Магтан дууны бүжиг “Төгс Хүчит Бурхан минь, миний зүрх сэтгэл Танд харьяалагддаг”

2024-11-11

I

Хэний үг хамгийн амттай, миний сүнсийг тэжээн тэтгэсэн бэ?

Хэний хайр хамгийн сайхан, миний зүрх сэтгэлийг булаасан бэ?

Хэний ажил хамгийн гайхалтай, хүн төрөлхтний завхралыг цэвэрлэдэг вэ?

Хэн надад агуу аврал хайрлаж, намайг сэнтийн өмнө аваачдаг вэ?

Хүнийг аврахын тулд хэн үнэнийг илэрхийлж, надад гэрлийг дахин харуулдаг вэ?

Надад үргэлж бодогддог хамгийн хайр татам хүн хэн бэ?

Өө Төгс Хүчит Бурхан, миний хайрт, Та зүрх сэтгэлд минь байдаг.

Өө Төгс Хүчит Бурхан, миний хайрт, миний зүрх сэтгэл Танд харьяалагддаг.

II

Та зургаан мянган жил хүн төрөлхтнийг удирдаад,

ажлаа хэзээ ч завсарлаагүй.

Өнөөдөр Та хүмүүсийг олж авахын тулд дахин бие махбодтой болсон.

Та үүлсийн дунд гүнээ шүүрс алддаг, хүний завхрал дэндүү гүн гүнзгий.

Та тэнгэр дээр суугаад, хүмүүсийн хөдөлгөөнийг хардаг.

Та хүмүүсийн дунд алхаж, тэдэнтэй харилцаж,

хорвоогийн бэрхшээлийг туулдаг.

Таныг хайрладаг хүмүүсийг төгс болгохоор

Та үг хэлж, ажиллан, хамаг цус, хичээл чармайлтаа шавхдаг.

Өө Төгс Хүчит Бурхан, миний хайрт, Та зүрх сэтгэлд минь байдаг.

Өө Төгс Хүчит Бурхан, миний хайрт, миний зүрх сэтгэл Танд харьяалагддаг.

III

Бурханд итгэх итгэлээс эцэстээ хүмүүс юу авах ёстoй вэ?

Бурханыг мэдэж, үнэнийг олж авах ёстой.

Ямар зовлонг туулахад хамгийн үр ашигтай вэ?

Хүний зан чанарыг өөрчилдөг зовлон.

Аль зам амжилтад хүргэх вэ? Бурханыг хайрлах Петрийн зам.

Бурханыг яаж хайрлах нь хамгийн жинхэнэ бэ?

Бүх зүрх, сэтгэлээрээ Бурханыг харгалзан үзэх.

Хүмүүсийн амь зан чанар өөрчлөгдөж,

Танаар авхуулна гэж Та найддаг.

Таныг сэтгэл хангалуун байлгаж, Таны зүрх сэтгэлийг тайвшруулахын тулд

би чадах бүхнээ хийнэ.

Өө Төгс Хүчит Бурхан, миний хайрт, Та зүрх сэтгэлд минь байдаг.

Өө Төгс Хүчит Бурхан, миний хайрт, миний зүрх сэтгэл Танд харьяалагддаг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих