Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 438
Урьд нь, Ариун Сүнсний дэргэд байх болон Ариун Сүнсний ажилтай байх нь ялгаатай гэж хэлдэг байсан. Ариун Сүнсний дэргэд байх хэвийн байр...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Зургаан мянган жилийн ажлаа өнөөдрийг хүртэл хийснийхээ дараа Бурхан олон үйл хэргээ аль хэдийн илчилсэн ба үүний гол зорилго нь Сатаныг ялж, бүх хүн төрөлхтөнд аврал авчрах явдал байлаа. Тэрээр энэ боломжийг ашиглан тэнгэрт байгаа бүх зүйл, газар дээрх бүх зүйл, далай тэнгис дэх бүх зүйл болон газар дээрх Бурханы бүтээл нэг бүрд Өөрийн төгс хүчийг харуулж, Өөрийн бүх үйл хэргийг үзүүлдэг. Мөн Сатаныг ялах боломжийг шүүрэн авснаараа Тэр хүмүүст Өөрийн бүх үйл хэргийг илчилж, тэднээр Өөрийгөө магтуулж, Сатаныг ялсан мэргэн ухаанаа өргөмжлүүлдэг. Газар дээрх, тэнгэр дэх болон далай тэнгис доторх бүх зүйл Бурханд алдар сууг авчирч, Түүний төгс хүчийг магтаж, Түүний үйл хэрэг нэг бүрийг магтаж, Түүний ариун нэрийг хашхирна. Энэ нь Тэр Сатаныг ялсны нотолгоо; Сатаныг эрхэндээ оруулсны нотолгоо. Үүнээс ч чухал нь, хүн төрөлхтнийг аварсных нь нотолгоо юм. Бурханы бүх бүтээл Түүнд алдар суу авчран, дайснаа ялж, ялгууснаар буцан ирснийх нь төлөө Түүнийг магтах ба Түүнийг агуу ялгуусан Хаан хэмээн шагшин магтана. Түүний зорилго ердөө л Сатаныг ялах явдал биш, иймээс Түүний ажил зургаан мянган жилийн турш үргэлжилсэн юм. Тэр Сатаны ялагдлыг ашиглан хүн төрөлхтнийг авардаг; Сатаны ялагдлыг ашиглан Өөрийн бүх үйл хэрэг, бүх алдар сууг илчилдэг. Тэрээр алдаршина, үй түмэн тэнгэрэлч Түүний бүх алдрыг харна. Тэнгэр дэх зарлага элчүүд, газар дээрх хүмүүс болон газар дээрх бүх бүтээл Бүтээгчийн алдар сууг харна. Энэ бол Түүний хийдэг ажил юм. Тэнгэр дэх болон газар дээрх Түүний бүтээл бүгдээрээ Түүний алдар сууг харах бөгөөд Сатаныг бүрэн ялсныхаа дараа Тэр ялгууснаар эргэн ирж, хүн төрөлхтнөөр Өөрийгөө магтуулж, улмаар Өөрийнхөө ажилд давхар ялалт байгуулна. Эцэстээ бүх хүн төрөлхтнийг Тэр байлдан дагуулах ба эсэргүүцэж, тэрсэлдэг хэнийг ч арчин хаяна; өөрөөр хэлбэл, Сатанд харьяалагддаг бүх хүнийг Тэр арчин хаяна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Урьд нь, Ариун Сүнсний дэргэд байх болон Ариун Сүнсний ажилтай байх нь ялгаатай гэж хэлдэг байсан. Ариун Сүнсний дэргэд байх хэвийн байр...
Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдрах үндсэн орчин (Сонгосон хэсгүүд) 4. Гэрэл Дөрөв дэх зүйл нь хүмүүсийн нүдтэй холбоотой—тэр...
Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийн ажил тул мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнийг ашиглан...
Хүний Бурханд итгэх итгэлийн хамгийн үндсэн шаардлага нь үнэнч шударга зүрх сэтгэлтэй байж, өөрийгөө бүрэн зориулж, үнэхээр дуулгавартай...