Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин найм дахь айлдвар
Намайг Сионоос ирэхэд бүх зүйл Намайг хүлээж байсан, харин Намайг Сион руу буцахад бүх хүн Намайг угтсан. Намайг ирээд явахад, Надад дайсагнасан зүйлс Миний алхамд хэзээ ч саад хийж байгаагүй ба ийм учраас Миний ажил түвэггүй урагшилсан юм. Өнөөдөр Намайг бүх бүтээлүүдийн дунд ирэхэд бүх зүйл Намайг аниргүйхэн угтаж, Намайг дахин одож, тусламж дэмжлэгээ үзүүлэхгүй болно гэдгээс гүнээ айдаг. Бүх зүйлс Миний удирдамжийг дагаж, бүгд Миний гарын заасан зүг чигт хардаг. Миний амнаас гарах үгс олон бүтээлийг төгс болгож, олон дуулгаваргүй хөвгүүдийг гэсгээсэн. Тиймээс бүх хүмүүс Миний үгсийг цоо ширтэж, Миний амнаас гарах айлдваруудыг анхааралтай сонсож, энэхүү сайхан боломжийг алдахаас гүнээ айж байдаг. Энэ шалтгааны улмаас Би үргэлжлүүлэн ярьсан, ингэснээр Миний ажил илүү хурдацтай хэрэгжиж болно, мөн ингэснээр таатай нөхцөл байдал газар дэлхий дээр удахгүй гарч ирж, газар дээрх эзгүйрлийн дүр зургийг анагааж болох юм. Миний тэнгэр өөд харах үе нь Би хүн төрөлхтөн рүү дахин нэгэнтээ эргэх үе юм; бүх газар нутаг тэр даруйдаа амь орж, тоос агаарт тогтохоо больж, шавар шавхай газрыг хучихаа болино. Миний нүд нэг л гялалзахад, бүх газар нутгийн хүмүүс Намайг харан найдаж, Надад хоргодно. Өнөөдрийн дэлхийн хүмүүс болоод одоо ч гэсэн Миний гэрт байгаа хүмүүсээс хэн нь Надад чин сэтгэлээсээ хоргодно вэ? Хэн нь Миний төлсөн төлөөсийн хариуд өөрийн зүрх сэтгэлээ өгдөг вэ? Хэн нь Миний гэрт амьдарч үзсэн бэ? Хэн нь чин үнэнчээр өөрсдийгөө Миний өмнө зориулсан бэ? Намайг хүнд шаардлага тавихад, тэр “өөрийн жижигхэн агуулахаа” нэн даруй хааж орхидог. Намайг хүнд өгөх үед тэр хурдан гэгч нь амаа ангайж, Миний баялгийг залгидаг ч, зүрх сэтгэлдээ чичрэн, Намайг өөрийг нь цохих вий гэдгээс гүнээ айдаг. Иймд хүний ам хагас ангайсан, хагас хамхисан байдалтай байдаг, тиймээс ч тэр Миний хайрласан баялгийг бүрэн эдэлж чаддаггүй. Би хүнийг тийм амархан буруутгадаггүй ч тэр үргэлж Миний гараас зуурч, өөрт нь өршөөл үзүүлэхийг гуйдаг; хүн Надаас гуйж шалах үед л Би түүнд дахин нэгэнтээ “өршөөл” үзүүлдэг ба хамгийн хатуу үгсийг амнаасаа унагадаг, тэгэхэд хүн тэр даруй ичиж, Миний өршөөлийг шууд хүлээн авч чадалгүй, оронд нь үүнийг бусдаар өөртөө өгүүлдэг. Тэр Миний бүх үгсийг бүрэн ухаж ойлгох үед хүний биеийн хэмжээ Миний хүсэлтэй дүйж, түүний гуйлтууд өгөөжтэй байдаг ба дэмий хоосон биш болдог; Би хүн төрөлхтний чин сэтгэлийн, дүр эсгээгүй гуйлтуудыг ерөөдөг.
Би эрин үеүдийн туршид ажиллаж, ярьсаар ирсэн ч Миний өнөөдрийн хэлж буй ийм айлдваруудыг хүн хэзээ ч сонсож байгаагүй, бас Миний сүр жавхлан, шүүлтийн амтыг хүн хэзээ ч амсаж байгаагүй. Хэдий өнгөрсөн үеийн дэлхий ертөнцөд амьдарч байсан хүмүүс Миний тухай домгийг сонсож байсан ч, хэн нь ч Миний баялгийн цар хэмжээг үнэхээр нээн илрүүлээгүй. Өнөөдрийн хүмүүс Миний амнаас гарсан үгийг сонссон ч, Миний аманд хэчнээн нууц байгаа талаар мэдэхгүй хэвээр байгаа тул тэд үүнийг “эрдэнэсийн сан” гэж үздэг. Бүх хүн Миний амнаас ямар нэг зүйл олж авахыг хүсдэг. Улс гүрний нууц эсвэл тэнгэрийн нууц ч бай эсвэл сүнсний ертөнцийн хөдөлгөөн хүн төрөлхтний хүрэх газар ч бай бүх хүн ийм зүйлийг хүлээн авахыг хүсдэг. Тиймээс ч хэрэв Би хүмүүсийг цуглуулж, тэдэнд “түүх” ярьж өгөхөд хүрвэл тэд цөмөөрөө Миний замыг сонсохоор “өвчтөний орноосоо” тэр даруйдаа босож ирэх байсан биз. Хүн маш их дутагдалтай: Тэр зүгээр ч нэг “хүнс тэжээлийн нэмэлт бэлдмэл” шаарддаггүй, түүнд “оюун ухааны дэмжлэг” болон “сүнслэг хангамж” хэрэгтэй. Энэ бол бүх хүмүүст дутагдаж буй зүйл; энэ бол бүх хүний “өвчин эмгэг”. Илүү дээр үр дүнд хүрч, цөм эрүүл саруул болж Миний эмчилгээний ачаар бүгд хэвийн болох байх гэж найдсандаа Би өвчин эмгэгийг анагаах эмчилгээгээр хүнийг хангадаг. Та нар үнэн голоосоо агуу улаан лууг үзэн яддаг уу? Та нар үнэн голоосоо, чин сэтгэлээсээ түүнийг үзэн яддаг уу? Би яагаад ийм олон удаа асууна вэ? Яагаад Би энэ асуултыг дахин дахин асуусаар байна вэ? Та нарын зүрх сэтгэлд агуу улаан луугийн дүр төрх хэр байна вэ? Энэ үнэхээр алга болсон уу? Та нар үнэн голоосоо үүнийг “эцгээ” гэж үзэхгүй байна уу? Бүх хүмүүс Миний асуултан дахь Миний санаа зорилгыг ухаж ойлгох хэрэгтэй. Энэ нь хүмүүсийн уур хилэнг өдөөж, эсвэл хүмүүсийн дунд үймээн бослогыг турхирч, ингэснээр хүнээр өөрөөр нь гарах замыг олуулахын тулд бус харин агуу улаан луугийн хүлээсээс өөрсдийгөө чөлөөлөх боломжийг бүх хүмүүст олгоход оршино. Гэхдээ хэн ч үүнд санаа зовох хэрэггүй. Бүх зүйлс Миний үгээр гүйцэтгэгдэх болно; Миний хийх ажлыг ямар ч хүн хуваалцаж, ямар ч хүн хийж чадахгүй. Би бүх газрын агаарыг цэвэрлэж, дэлхий дээрх чөтгөрүүдийн ул мөрийг үндсээр нь устгана. Би аль хэдийн эхэлсэн ба Би агуу улаан луугийн оршин суугаа газарт Өөрийн гэсгээлтийн ажлын анхны алхмыг эхлүүлнэ. Ингэснээр Миний гэсгээлт бүх орчлон ертөнц дээр буусан бөгөөд Би бүх газрыг нарийн шалгаж үзэх тул агуу улаан луу болоод бусад олон төрлийн бузар чөтгөрүүд Миний гэсгээлтээс зугтах хүчгүй болно гэдгийг харж болно. Газар дээрх Миний ажил дуусах үед, өөрөөр хэлбэл шүүлтийн эрин дуусгавар болоход Би албан ёсоор агуу улаан лууг гэсгээх болно. Миний хүмүүс агуу улаан лууд оноосон Миний зөвт гэсгээлтийг харж, Миний зөвт байдлын улмаас Миний ариун нэрийг үүрд дуурсаж, магтан дуулах болно. Ингэснээр та нар албан ёсоор өөрсдийн үүргээ биелүүлж, Намайг газар нутаг даяар албан ёсоор үүрдийн үүрд магтан дуулах болно!
Шүүлтийн эрин оргил цэгтээ хүрэхэд Би Өөрийн ажлыг төгсгөх гэж яарахгүй, харин үүнд гэсгээлтийн эриний нотлох баримтыг нэгтгэж, Өөрийн бүх ардад энэхүү нотолгоог харагдахуйц болгоно; үүнээс илүү их үр өгөөж гарах болно. Энэ нотолгоо бол агуу улаан лууг гэсгээх Миний арга бөгөөд Миний ардууд үүнийг нүдээр үзэж, ингэснээр Миний зан чанарыг илүү мэдэх болно. Миний ард Надад баярлах тэр цагт агуу улаан луу гэсгээгдсэн байх болно. Агуу улаан луугийн хүмүүсээр бослого гаргуулж, түүний эсрэг босгох нь Миний төлөвлөгөө, Өөрийн ардуудыг төгс болгох Миний арга бөгөөд энэ нь Миний ардуудын амь өсөх агуу боломж билээ. Тодоос тод сар урган гарахад амар амгалан шөнө дахин нэг эвдэгдэнэ. Сар хэдий бүтэн биш байлаа ч хүн баяр хөөртэйгээр, сарны гэрэлд тайван амгалан сууж гэрлийн цаадах сайхан дүр зургийг алмайрна. Хүн өөрийн сэтгэл хөдлөлийг дүрсэлж чадахгүй; энэ нь яг л хүн өөрийн бодлоо өнгөрсөндөө үлдээн, ирээдүй рүү харж, одоогоо таашаахыг хүсэх мэт байх юм. Түүний нүүрэнд инээмсэглэл тодорч, тэндхийн таатай агаарт онц сайхан үнэр сэнгэнэнэ; зөөлөн сэвшээ салхи үлээж эхлэхэд хүн тансаг үнэрийг мэдэрч, түүнд согтсон мэт болж, өөрийгөө сэргээж чадахгүй байлаа. Энэ бол Би хүмүүсийн дунд биечлэн ирсэн яг тэр цаг мөч бөгөөд хүн баян тансаг үнэрийг илүү их мэдэрсэн тул бүх хүн энэ үнэрийн дунд амьдарна. Би хүнтэй эв найртай, тэр Надтай зохицолтой амьдардаг, хүн Надад таагүй хандахаа больж, Би хүний дутагдлыг засах шаардлагагүй болно, хүний нүүрэн дэх зовуурь арилж, бүх хүн төрөлхтнийг үхэл заналхийлэхээ болино. Өнөөдөр, Би гэсгээлтийн эрин үе рүү хүнтэй хамт урагшилж, түүнтэй мөр зэрэгцэн давшилж явна. Би Өөрийн ажлаа хийж байгаа ба өөрөөр хэлбэл Би саваагаа хүмүүсийн дунд буулгаж, хүний доторх тэрслүү зүйлийг ниргэнэ. Хүний нүдэнд Миний саваа маш онцгой хүч чадалтай мэт үзэгддэг: Энэ нь Миний бүх дайсан дээр бууж, тэднийг тийм ч амархан хэлтрүүлэхгүй; Намайг эсэргүүцсэн бүхний дунд уг саваа төрөлхийн чиг үүргээ биелүүлнэ; Миний гарт байгаа бүх хүмүүс өөрсдийн үүргээ Миний анхдагч санаа зорилгын дагуу биелүүлэх ба хэзээ ч Миний хүслээс зөрж, мөн чанараа өөрчлөөгүй. Үүний үрээр ус архирч, уулс нуран унаж, агуу гол мөрөн салж, хүн тогтворгүй болно, нар бүдгэрч, сар харанхуйлж, хүнд амар тайван амьдрах өдөр хоног гэж үгүй болно, газар дэлхийд амар амгалан цаг мөч гэж үгүй болж, тэнгэр тогтуун, чимээгүй байхаа больж, дахин хэзээ ч тэсэхгүй болно. Бүх зүйл шинэчлэгдэж, анхны төрхөндөө эргэж орно. Газар дэлхий дээрх бүх айл өрх салж, бүх үндэстэн бутран унана; эхнэр, нөхөр эргэн нийлэх өдрүүд гэж байхгүй, ээж хүү хоёр дахин уулзалдахгүй, аав охин хоёр дахин учрахгүй. Урьд өмнө газар дээр байсан бүхнийг Би бяцлана. Надад сэтгэл хөдлөл гэж байхгүй бөгөөд хүмүүсийн сэтгэл хөдлөлийг тодорхой хэмжээнд үзэн ядаж ирсэн тул Би хүмүүст сэтгэл хөдлөлөө гаргах боломж өгөхгүй. Хүмүүсийн хоорондох сэтгэл хөдлөлөөс болж Би нэг тийш хаягдсан ба тэгснээр тэдний нүдэнд “өөр нэгэн” болж харагдах болсон; хүмүүсийн хоорондох сэтгэл хөдлөлөөс болж Би мартагдсан; сэтгэл хөдлөлийнхөө улмаас хүн “мөс чанараа” сонгох боломжийг шүүрч авсан; сэтгэл хөдлөлийнхөө улмаас хүн Миний гэсгээлтээс залхдаг; сэтгэл хөдлөлийнхөө улмаас тэр Намайг шударга биш, хуурамч гэж дууддаг ба аливааг хийхдээ хүний мэдрэмжийг үл хайхардаг гэж хэлдэг. Надад газар дэлхий дээр төрөл садан гэж бий юу? Хэн чинь Над шиг өдөр шөнөгүй идэх унтахаа умартан, Миний бүх удирдлагын төлөвлөгөөний төлөө ажилласан бэ? Хүнийг яаж Бурхантай зүйрлүүлж болох вэ? Тэр яаж Бурханд нийцэж чадах юм бэ? Бүтээгч Бурхан яаж бүтээгдсэн хүнтэй адил төрлийнх байж болох вэ? Би яаж газар дэлхий дээр үргэлж хүнтэй хамт амьдарч, үйлдэж чадах билээ? Хэн чинь Миний зүрх сэтгэлд санаа зовнидог вэ? Хүний залбирал гэж үү? Би нэгэнтээ хүнтэй нэгдэж, түүнтэй хамт алхахыг зөвшөөрсөн—тиймээ, энэ өдрийг хүртэл хүн Миний халамж, хамгаалалт доор амьдарч ирсэн, гэхдээ хүн өөрийгөө Миний халамжаас салгаж чадах тэр өдөр хэзээ вэ? Хүн хэдий Миний зүрх сэтгэлийг огт хайхарч байгаагүй ч, гэрэлгүй газарт хэн амьдарсаар байж чадах билээ? Зөвхөн Миний ерөөлийн улмаас л хүн өнөөдрийг хүртэл амьдарсаар ирсэн билээ.
1992 оны 4 дүгээр сарын 4
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?