Христийн сүмийн дуу “Төгс Хүчит Бурхан алдар суут сэнтийдээ заларсан” | 2026 Магтаалын дуу хоолой

2026-01-16

I

Ялгуусан Хаан алдар суут сэнтийдээ заларсан. Тэрээр золин авралыг гүйцэлдүүлж, Өөрийн бүх ардыг алдар суутайгаар гарч ирэхэд удирдан хөтөлсөн юм. Тэрээр бүх зүйлийг гартаа атгаж, ариун мэргэн ухаан болон сүр хүчээрээ Сионыг барьж, бэхжүүлсэн. Сүр жавхлангаараа Тэр нүгэлт ертөнцийг шүүдэг; Тэрээр үй түмэн улс орон, ард түмэн, газар дэлхий, тэнгис далай хийгээд тэдгээрт буй бүхий л амьд зүйлийг, мөн түүнчлэн садар самууны дарсанд согтогсдыг шүүсэн. Бурхан тэднийг гарцаагүй шүүнэ.

II

Бурхан тэдэнд гарцаагүй уурлаж, улмаар Өөрийн сүр жавхланг илчилнэ. Бурханы шүүлт эгшин зуур, саадгүй явагдана. Бурханы уур хилэнгийн гал тэдний жигшүүрт нүглийг гарцаагүй шатааж, хэдийд ч бай тэдэнд хөнөөл гай тохиолдоно; тэд зугтан зайлах ямар ч арга зам мэдэхгүй, нуугдах ямар ч газаргүй байх ба уйлж, шүдээ хавирна, тэгээд өөрсдөдөө сүйрэл авчирна. Бурханы ялгуусан хайрт хөвгүүд Сионд үлдэх нь эргэлзээгүй бөгөөд тэндээс хэзээ ч явахгүй. Үй түмэн ард түмэн Түүний дуу хоолойг анхааран сонсож, үйлдлийг нь нухацтай анхаарах бөгөөд тэдний магтаалын дуу хэзээ ч зогсохгүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 3-р бүлэг”-ээс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих