Христийн сүмийн дуу "Бурхан хаанчлалд засагладаг"

2023-04-21

Бурхан хаанчлалд засагладаг,

Бурхан орчлонг засагладаг.

Тэр бол хаанчлалын Хаан,

Тэр бол орчлонгийн Тэргүүн.

I

Энэ цагаас эхлээд Бурхан сонгогдоогүй

хүмүүсийг цуглуулах болно.

Энэ цагаас эхлээд Бурхан ажлаа

Харь үндэстнүүд дунд эхлэх болно.

Энэ цагаас эхлээд Тэр захиргааны зарлигаа

бүх орчлон даяар зарлаж,

өөрийнхөө ажлын дараагийн алхмыг

амжилттай эхлүүлэх болно.

Энэ цагаас эхлээд Бурхан Харь үндэстнүүд дунд

ажлаа түгээхийн тулд гэсгээлт ашиглана.

Энэ цагаас эхлээд Харь үндэстнүүдийн

эсрэг хүч хэрэглэх болно.

Энэ цагаас энэ ажил нь Түүний ажилтай хамт

сонгогдсон хүмүүсийн дунд явагдана.

Бурханы ардууд эрх мэдэл эзэмшихэд

бүх хүн байлдан дагуулагдаж,

Бурхан амран,

байлдан дагуулагдсан хүмүүст харагдана.

Бурхан хаанчлалд засагладаг,

Бурхан орчлонг засагладаг.

Тэр бол хаанчлалын Хаан,

Тэр бол орчлонгийн Тэргүүн.

II

Бурхан ариун хаанчлалд харагдаж,

бузар газраас Өөрийгөө нуудаг.

Байлдан дагуулагдсан,

Бурханд дуулгавартай бүхэн

Түүний царайг харж чадна.

Тэд царайг нь нүдээрээ харж,

дуу хоолойг нь чихээрээ сонсоно.

Энэ бол эцсийн өдрүүдэд төрсөн хүмүүст

Бурханы урьдчилан тогтоосон ерөөл.

Бурхан хаанчлалд засагладаг,

Бурхан орчлонг засагладаг.

Тэр бол хаанчлалын Хаан,

Тэр бол орчлонгийн Тэргүүн.

III

Бурхан хуйлмал номыг нээх тэр үед

бүх хүн гэсгээгдэх өдөр болно.

Бурхан хуйлмал номыг нээхэд дэлхийн бүх хүн

Түүний шалгалттай тулгарна.

Бурхан хуйлмал номыг нээхэд

ажил нь оргилдоо хүрнэ.

Бүх хүн гэрэл гэгээгүй газар,

эргэн тойрныхоо заналхийлэл дунд,

бүгд өөрсдийн амьдралаар амьдарна.

Бурхан хаанчлалд засагладаг,

Бурхан орчлонг засагладаг.

Тэр бол хаанчлалын Хаан,

Тэр бол орчлонгийн Тэргүүн.

Нүднийх нь өмнө, Бурханы өдөр ойртож байхад

хэн айхгүй байх вэ?

Бас хэн баярлахгүй байх вэ?

Эцэстээ бузар Вавилон хотын төгсгөл ирлээ.

Хүн цоо шинэ ертөнцтэй учирлаа.

Тэнгэр, газар тэр чигтээ шинэчлэгдлээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих