үл хамааран чи амьдрах, үхэх эсэхээ ч хайхралгүй, Бурханы төлөө бүхнийг дуртайяа хөсөр хаяж, Бурханы төлөө юуг ч баяртайяа тэвчиж чадваас хайр чинь цэвэр ариун, итгэл чинь бодитой байх болно. Тэгсэн цагт л чи үнэхээр Бурханаар хайрлагдсан нэгэн, үнэхээр Бурханаар төгс болгуулсан нэгэн байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна

Бурханд итгэдэг бол зүрх сэтгэлээ Түүнд өг

Чи Бурханд итгэдэг тул зүрх сэтгэлээ Түүнд өгөх ёстой. Зүрх сэтгэлээ өргөн баривал цэвэршүүлэлтийн үеэр чи Бурханыг үгүйсгэж, орхихгүй. Бурхантай харилцах харилцаа чинь улам хэвийн болно. Бурхантай ярих яриа чинь улам байнгын, илүү дотно болох болно.

Хэрэв үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл чи, Бурханы гэрэлд илүү их амьдарна. Бурханы үгсээр илүү их удирдуулна, зан чанар чинь илүү их өөрчлөгдөнө. Чиний мэдлэг өдөр өдрөөр хуримтлагдана. Цаг нь болж, Бурханы шалгалт гэнэт чамд тохиолдох үед чи Бурханы дэргэд зогсохоор барахгүй, Түүнд гэрчлэл хийх болно. Тэгээд чи яг Иов шиг, яг Петр шиг хүн болно. Чи Бурханд итгэдэг тул зүрх сэтгэлээ Түүнд өгөх ёстой. Зүрх сэтгэлээ өргөн баривал цэвэршүүлэлтийн үеэр чи Бурханыг үгүйсгэж, орхихгүй. Бурхантай харилцах харилцаа чинь улам хэвийн болно. Бурхантай ярих яриа чинь улам байнгын, илүү дотно болох болно.

Чи Бурханд гэрчлэл хийснээр Түүнийг үнэхээр хайрладаг нэгэн болно. Чи Түүний төлөө чи амиа зориулж, Түүний гэрч болох болно. Чи Бурханы хайртай нэгэн болно, Бурханы хайртай нэгэн болно. Чи Бурханд итгэдэг тул зүрх сэтгэлээ Түүнд өгөх ёстой. Зүрх сэтгэлээ өргөн баривал цэвэршүүлэлтийн үеэр чи Бурханыг үгүйсгэж, орхихгүй. Бурхантай харилцах харилцаа чинь улам хэвийн болно. Бурхантай ярих яриа чинь улам байнгын, илүү дотно болох болно.

Цэвэршүүлэлт туулсан хайр, эмзэг биш, харин хүчтэй. Бурхан чамайг хэзээ, хэрхэн шалгалтад оруулахаас үл хамааран, амьдрах, үхэх эсэхээ чи огт бодохгүй. Чи Бурханы төлөө бүгдийг хойш тавьж, бүгдийг баяртайгаар тэвчинэ. Тиймээс хайр чинь цэвэр, итгэл чинь бодитой, тэгээд Бурхан чамайг хайрлах болно. Тэр үед л чи Бурханаар төгс болгуулсан нэгэн болж чадна. Чи Бурханд итгэдэг тул зүрх сэтгэлээ Түүнд өгөх ёстой. Зүрх сэтгэлээ өргөн баривал цэвэршүүлэлтийн үеэр чи Бурханыг үгүйсгэж, орхихгүй. Бурхантай харилцах харилцаа чинь улам хэвийн болно. Бурхантай ярих яриа чинь улам байнгын, илүү дотно болох болно.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна”-аас шинэчлэн найруулав

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих