Магтан дууны бүжиг “Төгс Хүчит Бурхан намайг үнэхээр хайрладаг”

2024-10-01

I

Төгс Хүчит Бурхан намайг үнэхээр хайрладаг, би үүнийг мэдэрсэн.

Өдөр бүр Бурхан үг хэлж, хүмүүсийг биечлэн усалж, хариулдаг.

Бурханы үгийг идэж, ууж, таашаах нь

оюун санааг минь тодорхой болгож, нүдийг минь гэрэлтүүлдэг.

Үнэнийг ойлгоод би сүнсээрээ чөлөөлөгдөж, Бурханы өмнө амьдардаг.

Бурхан намайг хайрладаг, Бурхан намайг хайрладаг, Бурханы хайр л намайг эзэмдсэн.

Бурханыг дагахын тулд би бүхнийг орхисон,

Бурханы төлөө өөрийгөө зарлагадахын тулд би үүргээ үнэнчээр гүйцэтгэдэг;

Амьдралын гэгээн замаар Бурханыг дагадаг.

II

Төгс Хүчит Бурхан намайг үнэхээр хайрладаг, би үүнийг мэдэрсэн.

Бурханы үг хүмүүсийн завхарсан зан чанарыг ил болгож, шүүдэг.

Өөрийгөө үнэхээр танин мэдээд зан чанар минь өөрчлөгддөг.

Би хүний төрхийг амьдран харуулж,

Бурханы сайшаалыг хүртэж, зүрх сэтгэл минь догдлон баярладаг.

Би Бурханыг хайрладаг, би Бурханыг хайрладаг, Бурханы үг л намайг өөрчилсөн.

Үнэн сэтгэлээ би Төгс Хүчит Бурханд өргөн барина,

Тэр юу ч зохицуулж, зохион байгуулсан бай,

Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагахаас өөр сонголт надад үгүй.

III

Төгс Хүчит Бурхан намайг үнэхээр хайрладаг, би үүнийг мэдэрсэн.

Хавчлага, гай зовлонгийн үеэр Бурхан намайг харж ханддаг.

Бурханы үг намайг гэгээрүүлж, залж чиглүүлж, надад итгэл өгдөг.

Би Бурханы санаа зорилгыг ойлгож, Бурханд цангинасан гэрчлэл хийдэг.

Бурханыг дагаж, Бурханыг гэрчилдэг; энэ бол миний алхахыг хүсдэг зам.

Миний зам хэчнээн бартаатай байсан ч

урагш тэмүүлэхэд Бурханы хайр намайг зоригжуулдаг.

Бурханыг хайрлаж, гэрчлэхийн тулд би үхэн үхтлээ Бурханд үнэнч байна.

IV

Төгс Хүчит Бурхан намайг үнэхээр хайрладаг, би үүнийг мэдэрсэн.

Бурханы даалгаврыг би ой ухаандаа тогтооно, цаашид хойшлуулж чадахгүй.

Сайн мэдээ түгээж, Бурханыг гэрчлэх нь хамгаас яаралтай хэрэг билээ;

Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд би Бурхантай идэвхтэй хамтран ажиллах ёстой.

Би Бурханыг халамжилж, сэтгэл хангалуун байлгаж, Бурханы хайрыг хариулах ёстой.

Бурханы төлөө өөрийгөө зарлагадахын тулд бүхий л оршихуйгаа өргөн барьж,

Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой,

тийнхүү Бурхан аль болох хурдан алдаршиж чадна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих