Өдөр тутмын Бурханы үг: Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох | Эшлэл 259
2021-11-22
Бурхан энэ дэлхийг бүтээж, Өөрийн амь хайрласан амьд бодгаль болох хүнийг дэлхийд авчирсан. Дараа нь хүн эцэг эх, төрөл төрөгсөдтэй болж, ганцаар байхаа больсон юм. Хүн энэхүү материаллаг ертөнцийг анх харснаасаа хойш Бурханы тогтоосноор оршин байх заяатай байв. Бурханаас гарсан амийн амьсгал л амьд бодгаль болгоныг өсөж, нас бие гүйцэх хүртэл нь дэмждэг билээ. Энэ явцад, хүн Бурханы халамж дор өсөж байна гэдгийг хэн ч мэдэрдэггүй, харин эцэг эхийнхээ хайр халамж дор өсөж байгаа ба хүний амийн зөн мэдрэмж өсөх үйл явцыг нь чиглүүлдэг хэмээн итгэдэг. Учир нь өөрийнх нь амийг хэн хайрлаж, амь нь хаанаас ирснийг хүн мэддэггүй бөгөөд амийн зөн мэдрэмж хэрхэн гайхамшгийг бүтээдгийг бүр ч мэддэггүй. Хоол хүнс бол амь амьдралынх нь үргэлжлэлийн үндэс, уйгагүй хичээл зүтгэл бол оршин тогтнолынх нь эх сурвалж бөгөөд оюун санаан дахь итгэл нь амь зуулгынх нь үнэт хөрөнгө гэдгийг л хүн мэддэг. Бурханы нигүүлсэл, хангалтыг хүн огт анзаардаггүй, энэ маягаар өөрт нь Бурханы хайрласан амийг дэмий үрдэг… Бурханы өдөр, шөнөгүй халамжилдаг энэхүү хүмүүсээс ганц нь ч Түүнийг шүтэн мөргөх санаачилга гаргадаггүй. Бурхан төлөвлөсөн ёсоороо, ямар ч найдлагагүй хүн дээр үргэлжлүүлэн ажилласаар л байдаг. Нэг л өдөр хүн зүүднээсээ сэрээд амийн үнэ цэн, утга учир, мөн хүнд өгсөн бүхнийхээ төлөө Бурханы төлсөн төлөөс, хүнийг Өөр лүү нь эргээсэй хэмээн хүлээдэг Бурханы яарсан сэтгэлийг гэнэт ухаарна хэмээн Тэр найддаг. Хүний амийн үүсэл ба үргэлжлэлийн нууцуудыг хэн ч, хэзээ ч судалж үзээгүй. Энэ бүхнийг ойлгодог Бурхан л, Өөрөөс нь бүх зүйлийг хүлээн авсан мөртөө талархдаггүй хүний учруулдаг шаналал, цохилтыг чимээгүйхэн тэвчдэг. Амийн авчирдаг бүхнийг хүн жам ёсны зүйл шиг эдэлдэг ба тийм ч болохоор Бурханаас урваж, Бурханыг мартан, Бурханаас сүрдүүлэн авдаг нь “мэдээжийн хэрэг” билээ. Бурханы төлөвлөгөө үнэхээр тийм чухал юм гэж үү? Хүн гэдэг, Бурханы гараас гарсан энэхүү амьд бодгаль үнэхээр тийм чухал юм гэж үү? Бурханы төлөвлөгөө мэдээж чухал; гэвч Бурханы гараар бүтээгдсэн энэхүү амьд бодгаль Түүний төлөвлөгөөний төлөө оршин тогтнодог. Иймд Бурхан энэ хүн төрөлхтнийг үзэн ядсандаа төлөвлөгөөгөө гаргуунд нь гаргачхаж чадахгүй. Бурхан Өөрийн төлөвлөгөө болон Өөрийн гаргасан амьсгалын төлөө, хүний махан бие бус, хүний амийн төлөө л бүх зовлон шаналлыг тэвчдэг билээ. Тэрээр хүний махан биеийг бус, амьсгалсан амиа буцааж авахын тулд л ингэдэг юм. Энэ бол Түүний төлөвлөгөө юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж
Хүнийг аврах гэсэн Бурханы чин сэтгэлийн хүслийг хэн ч ойлгодоггүй
I
Бурхан энэ дэлхийг бүтээн Амь өгсөн хүн төрөлхтнөө ийш нь авчирсан, Дараа нь хүн ганцаараа биш, эцэг эх, хамаатан садантай болж, Бурханы урьдчилан тогтоосноор амьдрах учиртай байсан. Өсөж, нас бие гүйцэх хугацаанд амьд бүхнийг тэтгэдэг зүйл нь Бурханы амийн амьсгал билээ. Энэ бүх үйл явцын үед хүн энэ бол эцэг эхийн хайр, халамжийн ач гэж итгэдэг. Өөрийг нь өдөр, шөнөгүй халамжилдаг Бурханыг хэн ч санаачлагаараа шүтэн мөргөдөггүй. Ямар ч хүлээлт тавилгүйгээр хүнд зориулан төлөвлөсөн ажлаа Бурхан үргэлжлүүлдэг. Нэг л өдөр хүн зүүднээсээ сэрж, амийн үнэ цэнэ, утга учрыг ухаарч, бүхнийг хүнд өгсөн Бурханы төлөөсийг ухаарч, хүний эргэн ирэхийг хүсдэгийг нь ойлгоно гэж Тэр найддаг. Тийм ээ, хүн Өөр лүү нь эргэн ирэхийг Тэр хүсэмжилдэг.
II
Бурханы халамж дор амьдарч, өсдөгтөө хэн ч итгэдэггүй. Хүний өсөлт амийн зөн совингоос ирдэг гэж үздэг. Хэн амьдрал өгснийг, хаанаас энэ нь ирснийг, амийн зөн совин гайхамшгийг бүтээдгийг мэддэггүй. Өө, иддэг хоол нь амьдралыг тэтгэж, шаргуу цөхрөлтгүй оролддог учраас амьдарч, итгэлээр амьд явдаг гэж тэд боддог. Бурханы хангалтыг тэд мэдэрдэггүй. Тэгээд Бурханы хайрласан амийг үрдэг. Өөрийг нь өдөр, шөнөгүй халамжилдаг Бурханыг хэн ч санаачлагаараа шүтэн мөргөдөггүй. Ямар ч хүлээлт тавилгүйгээр хүнд зориулан төлөвлөсөн ажлаа Бурхан үргэлжлүүлдэг. Нэг л өдөр хүн зүүднээсээ сэрж, амийн үнэ цэнэ, утга учрыг ухаарч, бүхнийг хүнд өгсөн Бурханы төлөөсийг ухаарч, хүний эргэн ирэхийг хүсдэгийг нь ойлгоно гэж Тэр найддаг Тийм ээ, хүн Өөр лүү нь эргэн ирэхийг Тэр хүсэмжилдэг. Өөрийг нь өдөр, шөнөгүй халамжилдаг Бурханыг хэн ч санаачлагаараа шүтэн мөргөдөггүй. Ямар ч хүлээлт тавилгүйгээр хүнд зориулан төлөвлөсөн ажлаа Бурхан үргэлжлүүлдэг. Нэг л өдөр хүн зүүднээсээ сэрж, амийн үнэ цэнэ, утга учрыг ухаарч, бүхнийг хүнд өгсөн Бурханы төлөөсийг ухаарч, хүний эргэн ирэхийг хүсдэгийг нь ойлгоно гэж Тэр найддаг Тийм ээ, хүн Өөр лүү нь эргэн ирэхийг Тэр хүсэмжилдэг.
Хургыг дагаж шинэ дуу дуулъя
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд