Өдөр тутмын Бурханы үг | “Бурхан бол бүх бүтээлийн эзэн” | Эшлэл 206

Өмнөх хоёр эрин үеийн ажлын нэг үе шат нь Израильд; нөгөө нь Иудейд явагдсан. Ерөнхийдөө, энэхүү ажлын аль ч үе шат Израилийг орхиогүй; тэдгээр нь анхны сонгогдсон хүмүүсийн дунд явагдсан ажлын үе шатууд байсан юм. Тиймээс израильчуудын үзэл бодлоор, Ехова Бурхан бол зөвхөн Израильчуудын Бурхан юм. Иудей дэх Есүсийн ажлын улмаас, мөн Түүний цовдлолын ажлын биелэлтийн улмаас, иудейчүүдийн өнцгөөс харахад Есүс бол Иудей хүмүүсийн Золин аврагч байсан. Тэрээр өөр бусад хүмүүсийн биш, харин гагцхүү Иудейчүүдийн хаан юм; Тэр англичуудыг золин авардаг Эзэн биш, бас америкчуудыг ч золин авардаг Эзэн биш, харин Тэр бол израильчуудыг золин авардаг Эзэн бөгөөд Израильд Түүний золин авардаг хүмүүс нь иудейчүүд юм. Үнэндээ, Бурхан бол бүх зүйлийн Эзэн билээ. Тэр бол бүх бүтээлийн Бурхан. Тэр зөвхөн израильчуудын Бурхан биш бөгөөд Тэр зөвхөн иудейчүүдийн Бурхан ч биш; Тэр бол бүх бүтээлийн Бурхан. Түүний ажлын өмнөх хоёр үе шат Израильд явагдсан ба ингэснээр хүмүүсийн дунд зарим нэг үзэл бий болсон. Ехова Израильд ажиллаж байсан бөгөөд Есүс Өөрийн ажлаа Иудейд хэрэгжүүлсэн—нэмж хэлэхэд, Тэр бие махбодтой болон Иудейд ажиллаж байсан—ямар ч тохиолдолд энэ ажил Израилиас цааш дэлгэрээгүй гэж хүмүүс боддог. Тэр египетчүүдтэй ажиллаагүй байсан; Тэр энэтхэгчүүдтэй ажиллаагүй байсан; Тэр зөвхөн израильчуудтай ажиллаж байсан. Тиймээс хүмүүс олон янзын үзлийг бий болгосон; нэмж хэлэхэд, тэд тодорхой цар хүрээн дотор Бурханы ажлыг төлөвлөж байсан. Бурхан ажиллах үед, энэ нь сонгогдсон хүмүүсийн дунд, Израильд явагдах ёстой; Израильчуудаас гадна Бурханы ажилд өөр хүлээн авагч байхгүй, Түүний ажилд өөр ямар ч цар хүрээ байхгүй гэж тэд хэлдэг; тэд ялангуяа бие махбодтой болсон Бурханыг “сахилгажуулахдаа” хатуу чанд байж, Израилийн цар хүрээнээс даван гарахыг зөвшөөрдөггүй. Эдгээр нь бүгд хүний үзэл биш гэж үү? Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүгдийг бүтээсэн ба бүх бүтээлийг бүтээсэн; Тэр Өөрийн ажлыг зөвхөн Израилиар хязгаарлаж хэрхэн чадах юм бэ? Тэр тохиолдолд, Өөрийн бүхий л бүтээлээ бүтээх ямар хэрэгтэй байх байсан юм бэ? Тэр бүх дэлхийг бүтээсэн; Тэр Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг зөвхөн Израильд биш харин хорвоо ертөнц дээрх бүх хүн дээр хэрэгжүүлсэн юм. Хятадад, Америкийн Нэгдсэн Улсад, Нэгдсэн Вант Улсад эсвэл Орост амьдарч байгаа эсэхээс үл хамааран бүх хүн бол Адамын үр удам; тэд бүгдээрээ Бурханаар бүтээгдсэн юм. Ганц ч хүн Бурханы бүтээлийн цар хүрээнээс холдож чадахгүй ба ганц ч хүн “Адамын үр удам” хэмээх шошгоноос зугтаж чадахгүй. Тэд бүгдээрээ Бурханы бүтээл, тэд бүгдээрээ Адамын үр удам; түүнчлэн тэд ялзарсан Адам, Евагийн үр удам юм. Бурханы бүтээл нь зөвхөн израильчууд ч биш, харин бүх хүмүүс юм; гэсэн хэдий ч бүтээлийн доторх зарим нь хараагдаж, зарим нь ерөөгдсөн билээ. Израильчуудын хувьд олон хүсүүштэй зүйлс байдаг; тэд хамгийн бага ялзарсан хүмүүс байсан учраас Бурхан анхнаасаа л тэдэнтэй ажиллаж байсан. Тэдэнтэй харьцуулахад Хятадууд илүү дор бөгөөд тэдэнтэй тэнцэнэ гэж найдаад ч хэрэггүй; тиймээс Бурхан анхнаасаа Израилийн ард түмний дотор ажилласан ба Түүний ажлын хоёр дахь үе шат нь зөвхөн Иудейд хэрэгжсэн юм. Үүний үр дүнд хүмүүс олон үзэл, олон дүрэм журмыг бий болгосон. Үнэндээ, хэрвээ Тэр хүний үзлийн дагуу ажилласан бол, Бурхан зөвхөн израильчуудын л Бурхан байх байсан; ингэснээр Тэр Өөрийн ажлыг Харь үндэстнүүдэд өргөжүүлж чадахгүй байх байсан, учир нь Тэр бүх бүтээлийн Бурхан байхын оронд зөвхөн израильчуудын Бурхан байх байсан юм. Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд агуу байх болно мөн Еховагийн нэр Харь үндэстнүүдэд түгэх болно гэж зөгнөлд хэлсэн—яагаад ингэж хэлсэн юм бэ? Хэрвээ Бурхан зөвхөн израильчуудын Бурхан байсан бол, Тэр зөвхөн Израильд ажиллах байсан. Цаашлаад, Тэр Өөрийн ажлаа өргөжүүлэхгүй ба ийм зөгнөлийг айлдахгүй байх байсан. Тэр энэ зөгнөлийг айлдсан учраас Тэр Харь үндэстнүүд болоод бүх улс, газар нутагт Өөрийн ажлыг өргөжүүлэх хэрэгтэй юм. Нэгэнт Тэр үүнийг хэлсэн учраас Тэр ингэж хийх л болно. Энэ бол Түүний төлөвлөгөө, учир нь Тэр тэнгэр газар болоод бүх зүйлийг бүтээсэн Эзэн, бүх бүтээлийн Бурхан билээ. Тэр израильчуудтай ажиллаж байна уу эсвэл бүх Иудейд ажиллаж байна уу гэдгээс үл хамаараад, Түүний хийдэг ажил нь бүх ертөнцийн ажил бөгөөд бүх хүн төрөлхтний ажил юм. Агуу улаан луугийн үндэстэн буюу Харь үндэстэнд Түүний өнөөдрийн хийж байгаа ажил бол мөн л бүх хүн төрөлхтний ажил билээ. Израиль нь газар дээрх Түүний ажлын суурь байж болно; үүний адилаар Хятад улс ч гэсэн Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын суурь болж болно. “Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд аугаа болох болно” гэсэн зөгнөлөө Тэр одоо биелүүлээгүй гэж үү? Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын эхний алхам нь, агуу улаан луугийн үндэстэнд хийж байгаа Түүний ажилтай хамаатай. Бие махбодтой болсон Бурханы хувьд энэ нутагт ажиллаж, эдгээр хараагдсан хүмүүсийн дунд ажиллана гэдэг нь ялангуяа хүний үзлийн эсрэг байдаг; эдгээр хүмүүс нь хамгийн дорд, ямар ч үнэ цэнэгүй юм. Эдгээр нь Еховагийн анх хаяж орхисон бүх хүмүүс билээ. Хүмүүс бусад хүмүүст хаягдаж болно, гэхдээ хэрвээ тэд Бурханд хаягдсан бол эдгээр хүмүүс нь ямар ч байр суурьгүй байх ба тэд хамгийн өчүүхэн үнэ цэнэтэй байх болно. Бүтээлийн нэг хэсэг болохын хувьд, Сатанд эзлэгдэх эсвэл бусад хүмүүст хаягдах нь хоёулаа л зовлонтой зүйл, гэхдээ хэрвээ бүтээлийн нэг хэсэг бүтээлийн Эзэнд хаягдвал, түүний байр суурь туйлын бага болно гэдгийг энэ нь илэрхийлдэг юм. Моабын үр удам хараагдсан бөгөөд тэд энэхүү буурай хөгжилтэй оронд төрсөн; Моабын үр удам нь харанхуйн нөлөөн доорх хамгийн дорд байр суурьтай хүмүүс гэдэг нь эргэлзээгүй. Эдгээр хүмүүс өнгөрсөн үед хамгийн дорд байр суурьтай байсан учраас тэдний дунд хийгдсэн ажил нь хүний үзлийг нураах хамгийн чадвартай нь бөгөөд энэ нь мөн Түүний бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнд хамгийн үр ашигтай ажил. Түүний хувьд эдгээр хүмүүсийн дунд ажиллана гэдэг нь хүний үзлийг нураах хамгийн чадвартай үйлдэл юм; үүгээр Тэр эрин үеийг эхлүүлнэ; үүгээр Тэр хүний бүх үзлийг нураана; үүгээр Тэр Нигүүлслийн эрин үеийн бүх ажлыг төгсгөнө. Түүний анхны ажил нь Израилийн цар хүрээнд Иудейд хийгдсэн; Тэр эрин үеийг эхлүүлэх ямар ч ажлыг Харь үндэстнүүдэд хийгээгүй. Түүний ажлын эцсийн үе шат нь зөвхөн Харь үндэстнүүдийн хүмүүс дунд хэрэгжээд зогсохгүй; үүнээс ч илүүтэйгээр энэ нь тэрхүү хараагдсан хүмүүсийн дунд хэрэгждэг. Энэ нэг зүйл нь Сатаныг гутаан доромжлох хамгийн их чадвартай баталгаа юм; тиймээс Бурхан хорвоо ертөнц дээрх бүх бүтээлийн Бурхан “болдог” ба бүх зүйлийн Эзэн, амьтай бүхний шүтэн биширдэг биет болдог.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент