Магтан дууны бүжиг “Төгс Хүчит Бурхан хүмүүсийг аварч байна”

2024-10-12

I

Аянга Зүүн зүгээс цахилж, Бурханы үг зүүрмэглэж буй олныг сэрээсэн.

Хүний Хүү үнэнийг илэрхийлж, завхарсан хүн төрөлхтөнд гэрэл авчирдаг.

Харанхуйд бүрхэгдсэн бүх ард түмэн

Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы өмнө эргэн ирдэг.

Тэд Бурханы үгийг ханатлаа таашааж, том найрын зоогт оролцдог.

Бурханы үгэн дэх үнэнийг ойлгохын хэрээр

бид үүргээ гүйцэтгэж, Бурханы өмнө амьдардаг.

Бурханы шүүлт, гэсгээлтийг мэдэрч туулаад

бидний завхарсан зан чанар цэвэрлэгддэг.

Бурханы ариун, зөвт байдлыг хараад

бид зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлаж, Бурханыг гэрчилдэг.

Бурханы ардууд Бурханаар төгс болгуулж, авхуулаад

талархал, магтаалаа Бурханд өргөдөг.

II

Бурханы үг бүх хүнийг илчилж, Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсдог.

Бүх улс орон, урсгалаас Бурханы сонгосон хүмүүс

аажмаар Бурханы өмнө эргэн ирдэг.

Амийн амьд усаар хангагдаад бид

Бурханы үгээр Бурхантай нүүр тулан уулздаг.

Бурханы хайр, ерөөлийг хараад

бид бүгд Төгс Хүчит Бурханыг дагаж, Түүнийг гэрчилдэг.

Хаанчлалын сайн мэдээ дэлхий даяар түгж,

Сатаныг бүрмөсөн шившиглэж, ялдаг.

Бурханы ардууд цор ганц үнэн Бурханыг шүтэн мөргөж,

Төгс Хүчит Бурхан алдрыг бүрмөсөн олж авсан.

Бурханы зөвт байдал, уур хилэн гарч,

агуу улаан луу Бурханаар шийтгүүлж, устгагдсан.

Зургаан мянган жилийн удирдлагын их ажил гүйцэлдэж,

бүтээгдсэн хүн төрөлхтөн Бурханыг мөнхөд магтдаг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих