Magtan duu 2020 “Төгс Хүчит Бурхан яруу алдарт хаан ширээндээ заларлаа”

2020-04-28

Ялгуусан Хаан алдар суут сэнтийдээ заларна.

Тэрээр золин авралыг гүйцэлдүүлж,

Өөрийн бүх ардыг алдартайгаар гарч ирэхэд удирдан хөтөлсөн юм.

Тэрээр орчлон ертөнцийг гартаа атгаж,

бурханлаг мэргэн ухаан болон сүр хүчээрээ

Cионыг барьж, батжуулсан.

Сүр жавхлангаараа Тэр нүгэлт ертөнцийг шүүдэг;

Тэрээр бүх үндэстэн, бүх хүн,

газар дэлхий, тэнгис далай хийгээд

тэдгээрт оршин буй бүхий л амьд зүйлийг,

мөн түүнчлэн садар самууны дарсанд согтогсдыг шүүдэг.

Бурхан тэднийг шүүж,

тэдэнд уурсах нь гарцаагүй бөгөөд

үүгээр Бурханы сүр жавхлан илчлэгдэнэ.

Ийм шүүлт нь эгшин зуур, сааталгүйгээр хийгдэнэ.

Бурханы уур хилэнгийн гал

жигшүүрт гэмт хэргийг нь шатааж,

гай гамшиг хэдийд ч хамаагүй тэдэнд тохиолдоно;

тэд зугтан зайлах ямар ч арга зам мэдэхгүй,

нуугдах ямар ч газаргүй байх ба уйлж, шүдээ хавирна,

тэд өөрсдөдөө сүйрэл авчирна.

Бурханы ялгуусан хайрт хөвгүүд

Сионд үлдэх нь эргэлзээгүй бөгөөд

хэзээ ч үүнийг орхин явахгүй.

Олон түмэн Түүний дуу хоолойг сайтар сонсож,

Түүний үйлдэлд анхаарал хандуулах бөгөөд

Түүнийг магтах дуу хоолой нь хэзээ ч зогсохгүй.

Цорын ганц жинхэнэ Бурхан гарч ирлээ!

Дэлхийн төгсгөл бидний өмнө дэлгэгдэж байгаа;

Эцсийн өдрүүдийн шүүлт эхэллээ, шүүлт эхэллээ.

Олон түмэн Түүний дуу хоолойг сайтар сонсож,

Түүний үйлдэлд анхаарал хандуулах бөгөөд

Түүнийг магтах дуу хоолой нь хэзээ ч зогсохгүй.

Олон түмэн Түүний дуу хоолойг сайтар сонсож,

Түүний үйлдэлд анхаарал хандуулах бөгөөд

Түүнийг магтах дуу хоолой нь хэзээ ч зогсохгүй.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах