Магтан дууны бүжиг “Бурхан хүн төрөлхтний ирээдүйн төлөө халагладаг”

2024-12-10

I

Ертөнцийн өргөн уудам чөлөөнд ахин дахин,

далай тэнгис лаг шаварт идэгдэн хээр тал болж,

хээр тал үерлэн далай тэнгис болж хувирсаар байна.

Бүх зүйлийн дундах бүхнийг захирдаг Нэгнээс өөр

хэн ч энэ хүн төрөлхтнийг удирдаж, замчилж чадахгүй.

Энэхүү хүн төрөлхтний төлөө хөдөлмөрлөж,

бэлтгэл базаах хүчирхэг нэгэн үгүй бөгөөд

энэхүү хүн төрөлхтнийг

гэрэл гэгээтэй хүрэх газар луу хөтөлж, хүний ертөнцийн шударга бус байдлаас

чөлөөлж чадах нэгэн бүр ч байхгүй.

Бурхан хүн төрөлхтний ирээдүйд халаглаж, хүн төрөлхтний уналтад гашуудан,

хүн төрөлхтөн доройтол руу, эргэж ирэхээргүй зам руу

алхам алхмаар урагшилж байгаад шаналдаг.

Бурханы зүрх сэтгэлийг эмтрүүлж,

Түүнийг хөсөр хаяад ёрын муу нэгнийг эрж хайж буй энэ хүн төрөлхтөн

аль чиглэлд явж буйг хэн ч, хэзээ ч бодож үзээгүй.

II

Ийм учраас л Бурханы уур хилэнг хэн ч мэдэрдэггүй,

Бурханы таалалд нийцэх замыг хэн ч эрж хайдаггүй,

Бурхантай ойртох гэж хэн ч хичээдэггүй,

түүнчлэн Бурханы уй гашуу, шаналлыг ойлгох гэж хэн ч эрж хайдаггүй.

Бурханы дуу хоолойг сонссоныхоо дараа ч гэсэн

хүн өөрийнхөө замаар үргэлжлүүлэн явж, Бурханаас холдон,

Бурханы нигүүлсэл, халамжаас зайлсхийж, Түүний үнэнээс зайлж,

Бурханы дайсан болох Сатанд өөрийгөө худалдахыг илүүд үздэг.

Хүн зөрүүдэлсэн хэвээр байвал

Өөрийг нь эргэж ч харалгүй орхисон энэ хүн төрөлхтөнд

Бурхан хэрхэн хандах тухай хэн бодож үзсэн бэ?

III

Хүний махан бие, сүнс тэсвэрлэшгүй, урьд хожид үзэгдээгүй гай гамшгийг

Бурхан гартаа бэлтгээд байгаа учраас л хүн төрөлхтөнд

дахин давтан анхааруулж, сануулаад байгааг хэн ч мэддэггүй.

Энэхүү гай гамшиг нь дан ганц хүний махан биеийн бус,

бас сүнсний шийтгэл байдаг.

Чи үүнийг мэдэх хэрэгтэй: Бурханы төлөвлөгөө бүтэлгүйтэж,

сануулга, ятгалгад нь хариулахгүй байх үед

Бурхан яаж уурсаж хилэгнэх бол?

Энэ нь ямар ч бүтээгдсэн зүйлийн

урьд нь мэдэрч, мэдэж байсантай адилгүй байх болно.

Иймээс энэхүү гай гамшиг нь урьд үзэгдээгүй бөгөөд

хэзээ ч давтагдахгүй гэж Би хэлдэг.

Учир нь хүн төрөлхтнийг ганц л удаа бүтээж,

мөн хүн төрөлхтнийг ганц л удаа аврах нь Бурханы төлөвлөгөө билээ.

Энэ бол эхнийх төдийгүй эцсийнх юм.

Тиймээс энэ удаад хүн төрөлхтнийг аварч байгаа Бурханы

уйгагүй сэтгэл, яарсан хүлээлтийг хэн ч ойлгож чадахгүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих