Христийн сүмийн дуу “Бурхан орчлон даяар, мөн үүний дээр шинэ ажил хийсэн”

2026-11-06

I

Би Өөрийн үйлсийг огторгуй даяар харуулж, газар дээрх бүх зүйлийг Өөрийн сүр хүчин дор унагаж, улмаар “дэлхийг нэгтгэх” төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, Өөрийн энэ хүслийг биелүүлэх болно. Ингэснээр хүн газрын хөрсөн дээр “тэнүүчлэхээ” больж, харин удалгүй тохиромжтой хүрэх газартай болно. Би хүн төрөлхтний төлөө бүх талаар санаа тавьдаг, ингэснээр тэд бүгд мөдхөн амар амгалан, аз жаргалын нутагт амьдарч, амьдралынх нь өдөр хоногууд зэврүүн байхаа болино, ийнхүү Миний төлөвлөгөө газар дээр талаар өнгөрөхгүй.

II

Хүний оршин тогтнолын улмаас Би Өөрийн хаанчлалыг газар дээр байгуулна, учир нь Миний алдрын илрэлийн нэг хэсэг газар дээр байдаг. Дээрх тэнгэрт Би Өөрийн хотыг дахин цэгцэлж, тэгснээрээ тэнгэр дэх болон тэнгэрийн доорх бүх зүйлийг шинэчилнэ. Би тэнгэр дэх болон тэнгэрийн доор орших бүхнийг нэгтгэх болно, ингэснээр газар дээрх бүх зүйл тэнгэр дэх бүх зүйлтэй нэгдэнэ. Энэ бол Миний төлөвлөгөө; энэ бол эцсийн эринд Миний гүйцэлдүүлэх зүйл юм—Миний ажлын энэ хэсэгт хэн ч хөндлөнгөөс бүү оролцог!

III

Би бүхий л орчлон ертөнц дэх хүмүүсийг Өөрийн сэнтийн өмнө буулган авч, шүүлтийнхээ улмаас өөр өөр ангилалд хувааж, эдгээр ангиллаас үүдэн төрлийнх нь дагуу ангилж, улмаар тус тусын удам угсаа руу нь ангилна, ингэснээр бүх хүн Миний эсрэг тэрслэхээ больж, харин ч Миний нэрлэсэн ангиллын дагуу дэг журамтай, эмх цэгцтэй зохицуулалтад орох болно—хэн ч хүссэнээрээ хөдөлж үл болно! Орчлон даяар, мөн үүний дээр Би шинэ ажил хийлээ; орчлон ертөнц дэх бүх хүн Миний гэнэтийн илрэлтэд мэл гайхаж, Миний ил тод илрэлтээс болоод тэдний нүд ихэд нээгдсэн. Өнөөдөр тийм биш байна гэж үү?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы үг, 43-р бүлэг”-ээс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих