Өдөр тутмын Бурханы үг: Бурханы илрэлт ба ажил | Эшлэл 50

2021-03-31

Төгс Хүчит Бурхан—хаанчлалын Хаан гэрчлэгдсэнээс хойш Бурханы удирдлагын цар хүрээ бүх орчлон ертөнц даяар бүрэн дэлгэрчээ. Бурханы илрэлт Хятадад гэрчлэгдээд зогсохгүй, Төгс Хүчит Бурханы нэр бүх улс үндэстэн, бүх газар нутагт гэрчлэгдсэн юм. Тэд бүгд энэ ариун нэрийг дуудаж, боломжтой бүх аргаар Бурхантай нөхөрлөхийг эрмэлзэж, Төгс Хүчит Бурханы хүслийг ухаарч, чуулган дотор уялдаа холбоотой үйлчилж байна. Ариун Сүнс ийм гайхалтайгаар ажилладаг.

Янз бүрийн улс үндэстний хэл нэг нэгээсээ ялгаатай байдаг боловч цорын ганц Сүнс бий. Энэ Сүнс орчлон ертөнц даяарх чуулгануудыг нэгтгэдэг бөгөөд өчүүхэн ч ялгаагүйгээр Бурхантай туйлын нэг юм, энэ бол эргэлзэх аргагүй зүйл билээ. Ариун Сүнс одоо тэднийг дуудаж байгаа бөгөөд Түүний дуу хоолой тэднийг сэрээж байна. Энэ бол Бурханы өршөөлийн дуу хоолой юм. Тэд бүгд Төгс Хүчит Бурханы ариун нэрийг дуудаж байна! Тэд бас магтаал өргөж, дуулдаг. Ариун Сүнсний ажилд ямар нэг гажуудал огтхон ч байх боломжгүй бөгөөд энэ хүмүүс зөв замын дагуу урагшлахын тулд шаардлагатай бүхнийг хийдэг, тэд эргэж буцдаггүй ба гайхамшгууд нь ар араасаа овоордог. Энэ бол хүмүүс төсөөлөхөд хэцүү, таамаглах боломжгүй зүйл юм.

Төгс Хүчит Бурхан бол орчлон ертөнц дэх амийн Хаан билээ! Тэрээр алдар суут сэнтийд заларч, дэлхийг шүүж, бүгдийг ноёлж, бүх улс үндэстнийг захирдаг. Бүх хүн Түүнд өвдөг сөгдөж, Түүнд залбирч, Түүнд ойртож, Түүнтэй ярилцдаг. Чи Бурханд хэчнээн удаан итгэсэн ч бай, байр суурь чинь хэчнээн өндөр ч бай, зэрэг зиндаа чинь хэчнээн дээгүүр ч бай, зүрх сэтгэлдээ Бурхантай сөргөлдөх юм бол шүүгдэх ёстой бөгөөд Түүний өмнө нүүрээрээ газар унан мөргөж, шаналалтайгаар гуйх чимээ гаргах ёстой; энэ нь үнэндээ өөрийнхөө үйлдлийн үр жимсийг хурааж байгаа хэрэг юм. Энэхүү уйлах дуу чимээ бол гал ба хүхэрт нуурт тарчилж буй дуу бөгөөд Бурханы төмөр саваагаар гэсгээгдэж буй хашхираан мөн; энэ нь Христийн суудлын өмнөх шүүлт билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 8-р бүлэг

Төгс Хүчит Бурханы нэр дэлхийн бүх улсад гэрчлэгдсэн

Хаанчлалын Хаан, Төгс Хүчит Бурхан гэрчлэгдсэнээс хойш, Бурханы удирдлагын төлөвлөгөөний хамрах хүрээ ертөнц даяар тарсан. Бурханы илрэлт зөвхөн Хятадад бус, бүх газарт гэрчлэгдсэн. Тэд Түүний ариун нэрийг дуудаж, ямар ч аргаар хамаагүй Бурханы нөхөрлөлийг эрэн хайж, Бурханы хүслийг ойлгож, чуулганд хамтдаа үйлчилж байна. Ариун Сүнс гайхалтай арга замаар ажилладаг. Төгс Хүчит Бурхан, хаанчлалын хаан гэрчлэгдсэн. Үнэхээр Төгс Хүчит Бурханы нэр бүх улс, бүх газарт гэрчлэгдсэн.

Улсууд хэл яриагаараа хоорондоо ялгаатай боловч чуулгануудыг нь холбосон нэг л Сүнс бий. Тэр Бурхантай нэг бөгөөд Түүнээс өөрцгүй нь эргэлзээгүй. Ариун Сүнс дуудахад дуу хоолой нь тэднийг сэрээдэг. Энэ бол Бурханы өршөөлийн дуу хоолой билээ. Тэд бүгдээрээ Төгс Хүчит Бурханы ариун нэрийг дууддаг. Тэд мөн магтан дуулдаг. Сүнсний ажилд ямар ч гажилт үгүй. Бүгд зөв замаар тууштай алхана. Тэд ердөө ч ухардаггүй. Хүний төсөөлшгүй, санаанд нь багтамгүй гайхамшгууд ар араасаа цувардаг. Төгс Хүчит Бурхан, хаанчлалын хаан гэрчлэгдсэн. Үнэхээр Төгс Хүчит Бурханы нэр бүх улс, бүх газарт гэрчлэгдсэн.

Төгс Хүчит Бурхан бол ертөнц дэх амийн Хаан билээ! Тэр суу алдартай сэнтийд сууж, бүх дэлхийг шүүдэг. Тэр бүх улс орныг захирч, удирддаг. Бүх хүн өвдөг сөгдөн, Түүнд залбирч, хамт байхаар Түүн рүү ойртдог. Бурханд хэр удаан итгэсэн чинь хамаагүй, байр суурь, чадвар чинь хэр өндөр байх нь хамаагүй. Хэрэв чи зүрхэндээ Бурхантай зөрчилддөг бол Тэр чамайг шүүвээс зохилтой. Түүний өмнө унаад чи шаналалтайгаар өчнө. Ингэж чи үйлийнхээ үр жимсийг хураана. Энэ уйлаан бол гал, хүхрийн нууран дахь тарчлааны чимээ, Бурханы төмөр саваагаар цээрлүүлэгдэх уйлаан, Христийн суудлын өмнөх шүүлт билээ. Төгс Хүчит Бурхан, хаанчлалын хаан гэрчлэгдсэн. Үнэхээр Төгс Хүчит Бурханы нэр бүх улс, бүх газарт гэрчлэгдсэн. Үнэхээр Төгс Хүчит Бурханы нэр бүх улс, бүх газарт гэрчлэгдсэн.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих