Магтан дууны бүжиг “Бурхан хүн төрөлхтнийг сэрээхийн тулд үнэнийг илэрхийлдэг”

2025-02-22

I

Үнэний бүрээ дуугарлаа.

Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг сэрээхийн тулд үнэнийг илэрхийлдэг.

Бурханы дуу хоолойг сонсоод би Бурханы өмнө буцаж очдог.

Би Бурханы үгийг идэж, ууж, таашааж, найрын зоогт оролцдог.

Бурханы үгийг өдөр бүр идэж уугаад би

үнэнийг ойлгож, ялган таних чадвартай болдог.

Дэлхий ертөнц харанхуй, ёрын муугаар дүүрэн—

үнэнийг эрэлхийлснээр л гэрэлтэй болно.

Би Бурханыг дагахын тулд бүхнээ орхиж, үүргээ гүйцэтгэдэг.

Үнэнийг хүлээн авч, өөрийгөө мэдээд би жинхэнэ өөрчлөлтийг олж авдаг.

Бурханы үгийн шүүлт, засалт дунд би өсдөг.

Үнэнийг ойлгоод миний амь аажмаар өсдөг.

Бурханы зөвт, ариун байдлыг харахад Бурхан маш хайр татам санагддаг.

Би үүрд мөнхөд Бурханыг хайрлаж, Бурханыг гэрчилнэ!

II

Бурханы шүүлтийг туулаад би цэвэрлэгдэж, Бурханы хайрыг амталдаг.

Зүрх сэтгэлийг минь зүсдэг Бурханы хатуу үг бүгд намайг аврах зорилготой байсаар ирсэн.

Туршлагаар дамжуулан би Бурханы уйгагүй санаа зорилгыг ойлгож авдаг.

Бурханы шүүлтийг хүртэж чадна гэдэг Бурханы ерөөл.

Ихээхэн хавчлага, олон гай зовлонгоор дамжуулан

агуу улаан лууны үнэн төрхийг бид хардаг.

Бурхан бүхнийг захирдаг гэдгийг бид мэдэж, итгэл, хүч чадлыг олж авдаг.

Бид Сатаны явуулгыг нэвт хардаг, хулчийж, айхаа больсон.

Бид Бурханаар зохион байгуулагдахад бэлэн байдаг,

тэгээд Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсдог.

Би Төгс Хүчит Бурханы хайрыг маш их эдэлсэн,

хайрыг нь хариулахгүй бол би хүн гэж дуудуулахад зохисгүй.

Сайн мэдээг тарааж, Бурханыг гэрчлэхэд үнэнч байдлаа өгөхөөр би шийдсэн.

Би үүрд мөнхөд Бурханыг хайрлаж, Бурханыг гэрчилнэ!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих