Өдөр тутмын Бурханы үг: Бурханы илрэлт ба ажил | Эшлэл 51

2021-03-31

Бурханы илрэлт аль хэдийн бүх чуулганд үзэгджээ. Ярьж байгаа нь Сүнс билээ, Тэр бол догшрох гал, Түүнд сүр жавхлан бий бөгөөд Тэр шүүж байна; Тэр бол хөлөө хүрсэн дээл өмсөж, цээжээрээ алтан бүс бүсэлсэн хүний Хүү билээ. Түүний толгой ба үс ноос адил цагаан, нүд нь галын дөл адил; хөл нь зууханд улайсгасан цэвэр хүрэл мэт; харин дуу хоолой нь их усны шуугиан мэт байдаг. Түүний баруун гарт долоон од, аманд нь хоёр талдаа иртэй хурц илд байх бөгөөд нүүр царай нь хурцаар гэрэлтэх нар мэт билээ!

Хүний Хүү гэрчлэгдэж, Бурхан Өөрөө ил тод илчлэгдлээ. Бурханы алдар гарч ирэн, аагим халуун нар мэт хурцаар гэрэлтжээ! Бурханы алдар суут нүүр царай нүд гялбам туяарна; хэний нүд Түүнийг эсэргүүцэн хандаж зүрхлэх билээ? Эсэргүүцэл нь үхэл рүү хөтөлдөг! Чи зүрх сэтгэлдээ юу ч гэж бодсон, ямар ч үг хэлсэн, эсвэл юу ч хийсэн бай, өчүүхэн төдий ч өршөөл гэж үгүй. Миний шүүлтээс өөр юу ч олж аваагүй гэдгээ та нар бүгд ойлгож, харах болно! Чи Миний үгийг идэж, уух гэж хичээдэггүй хэр нь Миний бүтээсэн зүйлийг дур зоргоороо тасалдуулж, устгаж байхад Би тэвчээд өнгөрүүлж чадна гэж үү? Би тиймэрхүү хүнд зөөлөн хандахгүй! Бүр ноцтой бол чи галын дөлд залгиулна! Төгс хүчит Бурхан толгойноосоо өлмий хүртлээ өчүүхэн ч мах, цусны холбоогүйгээр сүнслэг биед биеллээ олдог. Тэрээр орчлон ертөнцийг даван гарч, гуравдагч тэнгэрт алдар суут сэнтийдээ залран, бүх зүйлийг захирдаг! Орчлон ертөнц болон бүх зүйл Миний гарт бий. Би үг хэлбэл тэр нь биеллээ олно. Би тушаавал тэр ёсоор болно. Сатан Миний хөл дор, ёроолгүй нүхэнд байдаг! Миний дуу гарахад тэнгэр газар өнгөрөн одож, хумхын тоос болно! Бүх зүйл шинэчлэгдэнэ, энэ бол дэндүү бодитой, хувиршгүй үнэн. Би дэлхийг ялан дийлж, бүх муу хүнийг ялан дийлсэн. Би энд суугаад та нартай ярьж байна; чихтэй бүхэн сонсогтун, амьтай бүхэн хүлээн авагтун.

Өдөр хоногууд төгсгөл болно; дэлхий дэх бүх зүйл оргүй хоосон болж, бүх зүйл шинээр төрнө. Үүнийг санагтун! Үүнийг санагтун! Ямар ч ойлгомжгүй байдал байж болохгүй! Тэнгэр газар өнгөрөн одно, гэхдээ Миний үг өнгөрөн одохгүй! Би та нарт дахин нэг удаа зөвлөе: Дэмий бүү гүйлд! Сэрцгээ! Гэмшицгээ, аврал ойрхон байна! Би та нарын дунд хэдийн гарч ирж, Миний дуу хоолой сонсогдсон. Миний дуу хоолой та нарын өмнө гарч, өдөр бүр та нартай нүүр тулж, өдөр бүр шинэ сэргэг байдаг. Чи намайг, Би чамайг хардаг, Би чамтай нүүр тулан байнга ярьдаг. Гэсэн ч чи Намайг голдог, Намайг мэддэггүй; Миний хонь Миний дуу хоолойг сонсож чадна, гэсэн ч чи тээнэгэлзсээр байдаг! Чи тээнэгэлздэг! Зүрх сэтгэл чинь хатуурч, нүдийг чинь Сатан сохлоод, чи Миний алдар суут нүүр царайг харж чаддаггүй—хэчнээн өрөвдөлтэй вэ! Хэчнээн өрөвдөлтэй вэ!

Миний сэнтийн өмнөх долоон Сүнс дэлхийн өнцөг булан бүрд илгээгддэг ба чуулгануудад хандан яриг гээд Би Өөрийн Элчийг илгээнэ. Би бол зөвт агаад итгэмжит, хүний зүрх сэтгэлийн хамгийн гүнийг шинжилдэг Бурхан билээ. Ариун Сүнс чуулгануудад хандан айлдаж байгаа, энэ бол Миний Хүүгээс гардаг Миний үг юм; чихтэй бүхэн сонсох ёстой! Амьдардаг бүхэн хүлээн авах ёстой! Тэдгээрийг зүгээр л идэж уу, бүү эргэлз. Миний үгийг дуулгавартай дагаж, анхаардаг бүх хүн асар их ерөөл хүртэнэ! Миний нүүр царайг чин сэтгэлээсээ эрж хайдаг бүх хүн гарцаагүй шинэ гэрэл, шинэ гэгээрэл, шинэ ойлголттой болно; бүгд шинэлэг, шинэ байна. Миний үг хэдийд ч чамд үзэгдэж, сүнсний нүдийг чинь нээнэ, ингэснээр чи сүнсний ертөнцийн бүх нууцыг харж, хаанчлал хүмүүсийн дунд байгааг харж болох юм. Хоргодох газарт ор, тэгвэл бүх нигүүлсэл болон ерөөл чам дээр ирж, өлсгөлөн тахал чамд хүрч чадахгүй, чоно, могой, бар, цоохор ирвэс ч чамд хөнөөл учруулж чадахгүй. Чи Надтай хамт явж, Надтай хамт алхаж, Надтай хамт алдар луу орно!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 15-р бүлэг

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих