Магтаалын найрал дуу “Хаанчлалын сүлд дуулал (II) Бурхан ирсэн, Бурхан хаанчилдаг”

2018-11-25

Энэхүү сайхан мөчид, энэхүү сэтгэл сэргэм цагт,

Тэнгэрийн дээрх болоод тэнгэрийн доорх бүхэн

одоо магтаж байна.

Хэн үүнд баярлан хөөрөхгүй байх билээ?

Хэн үүнд баясан цэнгэхгүй байх билээ?

Хэн энэ үйл явдал дээр уйлахгүй байх билээ?

Хэн энэ үйл явдал дээр уйлахгүй байх билээ?

Ай...

Тэнгэр урьдын нэгэн тэнгэр биш,

одоо энэ нь хаанчлалын тэнгэр билээ.

Газар өмнө нь байсан газар биш,

харин одоо энэ нь ариун газар билээ.

Аадар бороо өнгөрсний дараа,

хуучин бузар ертөнц бүрэн хувирсан.

Аадар бороо өнгөрсний дараа,

хуучин бузар ертөнц бүрэн хувирсан.


Уулс өөрчлөгдөж… ус өөрчлөгдөж байна …

Хүмүүс ч мөн өөрчлөгдөж байна…

бүх зүйл өөрчлөгдөж байна…

Нам гүм уулс аа! Миний төлөө бүжиглэ!

Тогтоол ус аа! Чөлөөтэй урс!

Зүүрмэглэж буй хүмүүс ээ!

Зорьсон зүйлийнхээ төлөө бос!

Зорьсон зүйлийнхээ төлөө бос!

Ай...

Бурхан ирсэн... Бурхан хаанчилдаг...

Бурхан ирсэн... Бурхан хаанчилдаг...

Бүгд өөрсдийн нүдээр Бурханы нүүр царайг харах болно,

бүгд өөрсдийн чихээр Бурханы дуу хоолойг сонсох болно,

Хаанчлалын амьдралыг өөрсдөө мэдэрч туулцгаана …

Тун амттай… Тун сайхан…

Тун амттай… Тун сайхан…

Мартагдашгүй… Мартагдашгүй…

Ай...

Бурханы уур хилэнгийн галд агуу улаан луу тэмцэлддэг.

Бурханы сүр жавхлант шүүлтэнд

диаволууд жинхэнэ дүрээ үзүүлдэг.

Бурханы чанга хатуу үгэнд, Бурханы чанга хатуу үгэнд

өөрсдийн нүүр царайг харуулж

зүрхлэхгүйгээр бүгд ичгүүрийг мэдэрдэг.

Өнгөрснийг эргэн дурсаж байна тэд,

Бурханыг хэрхэн дооглож байснаа,

үргэлж онгирч, Бурханыг үргэлж үл тоож байснаа.

Өнөөдөр хэн уйлахгүй байх вэ?

Хэн харуусан гэмшихгүй байх вэ?

Хэн харуусан гэмшихгүй байх вэ?

Бүхий л орчлон нулимсаар дүүрч байна…

Баяр баяслын дуу чимээгээр дүүрэн байна…

инээдээр дүүрэн байна…

Зүйрлэшгүй их баяр хөөр…

Зүйрлэшгүй их баяр хөөр…

Зөөлөн бороо шивэрч байна… их цас нэвсийн орж байна…

Хүмүүс уй гашуу, баяр хөөрийг хольж, хутгаж байна…

хэсэг инээд… хэсэг уйлаан… хэсэг уухай…

Хүмүүс мартчихсан мэт…

энэ нь үүлэрхэг, хуртай хавар уу,

Ай...

цэцэгс дэлгэрсэн зун уу, арвин ургацтай намар уу,

мөстэй жавартай хүйтэн өвөл үү гэдгийг,

хэн ч мэдэхгүй…

Тэнгэрт үүлс хөвж, газарт далай тэнгис буцална.

Хөвгүүд гараа даллана…

хүмүүс бүжиглэн хөлөө хөдөлгөнө…

Тэнгэрэлчүүд ажлаа хийж байна…

тэнгэрэлчүүд хариулж байна…

Газрын хүмүүс үймэлдэж, газар дээрх бүх зүйл үрждэг.

Газрын хүмүүс үймэлдэж, газар дээрх бүх зүйл үрждэг.

Ай...

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих