Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 17
Хүний хувь заяа нь түүний Бурханд хандах хандлагаар шийдэгддэг Бурхан бол амьд Бурхан бөгөөд хүмүүс өөр өөр нөхцөл байдалд өөр өөр...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Ариун Сүнсээр ашиглагдаж байсан хүмүүсийн хэлсэн бүх үг нь Ариун Сүнснээс ирсэн гэдгийг өнөөдөр та нарын хэн нь хэлж зүрхлэх вэ? Тийм зүйл хэлж зүрхлэх хүн байна уу? Хэрвээ чи тийм зүйл хэлэх юм бол яагаад Езрагийн зөгнөлийн ном хаягдсан бэ, мөн яагаад эртний ариун хүмүүс болон эш үзүүлэгчдийн номнуудад ч мөн адил зүйл тохиолдсон бэ? Хэрвээ тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн юм бол яагаад та нар тийм хувирамтгай сонголт хийж зүрхэлж байна вэ? Чи Ариун Сүнсний ажлыг сонгох эрхтэй юу? Израилийн олон түүхүүд мөн хаягдсан. Хэрвээ чи өнгөрсөн үеийн бүх бичвэрүүд нь Ариун Сүнснээс ирсэн гэж итгэдэг бол яагаад зарим ном хаягдсан бэ? Хэрвээ тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн бол бүгдийг нь хадгалж, чуулгануудын ах, эгч нарт уншуулахын тулд илгээх ёстой байсан, тэдгээрийг хүний хүслээр сонгож, эсвэл хаях ёсгүй; ингэвэл зөв юм. Паул болон Иохан нарын дадлага туршлага нь тэдний хувийн үзэл бодолтой холилдсон гэж хэлэх нь тэдний дадлага туршлага болон мэдлэг нь Сатанаас ирсэн гэсэн үг биш, харин зөвхөн тэдэнд өөрсдийнх нь дадлага туршлага, үзэл бодлоос гарсан зүйл байсан гэсэн үг юм. Тэдний мэдлэг нь тэр үеийн бодит дадлага туршлагын үндэслэлийн дагуу байсан ба энэ бүхэн нь Ариун Сүнснээс ирсэн гэдгийг хэн итгэлтэйгээр хэлж чадах юм бэ? Хэрвээ Дөрвөн Сайн Мэдээ нь бүгд Ариун Сүнснээс ирсэн бол яагаад Матай, Марк, Лук, Иохан нар тус бүрдээ Есүсийн ажлын талаар өөр өөр зүйлсийг хэлсэн бэ? Хэрвээ та нар үүнд итгэхгүй бол Петр хэрхэн Есүсийг гурван удаа үгүйсгэсэн баримтыг аваад үз: Тэд бүгд өөр бөгөөд тус бүрдээ өөрсдийн гэсэн шинж чанартай. Бие махбод болсон Бурхан нь мөн хүн байсан, иймээс Түүний хэлсэн үг нь бүхэлдээ Ариун Сүнснээс ирсэн үү? Хэрвээ Паул болон Иоханы үг нь хүний хүсэлтэй холилдсон байсан юм бол Түүний хэлсэн үг нь үнэхээр хүний хүсэлтэй холилдоогүй юу гэж мэдлэггүй олон хүмүүс асуудаг. Ийм зүйл хэлдэг хүмүүс нь харалган бөгөөд мэдлэггүй юм! Дөрвөн Сайн Мэдээг анхааралтай уншаад үз; Есүсийн хийсэн зүйл болон Түүний хэлсэн үгний талаар тэд юу бичсэнийг унш. Баримт бүр нь нэлээд өөр байдаг ба тус бүрдээ өөрсдийн гэсэн өнцөгтэй байдаг. Хэрвээ эдгээр номнуудын зохиогчдын бичсэн зүйл нь бүгд Ариун Сүнснээс ирсэн бол бүгд адилхан, нэг хэвийн байх ёстой байсан. Тэгвэл яагаад ялгаатай байна вэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Хүний хувь заяа нь түүний Бурханд хандах хандлагаар шийдэгддэг Бурхан бол амьд Бурхан бөгөөд хүмүүс өөр өөр нөхцөл байдалд өөр өөр...
Дараагийнх нь үйлчлэл үзүүлэгчдийн амьдрал, үхлийн мөчлөг юм. Бид дөнгөж сая үйлчлэл үзүүлэгчдийн гарал үүслийн талаар буюу тэд урьд...
Бурханы үг гармагц чи даруй хүлээн авч, идэх хэрэгтэй. Хэчнээн ихийг ойлгох нь хамаагүй, чиний тууштай баримтлах ёстой нэг үзэл бодол бол...
Бурхан махбод болох нь хүнд Өөрийн махбодыг мэдүүлэх зорилготой биш, эсвэл Бурханы махбод болсон бие болон хүний махан биеийн хоорондох...