Өдөр тутмын Бурханы үг: Бурханы илрэлт ба ажил | Эшлэл 62

2021-04-14

Орчлон ертөнц даяарх хүмүүс Миний өдөр ирснийг тэмдэглэж, тэнгэрэлчүүд ард түмний дунд алхдаг. Сатан төвөг учруулах үед, тэнгэр дэх үйлчлэлээсээ болж тэнгэрэлчүүд үргэлж Миний ардуудад тусалдаг. Тэд хүний сул доройгоос болж диаволд хууртахгүй, харин харанхуйн хүчний дайралтын улмаас манан дунд хүний амьдралыг илүү их туулдаг. Бүх ардууд Миний нэрийн дор захирагдаж, Намайг илт эсэргүүцэхээр хэн ч хэзээ ч босдоггүй. Тэнгэрэлчүүдийн ажлын улмаас хүн Миний нэрийг хүлээн зөвшөөрдөг ба бүгд Миний ажлын урсгал дунд байдаг. Дэлхий нуран унаж байна! Вавилон саажилттай байна! Шашны ертөнцийг газар дээрх Миний эрх мэдэл хэрхэн устгахгүй байх юм бэ? Хэн Надад дуулгаваргүй хандаж, эсэргүүцсээр байж зүрхлэх вэ? Хуулийн багш нар уу? Шашны бүх албан тушаалтнууд уу? Газар дээрх захирагчид, эрх мэдэлтнүүд үү? Тэнгэрэлчүүд үү? Миний биеийн төгс байдал, бүрэн бүтэн байдлыг хэн баярлан тэмдэглэдэггүй вэ? Бүх хүний дундаас хэн Миний магтаалыг тасралтгүй дуулж, хэн дуусашгүй аз жаргалтай байхгүй вэ? Би агуу улаан лууны ичээ буй газарт амьдардаг боловч энэ нь Намайг айн чичирч эсвэл зугтахад хүргэхгүй, учир нь өөрийнх нь бүх хүн бүгдээрээ аль хэдийн түүнийг жигшиж эхэлсэн. Лууны өмнө хэзээ ч, юуны ч “үүрэг” биелүүлж байгаагүй; үүний оронд бүх зүйл өөрсдийн ажил хэргийг хөөж, өөрсдөд нь тохирох замыг сонгодог. Газар дээрх улс орнууд хэрхэн мөхөхгүй байж чадах вэ? Газар дээрх улс орнууд хэрхэн нуран унахгүй байж чадах вэ? Миний ардууд хэрхэн баярлан хөөрөхгүй байх вэ? Тэд хэрхэн баяр баясалтайгаар дуулахгүй байх вэ? Энэ нь хүний ажил уу? Энэ нь хүний гараар хийгдсэн зүйл үү? Би хүнд оршин тогтнох үндсийг өгч, түүнийг эд баялгаар хангасан, гэсэн ч хүн өөрийн одоогийн нөхцөл байдалд сэтгэл ханадаггүй бөгөөд Миний хаанчлалд орохыг гуйдаг. Гэвч зохих төлөөс төлөхгүйгээр, өөрийн амь биеэ хайргүй зориулах дургүй байж тэр Миний хаанчлалд яаж амархан орж чадах юм бэ? Хүнээс ямар нэг зүйлийг хатуу нэхэхийн оронд Би түүнд шаардлага тавьдаг, ингэснээр газар дээрх Миний хаанчлал алдраар дүүрч болох юм. Хүн өнөөг хүртэл Надаар газарчлуулсан, тэр ийм байдалтайгаар оршин байдаг ба Миний гэрлийн удирдамж дунд амьдардаг. Хэрвээ ийм байгаагүй бол, газар дээрх хүмүүсээс хэн өөрсдийн хэтийн ирээдүйг мэдэх байсан бэ? Хэн Миний хүслийг ойлгох байсан бэ? Би Өөрийн шаардлагыг хүний шаардлагад нэмсэн; энэ нь байгалийн хуулийн дагуу биш гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 22-р бүлэг

Дэлхий унаж байна! Вавилон нурж байна!

Бурханы өдөр ирснийг бүгд тэмдэглэдэг, тэнгэр элчүүд олны дунд алхдаг. Сатан үймүүлэхэд тэнгэр элчүүд тэнгэрлэг үйлчлэлээр Бурханы ард түмэнд тусалдаг. Хүний сул дорой байдлаас болж тэд диаволд хууртахгүй, харанхуйн хүч дайрахад манан дунд хүний амьдралын агуу туршлага олж авдаг. Бурханы нэр дор бүгд захирагддаг, Түүнийг эсэргүүцэх юу ч үгүй. Тэнгэр элчүүдийн зүтгэлээр хүн Бурханы нэрийг хүлээн авч Түүний ажлын урсгалд бүгд нэгддэг. Дэлхий унаж байна! Вавилон нурж байна! Шашны ертөнц хэрхэн сүйрэхгүй байх билээ? Дэлхий унаж байна! Вавилон нурж байна! Газар дээрх Бурханы эрх мэдлээр шашны ертөнц хэрхэн сүйрэхгүй байх вэ?

Хэн Бурханаас зөрж, эсэргүүцэж зүрхлэх вэ? Хуулийн багш нар болон шашныхан уу? Эсвэл газар дээрх захирагч, эрх мэдэлтнүүд үү? Эсвэл тэнгэр элчүүд үү? Бурханы биеийн төгс, бүрэн дүүрнийг хэн тэмдэглэхгүй байх вэ? Хэн тасралтгүй Бурханыг магтахгүй байх вэ? Хэн аз жаргалтай байхгүй вэ? Дэлхий унаж байна! Вавилон нурж байна! Шашны ертөнц хэрхэн сүйрэхгүй байх билээ? Дэлхий унаж байна! Вавилон нурж байна! Газар дээрх Бурханы эрх мэдлээр шашны ертөнц хэрхэн сүйрэхгүй байх вэ?

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих