Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 491
Махбодод байх хугацаандаа Бурханы хүмүүсээс шаарддаг дуулгавартай байдал нь хүмүүсийн төсөөлдөг шиг шүүлт хийхгүй, эсэргүүцэхгүй байх явдал...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Хүнийг Сатан ялзруулсан, тэр бол Бурханы бүх бүтээлийн хамгийн дээд нь, иймээс ч хүнд Бурханы аврал хэрэгтэй. Бурханы авралын бай бол Сатан биш харин хүн, аврагдах зүйл бол чөтгөр биш, харин хүний махан бие болон сүнс. Сатан бол Бурханы устгах бай, хүн бол Бурханы авралын бай бөгөөд хүний махан биеийг Сатан ялзруулсан болохоор эхлээд хүний махан бие аврагдах ёстой. Хүний махан бие нь хамгийн гүн гүнзгий ялзарч, Бурханыг эсэргүүцдэг, тэр ч бүү хэл Бурханы оршин тогтнолыг ил тод эсэргүүцэж, үгүйсгэдэг зүйл болсон. Энэ ялзарсан махан бие дэндүү зөрүүд бөгөөд махан биеийн ялзарсан зан чанартай харьцаж, өөрчлөнө гэдэг юу юунаас ч илүү хэцүү. Сатан үймээн дэгдээхийн тулд хүний махан биед ирдэг ба Бурханы ажилд саад болж, Бурханы төлөвлөгөөг сааруулахын тулд хүний махан биеийг ашигладаг, тиймээс хүн Сатан болж, Бурханы дайсан болсон юм. Хүн аврагдахын тулд эхлээд байлдан дагуулагдах ёстой. Үүний улмаас Бурхан мөчөөгөө өгөхгүйгээр, Өөрийн хийхээр зорьсон ажлаа хийхээр, Сатантай тулалдахаар махбодод ирдэг. Түүний зорилго бол ялзарсан хүн төрөлхтнийг аварч, Түүний эсрэг боссон Сатаныг ялж устгах юм. Тэр хүнийг байлдан дагуулах ажлаараа дамжуулан Сатаныг ялдаг ба үүний зэрэгцээ ялзарсан хүн төрөлхтнийг авардаг. Ийнхүү Бурхан хоёр асуудлыг нэгэн зэрэг шийддэг. Тэр хүнтэй илүү ойр байж, түүнийг илүү сайн байлдан дагуулахын тулд махбодоороо ажиллаж, ярьж, бүх ажлаа хийдэг. Бурхан сүүлчийн удаа бие махбод болоход эцсийн өдрүүдийн Түүний ажил махбодод дуусах болно. Тэр бүх хүмүүсийг төрөл төрлөөр нь ангилж, Өөрийн бүх удирдлагыг дуусгаж, мөн махбод дахь Өөрийн бүх ажлыг дуусгах болно. Эцсийн эцэст газар дээрх Түүний бүх ажил дуусгавар болоход Тэр бүрэн ялсан байх болно. Махбодод ажиллаж байх үедээ Бурхан хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулж, олж авсан байх болно. Энэ нь Түүний бүх удирдлага дуусгавар болно гэсэн үг биш гэж үү? Бурхан махбод дахь Өөрийн ажлыг дуусган, Сатаныг бүрэн ялж, ялалтаа мандуулах үед Сатанд хүнийг дахин ялзруулах ямар ч боломж олдохгүй. Эхний удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь хүнийг нүглээс золин аварч, өршөөх байсан. Одоо энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүрэн олж авах ажил юм, ингэснээр Сатан цаашид өөрийн ажлыг хийх аргагүй болж, бүрэн ялагдаж, Бурхан бүрэн ялсан байх болно. Энэ бол махбодын хийх ажил, мөн Бурхан Өөрөө хийх ажил юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Махбодод байх хугацаандаа Бурханы хүмүүсээс шаарддаг дуулгавартай байдал нь хүмүүсийн төсөөлдөг шиг шүүлт хийхгүй, эсэргүүцэхгүй байх явдал...
Энэ цаг үе дэх Бурханы ажлыг мэдэх нь ихэнхдээ эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханыг мэдэх, Түүний үндсэн үйлчлэл юу болох болон...
Одоо чи юуг эрэлхийлэх ёстой вэ? Чи Бурханы ажлыг гэрчлэх чадвартай эсэх, Бурханы гэрчлэл болон илрэл болж чадах эсэх, Бурханаар...
Би бол цор ганц Бурхан Өөрөө, түүнээс гадна Би бол Бурханы цорын ганц үнэн бие, бас Би бүхэлдээ махбод, түүгээр ч зогсохгүй Бурханы бүрэн...