Христийн магтаалын дуу “Бүх бүтээлийн дунд Бурхан алдар сууг олжээ” (дууны үг)

2020-02-20

Бүтээлийн цаг үеэс хойш Бурхан өнөөг хүртэл

ялгуусан тулаанд олонтоо тулалдаж,

олон бахдам үйл хийжээ.

Бурханыг нэгэнтээ олон түмэн шагшиж,

Түүнд магтаал өргөн, Түүнд зориулан бүждэг байжээ.

Хэдийгээр энэ нь сэтгэл огшим,

мартагдашгүй дүр зураг байсан ч

хүнийг байлдан дагуулаагүй тул

Бурхан хэзээ ч инээмсэглээгүй,

харин бүтээлтэй төстэй ажлынхаа

нэг хэсгийг л хийж байжээ.

Өнөөдөр бол урьдынхтай адилгүй.

Өөрийн сэнтийгээс Бурхан инээмсэглэдэг.

Өөрийнх нь байлдан дагуулсан хүмүүс

Түүнд мэхийж, шүтэн мөргөдөг.

Өнөөгийн хүмүүс бол хуучны тэр хүмүүс биш.

Өнөөдрийн төлөө, Өөрийн алдрын төлөө

Бурхан ажилладаг бус уу?

Илүү гэгээлэг маргаашийн төлөө

Бурхан хүнд хийдэг ажлаа олон дахин ил болгоно,

ийнхүү Түүний бүх алдар

бүтээгдсэн хүнд “үлдэх” билээ.

Бурхан үүнийг ажлынхаа дүрэм, зарчим болгодог.

Хамтрахыг хүссэн хүн бүхэн босоод,

Түүний төлөө шаргуу ажилла,

ингэвэл Бурханы алдар огторгуйг улам дүүргэх болно.

Агуу төлөвлөгөөг хэрэгжүүлэх цаг ирлээ.

Бурханы халамж доорх бүхэн

Түүний нутагт хайрлан хамгаалагдаж,

Бурханд авьяасаа ашиглуулах боломж бүрийг хуваалцдаг.

Бурхан ажилдаа үйлчлүүлэхээр

бүхнийг удирдан залдаг.

Тэнгэрт нисэх шувууд бол дээр буй Бурханы алдар,

тэнгис далай бол газар дээрх Түүний үйл.

Бүх зүйлийн эзний хувьд хүн Бурханы алдрыг илтгэдэг.

Бурхан бүхнийг өсгөн үржүүлж,

амиар бялхуулахын тулд удирддаг.

Илүү гэгээлэг маргаашийн төлөө

Бурхан хүнд хийдэг ажлаа олон дахин ил болгоно,

ийнхүү Түүний бүх алдар

бүтээгдсэн хүнд “үлдэх” билээ.

Бурханы бүтээсэн бүхэнд Түүний алдар үлддэг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих