Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 54
2021-03-20
Иов Бурханыг чихээрээ сонссон нь (Сонгосон хэсгүүд)
(Иов 9:11) “Хараач, Түүнийг хажуугаар өнгөрөхөд би Түүнийг хардаггүй: Түүнийг цааш өнгөрөхөд ч би Түүнийг ажигладаггүй.”
(Иов 23:8–9) “Харагтун, би урагшаа явдаг, гэвч Тэр тэнд байхгүй; хойшоо явсан ч би Түүнийг олж харж чаддаггүй: Зүүн гар талд Тэр ажиллаж байвч би Түүнийг харж чаддаггүй: Тэр баруун гар талд нуугдахад би Түүнийг олж харж чаддаггүй.”
(Иов 42:2–6) “Та бүх зүйлийг хийж чадна, ямар ч бодлыг Танаас нууж чадахгүй гэдгийг би мэднэ. Мэдлэггүйгээр ямар нэг зөвлөгөөг нуудаг ямар хүн байх билээ? Тиймээс би ойлгоогүй юмаа хэлчихлээ; миний мэддэггүй байсан юмс надад дэндүү гайхамшигтай. Сонсооч дээ, би Танаас гуйж байна, би ярья: Би Танаас гуйя, Та Өөрийгөө надад харуулаач дээ. Би Таны тухай чихээрээ сонссон; харин одоо нүдээрээ харж байна. Тэгээд л би өөрийгөө жигшиж, шороо ба үнсэн дунд гэмшдэг.”
Хэдийгээр Бурхан Өөрийгөө Иовд илчлээгүй ч гэсэн Иов Бурханы дээд эрхэд итгэдэг
Эдгээр үг ямар учиртай юм бэ? Та нарын хэн нэг нь энд баримт байгааг анзаарсан уу? Нэгдүгээрт, Бурхан байдгийг Иов хэрхэн мэдсэн бэ? Мөн тэнгэр, газар, бүх зүйлийг Бурхан захирдгийг тэр хэрхэн мэдсэн бэ? Энэ хоёр асуултад хариулах ишлэл байна: “Би Таны тухай чихээрээ сонссон; харин одоо нүдээрээ харж байна. Тэгээд л би өөрийгөө жигшиж, шороо ба үнсэн дунд гэмшдэг”. Иов, Бурханыг өөрийн нүдээр харсан гэхээс илүү, Бурханы тухай үлгэр домгоос мэдэж авсныг бид эдгээр үгнээс харж болно. Тэр эдгээр нөхцөл байдалд Бурханыг дагах замаар алхаж эхэлсэн бөгөөд, дараа нь тэр өөрийнх нь амьдралд, мөн бүх зүйлийн дотор Бурхан оршиж байдгийг нотолсон байна. Энд үгүйсгэхийн аргагүй баримт байна—тэр нь юу вэ? Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагах чадвартай байсныг үл харгалзан, Иов Бурханыг хэзээ ч хараагүй. Энэ тухайд, тэр өнөөгийн хүмүүстэй адилхан байсан биш үү? Иов хэзээ ч Бурханыг хараагүй гэсний утга санаа нь гэвэл, хэдийгээр тэр Бурханы тухай сонссон боловч Бурхан хаана байдгийг эсвэл Бурхан ямар болохыг эсвэл Бурхан юу хийдгийг мэдээгүй ба эдгээр нь хийсвэр хүчин зүйлс юм; бодитоор ярих юм бол, хэдийгээр тэр Бурханыг дагадаг байсан ч Бурхан хэзээ ч түүнд үзэгдэж, эсвэл түүнтэй ярьж байгаагүй. Энэ баримт биш гэж үү? Хэдийгээр Бурхан Иовтой яриагүй, эсвэл түүнд ямар нэгэн тушаал өгч байгаагүй ч гэсэн Иов, Бурханы оршин тогтнолыг харсан бөгөөд бүх зүйлийн дундаас, мөн Бурханы тухай өөрийн чихээр сонсож мэдсэн үлгэр домгоос Түүний дээд эрхийг харсныхаа дараа тэр Бурханаас эмээж, муугаас зайлах амьдралыг эхэлсэн юм. Бурханыг дагасан Иовын замналын үндэс, үйл явц ийм байлаа. Гэхдээ тэр хэчнээн Бурханаас эмээж, муугаас зайлж байсан ч, шулуун шударга байдлаа хатуу баримталж байсан ч, Бурхан хэзээ ч түүний өмнө гарч ирээгүй билээ. Энэ хэсгийг уншицгаая. “Хараач, Түүнийг хажуугаар өнгөрөхөд би Түүнийг хардаггүй: Түүнийг цааш өнгөрөхөд ч би Түүнийг ажигладаггүй” (Иов 9:11) гэж хэлсэн. Эдгээр үг юу хэлж байна вэ гэвэл, Иов Бурханыг өөрийн эргэн тойронд байхыг мэдэрсэн ч байж магадгүй, эсвэл үгүй ч байж магадгүй—гэхдээ тэр хэзээ ч Бурханыг харж чадаагүй. Бурхан түүний өмнүүр өнгөрч, эсвэл юм хийж, эсвэл хүнийг удирдан чиглүүлж байна гэж төсөөлдөг үе түүнд байсан ч гэсэн, тэр хэзээ ч мэдээгүй юм. Хүнийг хүлээгээгүй байхад нь Бурхан түүн дээр ирдэг; Бурхан түүн дээр хэзээ ирэхийг, эсвэл Тэр хаанаас түүн дээр ирэхийг хүн мэддэггүй, учир нь хүн Бурханыг харж чаддаггүй, тиймээс хүний хувьд Бурхан өөрөөс нь нуугдаж байдаг.
Бурхан түүнээс нуугдаж байснаас болж Иовын Бурханд итгэх итгэл ганхаагүй
Библийн дараах хэсэгт Иов “Харагтун, би урагшаа явдаг, гэвч Тэр тэнд байхгүй; хойшоо явсан ч би Түүнийг олж харж чаддаггүй: Зүүн гар талд Тэр ажиллаж байвч би Түүнийг харж чаддаггүй: Тэр баруун гар талд нуугдахад би Түүнийг олж харж чаддаггүй” (Иов 23:8–9) хэмээсэн. Энэ тэмдэглэлээс бид, Иовын туулсан амьдралын турш Бурхан бүхий л хугацаанд түүнээс нуугдаж байсан гэдгийг мэдэж болно; Бурхан түүнд ил үзэгдээ ч үгүй, мөн түүнд ямар нэг үг ил шууд хэлээ ч үгүй, гэсэн ч Иов зүрх сэтгэлдээ Бурханы оршин тогтнолын талаар итгэлтэй байсан. Бурхан түүний өмнө алхаж байж магадгүй гэж, эсвэл түүний хажууд ажиллаж байж магадгүй бөгөөд хэдий тэр Бурханыг олж харж чаддаггүй байсан ч Бурхан түүний бүх зүйлийг удирдаад түүний хажууд байгаа гэдэгт тэр үргэлж итгэдэг байв. Иов, Бурханыг хэзээ ч харж байгаагүй боловч тэр өөрийнхөө итгэлд өөр ямар ч хүн чадахааргүй үнэнч байж чадсан. Тэд яагаад чадаагүй вэ? Яагаад гэвэл, Бурхан Иовтой яриагүй, эсвэл түүнд ил харагдаагүй бөгөөд хэрвээ тэр үнэхээр итгээгүй байсан бол цааш үргэлжлүүлэн явж чадахгүй, мөн Бурханаас эмээж, муугаас зайлах замыг чанд баримталж чадахгүй байх байсан. Энэ үнэн биш гэж үү? Иов эдгээр үгийг хэлснийг уншаад чамд ямар санагдаж байна вэ? Иовын төгс, шулуун шударга байдал болон Бурханы өмнө зөв шударга байдаг нь жинхэнэ бөгөөд Бурханы зүгээс хэтрүүлсэн биш гэдгийг чи мэдэрч байна уу? Хэдийгээр Бурхан Иовд бусад хүмүүсийн адил хандаж, түүнд харагдаагүй, түүнтэй яриагүй боловч Иов өөрийн шударга байдлаа бат хадгалж, Бурханы дээд эрхэд итгэсээр байсан бөгөөд цаашлаад, тэр Бурханыг гомдоохоос айдаг байсны дүнд дахин дахин шатаалт тахил өргөж, Бурханы өмнө залбирдаг байсан юм. Бурханыг хараагүй хэрнээ Бурханаас эмээх Иовын чадвараас бид, тэр эерэг зүйлсийг хэчнээн хайрлаж байсныг нь болон түүний итгэл хэчнээн тууштай, бодитой байсныг харж болно. Бурхан түүнээс нуугдаж байснаас болж тэр Бурханы оршин тогтнолыг үгүйсгээгүй, мөн Түүнийг хэзээ ч хараагүй учраас тэр итгэлээ алдаж, Бурханыг орхиогүй. Үүний оронд, бүх зүйлийг захирах Бурханы нуугдмал ажил дундаас тэр Бурханы оршин тогтнолыг ухаарч, Бурханы дээд эрх болон хүч чадлыг мэдэрсэн юм. Бурхан нуугдсанаас болж тэр шулуун шударга байхаа болиогүй, мөн Бурхан хэзээ ч түүнд үзэгдээгүйгээс болж тэр Бурханаас эмээж, муугаас зайлах замыг орхиогүй. Өөрийн оршин тогтнолыг түүнд батлахын тулд ил гарч ирээч гэж Иов Бурханаас хэзээ ч гуйгаагүй, учир нь тэр аль хэдийн бүх зүйлийн дундаас Бурханы дээд эрхийг харсан бөгөөд тэр бусдын олж авч чадаагүй ерөөл, нигүүлслийг олж авсан гэж итгэж байсан билээ. Хэдийгээр Бурхан түүнээс нуугдсан хэвээр үлдсэн ч, Иовын Бурханд итгэх итгэл хэзээ ч ганхаагүй. Тиймдээ ч тэр өөр хэнд ч байгаагүй зүйл болох Бурханы сайшаал болон Бурханы ерөөлийн үр шимийг хүртсэн юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд