Өдөр тутмын Бурханы үг: Хүрэх газар ба төгсгөл | Эшлэл 601
Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, газар дээр байрлуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл тэднийг удирдсан. Дараа нь Тэр хүн төрөлхтнийг аварч, хүн...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Газар дэлхий дээр Синим биеллээ олох үед, хаанчлал биеллээ олох үед газар дээр дайн гарахаа болино; өлсгөлөн, тахал, газар хөдлөлт дахин хэзээ ч гарахгүй; хүмүүс зэр зэвсэг үйлдвэрлэхээ болино; бүгд амар тайван, тогтвортой байдалд амьдарна; хүмүүс хоорондоо хэвийн харилцаатай болж, улс орнууд хоорондоо хэвийн харилцаатай болно. Гэсэн ч, одоо үеийг үүнтэй харьцуулшгүй. Тэнгэрийн доор бүгд эмх замбараагүй байх бөгөөд улс орон бүрд аажмаар төрийн эргэлт гарч эхэлж байна. Бурханы айлдварын үр дүнд хүмүүс аажмаар өөрчлөгдөж, улс орон бүр дотооддоо алгуурхнаар хуваагдаж байна. Вавилоны бат бэх суурь элсэн дээрх шилтгээн мэт ганхаж эхлэх бөгөөд Бурханы хүсэл өөрчлөгдөхөд дэлхий дээр анзаарагдалгүйгээр асар их өөрчлөлт гарч, бүх төрлийн тэмдэг хэзээд харагдаж, дэлхий ертөнцийн сүүлчийн өдөр ирснийг хүмүүст харуулдаг! Энэ бол Бурханы төлөвлөгөө; эдгээр нь Түүний ажилладаг алхмууд бөгөөд улс орон бүр гарцаагүй хэдэн хэсэг болон хуваагдана. Хуучны Содом хоёр дахь удаагаа газрын хөрснөөс арчигдана, тиймээс Бурхан “Дэлхий ертөнц нуран унаж байна! Вавилон саажилттай байна!” гэж хэлдэг. Бурханаас Өөрөөс нь өөр хэн ч үүнийг бүрэн ойлгох чадваргүй; эцсийн эцэст хүмүүсийн мэддэг зүйл хязгаартай юм. Жишээлбэл, дотоод хэргийн сайд нар өнөөгийн нөхцөл байдал тогтворгүй агаад эмх замбараагүй байгаа гэдгийг мэдэж байж магадгүй ч, тэд тэдгээрийг шийдвэрлэх чадваргүй юм. Тэд толгойгоо өндөрт өргөж чадах, нар дахин нэгэнтээ зүүнээс мандаж, газар нутгийг гийгүүлэн, энэхүү золгүй нөхцөл байдлыг буцаан өөрчлөх өдөр ирнэ гэж зүрх сэтгэлдээ найдан, урсгал даган хөвж л чадна. Гэхдээ, нар хоёр дахь удаагаа мандахад энэ нь хуучин дэг журмыг сэргээхийн тулд биш, харин дахин сэргэлт, бүрэн дүүрэн өөрчлөлт болно гэдгийг тэд огт мэддэггүй. Бүхий л орчлон ертөнцөд зориулсан Бурханы төлөвлөгөө ийм билээ. Тэр шинэ дэлхийг авчирна, гэхдээ юун түрүүнд, Тэр эхлээд хүнийг шинэчлэх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 22-р бүлэг ба 23-р бүлэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, газар дээр байрлуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл тэднийг удирдсан. Дараа нь Тэр хүн төрөлхтнийг аварч, хүн...
Газар дээрх Миний ажлын зорилгыг, өөрөөр хэлбэл, Миний хүрэхийг хүсэж байгаа эцсийн зорилтыг, мөн энэ ажил бүрэн төгс болохоос өмнө Би...
Хүмүүс өөрсдийн биелүүлэх ёстой олон үүргийг чанд баримтлах ёстой байдаг. Энэ нь хүмүүсийн дагаж мөрдөх ёстой зүйл ба тэдний биелүүлэх...
Би маш олон үг илэрхийлж, хүсэл болон зан чанараа ч бас илэрхийлсэн, гэсэн атал хүмүүс одоо ч Намайг мэдэж, Надад итгэх чадваргүй л байна....