Magtan duu "Хүмүүсийг яллах Бурханы үндэслэл"

2023-03-21

I

Бурханыг хараахан махбод болоогүй байхад

хүн Бурханыг эсэргүүцдэг эсэхийг,

тэнгэр дэх Бурханыг шүтдэг эсэхээр хэмжсэн ч

энэ нь хэзээ ч бодит хэмжүүр байгаагүй,

учир нь хүн Бурханыг харж чадаагүй,

дүр төрхийг нь ч, хэрхэн ажиллаж,

яаж ярьдгийг нь ч мэдээгүй.

Бурхан хүнд харагдаагүй байсан тул

хүн Бурханд тодорхойгүй итгэсэн.

Гэвч хүн төсөөллөөрөө Бурханд

хэрхэн итгэж, харсан нь хамаагүй

Бурхан хүнийг яллаагүй,

хэтэрхий их шаардлага ч тавиагүй,

учир нь хүн Бурханыг огт харж чадахгүй байсан.

II

Бурхан махбод болж,

хүмүүсийн дунд ажиллахаар ирэхэд

бүгд үгийг нь сонсож,

махбод дахь үйл хэргийг нь харж

Түүний тухай тэдний үзэл хөөс болдог.

Махбодтой Бурханыг харсан хүмүүс

дуртайяа дуулгавартай байвал яллагдахгүй.

Түүний эсрэг зогсдог хүмүүс

Бурханыг эсэргүүцэгчид,

антихристүүд, Түүний эсрэг дайснууд болно.

Үзэлтэй боловч дуулгавартай хүмүүс яллагдахгүй.

Бурхан хүнийг бодлоос нь болж биш,

үйлдэл, санаанаас нь болж ялладаг.

Бурхан хүнийг санаа,

бодлоос нь болж ялласан бол

хэн ч Бурханы уур хилэнгээс,

уур хилэнгээс зугтаж чадахгүй байсан.

III

Бие махбодтой Бурханыг эсэргүүцэгчид

дуулгаваргүй байснаараа шийтгүүлнэ.

Тэдний эсэргүүцэл үзлээс нь үүддэг.

Тэд Бурханы хийдэг ажлыг

мэдсээр байж сүйтгэдэг.

Тэд үзлээсээ төдийгүй

үймүүлдгээсээ болоод яллагдана.

Бурханы ажлыг зориуд үймүүлдэггүй хүмүүс

нүгэлтнүүдийн хувиар яллагдахгүй.

Тэд дуулгавартай байж чаддаг,

ямар ч үймээнээс хол байдаг.

Тэдэн шиг хүмүүс, тэдэн шиг хүмүүс яллагдахгүй.

Үзэлтэй боловч дуулгавартай хүмүүс яллагдахгүй.

Бурхан хүнийг бодлоос нь болж биш,

үйлдэл, санаанаас нь болж ялладаг.

Бурхан хүнийг санаа,

бодлоос нь болж ялласан бол

хэн ч Бурханы уур хилэнгээс,

уур хилэнгээс зугтаж чадахгүй байсан.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих