Магтан дууны бүжиг “Бурхан хүн төрөлхтөнд илүү сайхан маргаашийг бүтээдэг”
2024-04-24
I
Бурхан нандин үр жимсийг махруу зүтгэлтэй,
эргэн ирэхэд нь халуунаар угтдаг Канааны тариаланчдад олгоно.
Тэнгэр мөнх оршоосой,
бас хамгийн гол нь хүн хэзээ ч бүү хөгшрөөсэй,
тэнгэр хүн хоёр үүрд амраасай,
мөнх ногоон “нарс, майлс” Өөрийг нь үүрд дагалдаж,
Өөрийг нь үүрд дагалдаж,
тэнгэрүүдийг үүрд дагалдан өв тэгш эринд хамт ороосой гэж Бурхан хүсдэг.
II
Бурхан хүн төрөлхтөнд хүрэх газрыг нь хайрлаад,
бүх эд баялгаа хүнд үлдээн,
Өөрийн амийг хүмүүсийн дунд тарьж,
хүний зүрх сэтгэлийн талбайд амийн үрээ суулган,
хүнд мөнхийн дурсамж үлдээж,
бүх хайраа өгөөд,
Бурханд байгаа хүний нандигнадаг бүхнийг хүнд өгдөг.
III
Бурхан аль хэдийн Өөрийгөө бүхэлд нь хүн төрөлхтөнд өгсөн.
Бурхан аль эрт амиа бүгдийг нь хүнд үлдээж,
хүн төрөлхтөнд зориулан хайрын үзэсгэлэнт газрыг хагалахын тулд
үг дуугүй шаргуу хөдөлмөрлөлөө;
Бурхан хүнд хэзээ ч үндэслэлтэй шаардлага тавьж байгаагүй,
харин гагцхүү хүний зохицуулалтыг дуулгавартай дагаж,
хүн төрөлхтөнд илүү сайхан маргаашийг бүтээхээс өөрийг хийгээгүй,
хүн төрөлхтөнд илүү сайхан маргаашийг бүтээхээс өөрийг хийгээгүй.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 10”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд