Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 329

2020-08-25

Өмнө нь, Бурханыг тэнгэрт байх үед хүмүүс өөрийн үйлдлээрээ Бурханыг хуурахыг оролдсон. Өнөөдөр Бурхан хүмүүсийн дунд ирсэн бөгөөд хир удаан хугацаагаар гэдгийг хэн ч мэдэхгүй. Гэсэн ч хүмүүс Бурханы төлөө урсгалаараа явж, Бурханыг хуурахаар оролдсоор л байдаг. Хүмүүсийн бодол хэт хоцрогдмол биш гэж үү? Энэ нь Иудастай адил байсан: Есүсийг ирэхээс өмнө, Иудас ах эгч нартаа худлаа ярьдаг байсан ба Есүсийг ирсний дараа ч тэр өөрчлөгдөөгүй; түүнд Есүсийн талаарх өчүүхэн төдий ч мэдлэг байгаагүй бөгөөд эцэст нь тэр Есүсээс урвасан. Энэ нь тэр Бурханыг мэдэхгүй байснаас болсон биш гэж үү? Хэрвээ өнөөдөр чи Бурханыг мэдэхгүй байгаа бол чи Иудас болох ба мянга маянга жилийн өмнөх Нигүүлслийн эрин үеийн Есүсийн цовдлолын эмгэнэлт явдал дахин тохиолдох болно. Чи үүнд итгэхгүй байна уу? Энэ бол баримт! Өнөөдөр ихэнх хүмүүс ийм нөхцөл байдалд оршдог. Би үүнийг арай эрт хэлж байж магадгүй ба тийм хүмүүс Иудасын дүрд тоглодог. Би хөгжилтэй зүйл яриагүй, харин баримтын дагуу ярьж байгаа бөгөөд чи итгэх ёстой. Хэдийгээр олон хүмүүс даруу мэт дүр үзүүлдэг ч тэдний зүрх сэтгэлд өмхий тогтоол уснаас өөр юу ч байдаггүй. Одоо сүм дэх маш олон хүмүүс ийм байдаг. Чи Намайг юу ч мэдэхгүй гэж боддог; өнөөдөр Миний Сүнс Намайг удирдан чиглүүлдэг ба Намайг гэрчилдэг. Чи Намайг юу ч мэдэхгүй гэж бодож байна уу? Намайг, чиний зүрх сэтгэл доторх зальтай бодол болоод чиний зүрх сэтгэлдээ хадгалсан зүйлсийн талаар юу ч ойлгохгүй байгаа гэж чи бодож байна уу? Бурхан тийм амархан хууртагдах уу? Чи Түүнтэй хүссэнээрээ харьцаж болно гэж бодож байна уу? Өнгөрсөн үед, Би чамайг дөнгөлүүлсэн гэж санаа зовж байсан ба эрх чөлөөг олгож байсан, гэхдээ Би өөрсдөд нь сайн хандаж байгааг хэн ч ойлгоогүй. Би тэдэнд өгөх тусам тэд даварч байсан. Бие биенээсээ асуу. Би бараг хэнийг ч хариуцаагүй ба хэнийг ч яаран буруушааж байгаагүй—гэсэн ч Би хүний санаа зорилго болон үзлийн талаар маш тодорхой мэдэж байгаа. Бурханы гэрчилдэг Бурхан Өөрөө тэнэг гэж чи бодож байна уу? Хэрэв тийм бол, чи хэтэрхий харалган юм гэж Би хэлнэ. Би чамайг зэмлэхгүй бөгөөд чиний хир дордсоныг харцгаая. Чиний заль мэх чамайг аврах уу эсвэл Бурханыг хайрлахаар бүх чадлаараа хичээх нь чамайг аврах уу гэдгийг харцгаая. Өнөөдөр Би чамайг яллахгүй; Бурхан чамайг хэрхэн залхаан цээрлүүлэхээ бодож үзэх тэр цагийг хүртэл хүлээцгээе. Одоо чамтай дэмий юм ярилцах цаг Надад байхгүй ба чиний төлөө Өөрийн агуу ажлыг хойш тавихыг Би хүсэхгүй байна. Чамтай харьцахын тулд Бурхан Өөрийн цаг заваа зарцуулахад чам шиг өт хорхой тохирохгүй. Иймээс чи өөрийгөө хир их өөгшүүлэхийг харцгаая. Тийм хүмүүс Бурханы талаар өчүүхэн төдий мэдэхийг ч хүсдэггүй ба тэдэнд Бурханы төлөө ямар ч хайр байдаггүй, гэсэн ч тэд Бурханаар зөв шударга хэмээн нэрлэгдэхийг хүссээр байдаг. Энэ нь инээдтэй хэрэг биш гэж үү? Үнэндээ үнэнч шударга цөөхөн хүмүүс байдаг, ийм учраас хүмүүст амь өгөхөд л Би анхаарлаа хандуулдаг. Би өнөөдөр хийх ёстой зүйлсээ л хийнэ, дараа нь хүн болгоны зан байдлын дагуу тэдэнд таарсан залхаан цээрлүүлэлт ирнэ. Би Өөрийн хэлэх ёстой зүйлийг хэлсэн, учир нь энэ бол Миний хийдэг ажил. Би хийх ёстойгоо хийдэг ба хийх ёсгүй зүйлсээ хийдэггүй, гэсэн ч Би чамайг эргэцүүлэн бодохдоо илүү их цаг зарцуулна гэж найдсаар байна: Бурханы талаарх чиний мэдлэгийн яг хир их нь үнэн бэ? Чи Бурханыг дахин нэгэнтээ загалмайд цовдолсон хүмүүсийн нэг нь үү? Эцэст нь Би үүнийг хэлье: Бурханыг цовдолсон бүхэн золгүй еэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих