Христийн сүмийн дуу “Өөрт нь туйлын үнэнч шударга байдаг хүмүүст Бурхан дуртай”
2026-08-24
I
Бурхан үнэнч шударга хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай тул Түүний үгэнд үргэлж итгэж болно; түүнчлэн, Түүний үйлдэл алдаа мадаггүй агаад маргаангүй байдаг. Ийм учраас Өөрт нь туйлын үнэнч шударга хүмүүст Бурхан дуртай. Үнэнч шударга зан гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх, ямар ч зүйл дээр Бурханд хуурамч хандахгүй байх, бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байх, бодит баримтыг хэзээ ч нуухгүй, дээрх хүмүүсээ мэхэлж, доорх хүмүүсээсээ юм нуухаар оролдохгүй, зүгээр л Бурханд бялдуучлах гэсэн оролдлого хийхгүй гэсэн үг юм. Товчхондоо үнэнч шударга байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ.
II
Олон хүн үнэнч шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд хаягдахыг илүүд үздэг. Иймээс үнэнч шударга бус хүмүүст өөрөөр ханддагт минь гайхах юмгүй. Мэдээж үнэнч шударга хүмүүс байхад хэчнээн хэцүү байдгийг чинь Би сайн мэднэ. Та нар бүгд маш “ухаантай”, эрхэм хүмүүсийг өөрсдийн өчүүхэн жишгээр хэмжихдээ маш сайн учраас Миний ажлыг хавьгүй илүү амархан болгодог. Та нар дор бүрнээ өөрсдийн нууцыг дотроо хадгалж байдаг тул за яахав, Би та нарыг галаар “хүмүүжүүлэхийн” тулд нэг нэгээр чинь гамшиг дунд тавина, ингэснээр тэр цагаас хойш та нар Миний үгэнд бат итгэнэ.
III
Эцэст нь Би “Бурхан бол итгэмжит Бурхан” гэх үгийг амнаас чинь шахан гаргана, тэгэхэд та нар цээжээ дэлдэн “Хүний зүрх сэтгэл маш ов мэхтэй юм!” хэмээн халаглана. Тэр үед та нарын сэтгэл санааны байдал ямар байх вэ? Та нар одоогийнх шигээ бардамналдаа автахгүй биз дээ! Тэр ч бүү хэл, одоогийнх шигээ “гүн гүнзгий, ойлгомжгүй” байхгүй биз дээ. Зарим хүн Бурханы өмнө ёсорхуу, зүй зохистой, тун “хүмүүжилтэй” байдаг ч Сүнсний өмнө араа шүдээ ярзайлган, хумс хуруугаа арзайлгадаг. Та нар ийм хүмүүсийг үнэнч шударга хүмүүсийн тоонд оруулах уу?
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд