Magtan duu “Бүх зүйлийг удирдах Бурханы гайхалтай үйл хэрэг” (Дууны үгтэй)
2020-05-03
Хэдэн зууны турш,
бяцхан горхи уулын жимийг даган,
бэлээр нь аяархан урсдаг байжээ.
Бяцхан горхи гэртээ буцан ирээд,
голд нийлээд далайд цутгажээ.
Уулын халамжид горхи хэзээ ч чигээ алдсангүй.
Тэр бяцхан горхи, өндөр уул хоёр
бие биеэ түшиглэж,
бие биеэ хязгаарлан барьж,
бие биеэсээ хамаарчээ.
Хэдэн зууны турш,
хүчит салхи өөрчлөгдсөнгүй.
Салхи урьдын адил уул руу хүчтэй хүүгэн үлээж,
зочлох бүрдээ л элс шороо татуулсаар ирнэ.
Салхи уулыг сүрдүүлэвч
голоор нь хувааж огт чадсангүй.
Тэд үргэлж энэ хэвээр байлаа.
Хүчит салхи, өндөр уул хоёр
бие биеэ түшиглэж,
бие биеэ хязгаарлан барьж,
бие биеэсээ хамаарчээ.
Хэдэн зууны турш,
аварга давлагаа огт намжсангүй,
тэлж өргөжихөө хэзээ ч больсонгүй.
Давалгаа хүрхрэн давлаж,
түрхрэн давласаар байв.
Гэсэн ч өндөр уул
ямхын төдий ч хөдөлсөнгүй.
Уул далайг харж хандан,
далайн амьтад нь өсөн үржиж,
олшрон нэмэгджээ.
Аварга давлагаа, өндөр уул хоёр
бие биеэ түшиглэж,
бие биеэ хязгаарлан барьж,
бие биеэсээ хамаарчээ.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд