Христийн сүмийн дуу “Бурханы ажил болон үгийн хүнд авчирдаг зүйл бол бүгд амь”

2026-01-10

I

Бурхан хуучин зүйлтэй зууралддаггүй, эсвэл хуучин замаар алхдаггүй; ажиллаж, ярихдаа Тэр хүмүүсийн төсөөлдөг шиг энэ, тэр хоригт баригддаггүй. Бурханд бүх юм чөлөөлөгдсөн, чөлөөтэй байдаг, ямар ч хориг, хязгаарлалт байдаггүй—Түүний хүн төрөлхтөнд авчирдаг зүйл нь бүгд эрх чөлөө болон чөлөөлөлт байдаг. Тэр бол амьд Бурхан, жинхэнээсээ үнэхээр оршин байдаг Бурхан юм. Тэр хүүхэлдэй, эсвэл шавар баримал биш бөгөөд хүмүүсийн сүсэглэж, шүтэн мөргөдөг шүтээнүүдээс огт өөр. Тэр бол амьд, эрч хүчтэй, хүн төрөлхтөнд авчирдаг үг болон ажил нь бүгд амь, гэрэл, бүгд эрх чөлөө, чөлөөлөлт байдаг, учир нь Тэр үнэн, амь, замыг агуулдаг бөгөөд ямар ч зүйлд хазаарлагдалгүйгээр хийхээр зорьсон бүх ажлаа хийдэг.

II

Хүмүүс юу хэлэх нь хамаагүй, Түүний шинэ ажлыг яаж ч харж, яаж ч үнэлэх нь хамаагүй, Тэр хийхээр зорьсон ажлаа огт тээнэгэлзэлгүй хийх болно. Тэр хэний ч үзлийг тоохгүй, Өөрийнх нь ажил болон үгийг буруутган чичихийг ч, Өөрийнх нь шинэ ажлыг хүчтэйгээр эсэргүүцэж сөрөхийг ч тоохгүй. Бүтээгдсэн зүйлийн дундаас хэн ч хүний учир начир, хүний төсөөлөл, мэдлэг, эсвэл ёс суртахууныг ашиглан Бурхан юу хийдгийг хэмжиж, дүгнэж, Бурханы ажлыг гутааж, үймүүлж, хорлон сүйтгэж чадахгүй.

III

Түүний ажил болон Түүний хийдэг зүйлд ямар ч хориг байдаггүй; энэ нь ямар ч хүн, үйл явдал, зүйлд хазаарлагдахгүй, үүнийг ямар ч дайсагнагч хүчин үймүүлж чадахгүй. Түүний шинэ ажлын тухайд бол, Тэр бол үүрдийн ялгуусан Хаан, аливаа дайсагнагч хүчин болон хүн төрөлхтний бүх тэрс үзэл, төөрөгдөл Түүний хөлийн улан дор гишгэлүүлдэг. Тэрээр Өөрийн ажлын аль шинэ үе шатыг хэрэгжүүлж байгаа нь хамаагүй, энэ нь гарцаагүй хүн төрөлхтний дунд өрнөж, түгж, бүхий л орчлон ертөнц даяар саадгүй хэрэгжиж, бүрэн амжилтад хүрэх нь лавтай. Энэ бол Бурханы төгс хүчин, мэргэн ухаан бөгөөд Түүний эрх мэдэл, хүч чадал билээ. Бурхан үг болон ажилдаа зарчимтай байдаг боловч ямар ч хориг байдаггүй, учир нь Бурхан Өөрөө үнэн, зам, амь билээ.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих