Өдөр тутмын Бурханы үг: Ажлын гурван үе шат | Эшлэл 15
Бүхий л удирдлагын ажлаас хамгийн чухал нь Сатаны нөлөөнөөс хүнийг аврах юм. Гол ажил нь ялзарсан хүнийг бүрэн байлдан дагуулах, ингэснээр Бурханыг хүндлэх анхны тэр сэтгэлийг байлдан дагуулагдсан хүний зүрх сэтгэлд сэргээж, хэвийн амьдралаа буюу Бурханы бүтээлийн хэвийн амьдралаа олж авах боломжийг түүнд олгох юм. Энэ ажил чухал бөгөөд удирдлагын ажлын цөм нь билээ. Авралын ажлын гурван үе шатанд, эхний үе шат болох хуулийн ажил нь удирдлагын ажлын цөмөөс хэт хол байсан; үүнд авралын ажил өчүүхэн төдий үзэгдэж байсан, мөн энэ нь Сатаны эзэмшлээс хүнийг аврах Бурханы ажлын эхлэл нь байгаагүй. Ажлын эхний үе шатыг Сүнс шууд хийсэн, учир нь хуулийн дор хүн зөвхөн хуулийг мөрдөхийг мэддэг байсан ба илүү үнэнтэй байгаагүй, мөн Хуулийн эрин үе дэх ажил хүний зан чанарын өөрчлөлтийг агуулсан байх нь байтугай Сатаны эзэмшлээс хүнийг хэрхэн аврах ажлыг ч төдийлөн анхаараагүй. Иймд хүний ялзарсан зан чанарыг анхаараагүй тун энгийн ажлын үе шатыг Бурханы Сүнс гүйцэтгэсэн юм. Ажлын энэ үе шат удирдлагын цөмтэй өчүүхэн холбоотой бөгөөд хүний авралын албан ёсны ажилтай тийм ч их уялдаа холбоогүй байсан, тиймээс Өөрийн ажлыг биечлэн гүйцэтгэхийн тулд махбодтой болох шаардлага Бурханд байгаагүй. Сүнсний хийсэн ажил далд, ойлгошгүй, хүний хувьд айдас хүрэм, ойртохын аргагүй мэт байдаг; Cүнс нь авралын ажлыг шууд хийж, хүнийг амиар шууд хангахад тохиромжгүй. Хүний хувьд хамгийн тохиромжтой нь Сүнсний ажлыг хүнд ойр байхаар өөрчлөх хандлага бөгөөд өөрөөр хэлбэл Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан эгэл жирийн хүн болох нь хүнд хамгийн тохиромжтой. Сүнсний ажлыг орлохын тулд Бурхан бие махбодтой болохыг энэ нь шаарддаг бөгөөд хүний төлөө Бурхан ажиллах үүнээс илүү дээр тохиромжтой арга байхгүй. Ажлын энэ гурван үе шатны дундаас хоёр үе шатыг махбодоор гүйцэтгэх ба энэ хоёр үе шат нь удирдлагын ажлын гол шат нь юм. Хоёр удаа бие махбодтой болсон нь харилцан бие биеэ нөхөх бөгөөд нэг нэгийгээ төгс болгодог. Бурхан бие махбодтой болсон эхний үе шат нь хоёр дахь үе шатны суурийг тавьсан ба Бурханы хоёр удаагийн бие махбодтой бололт нь нэгэн бүхэл болдог бөгөөд бие биетэйгээ нийцдэг гэж хэлж болно. Бурханы ажлын энэ хоёр үе шат нь бүхий л удирдлагын ажилд нэн чухал учраас үүнийг Бурхан Өөрийн махбодын ялгамж чанараар гүйцэтгэдэг. Хоёр удаа бие махбодтой болсон Бурханы ажилгүйгээр удирдлагын бүхий л ажил зогсож, хүн төрөлхтнийг аврах ажил хоосон ярианаас өөрцгүй байх байсан гэж бараг хэлж болно. Энэ ажил чухал эсэх нь хүний хэрэгцээ, хүн төрөлхтний доройтлын бодит байдал, Сатаны дуулгаваргүй байдлын зэрэг, ажилд саад хийж байгаа түүний байдалд тулгуурладаг. Даалгаварт тохирох зөв нэгнийг, ажлынх нь шинж чанар, ажлын чухал байдал зэрэгт үндэслэн тогтооно. Энэ ажлын чухал байдлын тухайд гэвэл ажлын ямар арга барил ашиглахаас хамааран—Сүнсээр шууд хийгдсэн ажил, эсвэл бие махбодтой болсон Бурханы хийсэн ажил, эсвэл хүнээр дамжин хийгдсэн ажил—аль нь ч бай эхлээд таягдан хаягдах зүйл бол хүнээр дамжин хийгдсэн ажил бөгөөд ажлын шинж чанар дээр үндэслэн Сүнсний ажлыг махан биеийнхтэй эсрэгцүүлэн тавьбал махбодоор хийгдсэн ажил нь Сүнсээр шууд хийгдсэн ажлыг бодвол хүнд илүү их үр өгөөжтэй байж, илүү их давуу тал олгодог. Гэхдээ ажлыг махбодоор хийх үү эсвэл Сүнсээр хийх үү гэдгийг тухайн үед Бурхан л бодож шийднэ. Ажлын үе шат бүрт ач холбогдол, үндэслэл бий. Тэдгээр нь ул суурьгүй төсөөлөл биш, мөн тэдгээрийг дураараа гүйцэтгэдэг юм биш; тэдгээрт тодорхой мэргэн ухаан бий. Энэ бол Бурханы ажлын ард байгаа үнэн юм. Ялангуяа бие махбодтой болсон Бурхан биечлэн хүмүүсийн дунд ажиллах ийм агуу ажилд Бурханы төлөвлөгөө бүр ч илүү их байдаг нь дамжиггүй. Иймээс Бурханы мэргэн ухаан болоод Түүний оршихуйн бүхэл бүтэн байдал нь Түүний ажиллаж байх үеийн үйлдэл, бодол, санаа бүрд тусгалаа олдог; энэ бол илүү бодит, системтэй Бурханы оршихуй юм. Эдгээр нарийн бодол санааг төсөөлж, итгэхэд, тэр ч бүү хэл мэдэхэд хүний хувьд хэцүү байдаг. Хүнээр хийгдсэн ажил нь ерөнхий зарчмын дагуу байдаг ба харин хүний хувьд энэ нь тун хангалттай. Гэсэн ч Бурханы ажилтай харьцуулахад дэндүү их зөрүү бий; Бурханы үйл хэрэг хэдий агуу, Бурханы ажил өргөн цар хүрээтэй боловч тэдгээрийн ард хүний төсөөлж чадахааргүй олон жижиг, яг таг төлөвлөгөө зохицуулалт байж байдаг. Түүний ажлын шат бүр зөвхөн зарчмын дагуу байгаад зогсохгүй, мөн хүний хэлээр тодорхой илэрхийлэх боломжгүй олон зүйлийг агуулдаг бөгөөд эдгээр зүйл нь хүнд үл үзэгдэнэ. Сүнсний ажил эсвэл бие махбодтой болсон Бурханы ажлын аль нь байх нь хамаагүй тус бүрдээ Түүний ажлын төлөвлөгөөг агуулж байдаг. Тэр ул суурьгүй ажилладаггүй бас ач холбогдолгүй ажил хийдэггүй. Сүнс шууд ажиллах үед Өөрийн гэсэн зорилготой байдаг бөгөөд Түүнийг хүн болж ажиллах үед (өөрөөр хэлбэл Түүнийг гадаад бүрхүүлээ өөрчлөх үед) энэ нь Түүний зорилгыг бүр ч их агуулдаг. Өөр яах гэж Тэр Өөрийн ялгамж чанарыг дураараа өөрчлөх юм бэ? Өөр яах гэж Тэр дураараа дорд үзэгдэж, хавчигдах хүн болох юм бэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?