Magtan duu “Хүн төрөлхтнийг гэх Бүтээгчийн чин сэтгэлийн мэдрэмж”

2020-04-03

Тэгэхэд Ехова, “Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, мөхсөн эрэндийн бутыг өрөвдсөн. Тэгэхэд Би, баруун, зүүн гараа ялган салгаж чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй, бас олон малтай их хот Ниневег өрөвдөх хэрэггүй гэж үү?” гэж хэлэв.

Иона 4:10–11

Бүтээгч цаг ямагт хүмүүсийн дунд байдаг.

Тэр хүнтэй мөн бүх бүтээлтэй дандаа ярилцаж байдаг.

Тэр өдөр бүр шинэ үйл хэргийг хэрэгжүүлдэг.

Түүний мөн чанар болон зан чанар,

хүнтэй ярих Түүний ярианд илэрхийлэгддэг.

Түүний бодол, санаа бүрэн дүүрэн илчлэгддэг.

Тийм ээ, эд бүгд Түүний үйл хэрэгт бүрэн харагддаг.

Тэр цаг үргэлж хүмүүстэй хамт байж, ажиглаж,

Өөрийн чимээгүй үгсээр хүн төрөлхтөнтэй, бүх бүтээлтэй аяархан ярилцдаг.

“Бурхан тэнгэрт, Өөрийн бүтээлийн дунд байдаг.

Тэр харж байгаа, Тэр хүлээж байгаа;

Тэр чиний хажууд байгаа…”

Түүний гар дулаахан, бас хүчтэй,

Түүний хөлийн мөр хөнгөн,

Түүний хоолой нь намуухан, уянгалаг,

Хэлбэр нь шилжин өөрчлөгдөж,

бүх хүн төрөлхтнийг тэвэрч байдаг.

Үзэсгэлэнтэй агаад эелдэг, энэ бол Түүний төрх байдал.

Тэр хэзээ ч яваагүй, Тэр хэзээ ч алга болоогүй.

Өдөр шөнөгүй хүнтэй хамт байсан. Тэр хүн төрөлхтөнтэй байнга хамт байсан.

Бүх хүний төлөө зориулсан Түүний сэтгэл,

Түүний анхаарал халамж, онцгой дотно байдал,

хүний төлөөх Түүний санаа зовнил болон хайр

Ниневе хотыг аврах үед нь бүгд бага багаар илэрсэн билээ.

Ялангуяа Ехова Бурхан, Ионагийн хоорондох яриа нь

Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг гэсэн

Бүтээгчийн өрөвдөх сэтгэлийг улам илэрхий болгосон.

Тэдний ярианаас чи хүмүүсийн төлөөх

Бурханы чин сэтгэлийн мэдрэмжийг ойлгоно.

Ялангуяа Ехова Бурхан, Ионагийн хоорондох яриа нь

Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг гэсэн

Бүтээгчийн өрөвдөх сэтгэлийг улам илэрхий болгосон.

Тэдний ярианаас чи хүмүүсийн төлөөх

Бурханы чин сэтгэлийн мэдрэмжийг ойлгоно.

“Бурхан тэнгэрт, Өөрийн бүтээлийн дунд байдаг.

Тэр харж байгаа, Тэр хүлээж байгаа;

Тэр чиний хажууд байгаа…”

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих