Христийн сүмийн дуу “Бурхан орчлон ертөнц даяар шинэ ажил хийсэн” (Lyrics)

Христийн сүмийн дуу “Бурхан орчлон ертөнц даяар шинэ ажил хийсэн” (Lyrics)

21 |2020-08-18

Бурхан дээд тэнгэрийг

Өөрийн үйлсээр дүүргэж,

газар дээрх бүх зүйл

Түүний хүч чадал дор унан мөргөнө.

Бүх дэлхийг нэгтгэх Түүний төлөвлөгөө биелж,

дэлхийн хүмүүс дэмий тэнүүчлэхээ больж,

дор бүрдээ зөв газраа олох болно.

Орчлон ертөнц даяар

Бурхан шинэ ажлаа хийсэнд,

бүх хүн гайхширч,

гэнэтийн илрэлтэд нь цочирдсон.

Орчлон ертөнц даяар

тэдний мэдлэгийн хүрээ

урьд байгаагүйгээр тэлсэн.

Өнөөдөр яг ийм л.

Бурхан хүнд бүх талаар

санаа тавьдаг тул удалгүй хүмүүс

тайван, жаргалтай газар амьдарч,

тэнд уй гунигийг дахин мэдрэхгүй.

Түүний төлөвлөгөө газарт биелнэ.

Хүн оршдог учраас

Бурхан улс орноо дэлхий дээр байгуулж,

Түүний алдрын нэг хэсэг илчлэгдэнэ.

Орчлон ертөнц даяар

Бурхан шинэ ажлаа хийсэнд,

бүх хүн гайхширч,

гэнэтийн илрэлтэд нь цочирдсон.

Орчлон ертөнц даяар

тэдний мэдлэгийн хүрээ

урьд байгаагүйгээр тэлсэн.

Өнөөдөр яг ийм л.

Тэр тэнгэрийн хотуудыг зүй зохистой болгож,

хаа сайгүй бүхнийг шинэчлэн,

тэнгэр, газар дахь бүх зүйлийг,

дээр, доор буй бүхнийг нэгтгэнэ.

Энэ бол Түүний (энэ бол сүүлчийн эрин үед

Бурханы биелүүлэх төлөвлөгөө.)

Өөрийн ажлын энэ хэсэгт

хэнийг ч хөндлөнгөөс оруулахгүй!

Бурхан орчлон даяарх хүмүүсийг

сэнтийнхээ өмнө захирах болно.

Тэр хүмүүсийг шүүж, ангилан,

гэр бүлүүдээр нь ялгах болно.

Бүгд Түүнд дуулгаваргүй байхаа больж,

Түүний тушаалаар төгс дэг журамд орж,

хэн ч дураараа хөдлөхгүй.

Орчлон ертөнц даяар

Бурхан шинэ ажлаа хийсэнд,

бүх хүн гайхширч,

гэнэтийн илрэлтэд нь цочирдсон.

Орчлон ертөнц даяар

тэдний мэдлэгийн хүрээ

урьд байгаагүйгээр тэлсэн.

Өнөөдөр яг ийм л.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах