Магтан дууны бүжиг “Эцсийн өдрүүдийн Христ Хаанчлалын эрийн үеийг авчирсан”

2024-12-16

I

Есүс хүний ертөнцөд ирэх үедээ

Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн.

Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болж,

Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн юм.

Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханыг хүлээн авч чаддаг бүх хүн

Хаанчлалын эрин үе рүү хүргэгдэж,

Бурханы удирдамжийг биечлэн хүлээн авч чадна.

Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ирж, их ажил хийсэн ч

бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг л гүйцэлдүүлж,

хүний нүглийн тахил болсон юм;

Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй.

II

Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь,

Есүсээс нүглийн тахил болж

хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй,

бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд

улам их ажил хийхийг Бурханаас шаардсан.

Иймээс хүний нүгэл уучлагдсаны дараа

Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж,

гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм.

Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан.

Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн

илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна.

Тэд үнэхээр гэрэлд амьдарч,

үнэн, зам, амийг олж авна.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг”-ээс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих