Өдөр тутмын Бурханы үг: Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох | Эшлэл 260
2021-11-25
Энэ дэлхийд ирсэн хүн бүхэн амьдрал, үхлийг туулах ёстой бөгөөд тэдний ихэнх нь үхэл, дахин төрөлтийн мөчлөгөөр дамжин өнгөрсөн. Амьдарч байгаа нь удахгүй үхэж, үхсэн нь удахгүй эргэн ирнэ. Энэ бүхэн нь амьд бодгаль болгонд зориулан Бурханы зохицуулсан амийн замнал билээ. Гэвч энэхүү замнал, энэ мөчлөг бол Бурханы хүнд яг харуулахыг хүссэн үнэн юм: Бурханы хүнд хайрласан амь хязгааргүй бөгөөд махан бие, цаг хугацаа, орон зайд баригддаггүй. Энэ бол Бурханы хүнд хайрласан амийн нууц бөгөөд амь Түүнээс ирсэн гэдгийн нотолгоо билээ. Хүний амь Бурханаас ирсэн гэдэгт олон хүн итгэдэггүй байж болох ч Түүний оршин тогтнолд итгэдэг ч бай, үгүйсгэдэг ч бай ялгаагүй, Бурханаас ирдэг бүхнийг хүн зайлшгүй эдэлдэг. Хэрвээ нэг өдөр Бурхан гэнэт бодлоо өөрчилж, дэлхий дээр оршдог бүхнийг эргүүлэн авахыг хүсэж, өгсөн амиа буцаан авбал бүх зүйл үгүй болно. Бурхан өөрийн амиар амьтай, амьгүй бүх зүйлийг хангаж; Өөрийн агуу хүч, эрх мэдлээр бүхнийг дэг журамтай байлгадаг. Энэ бол хэний ч төсөөлж, ойлгож чадахгүй үнэн бөгөөд эдгээр ойлгох аргагүй үнэн бол Бурханы амийн хүчний яг жинхэнэ илрэл, гэрчлэл билээ. Одоо Би чамд нэг нууц хэлье: Бурханы амийн агуу байдал болон Түүний амийн хүч чадлыг ямар ч бүтээл ойлгох аргагүй. Одоо ийм байгаа, урьд нь ийм байсан, мөн хожим ч тийм байх болно. Миний хуваалцах хоёр дахь нууц бол энэ: Бүх бүтээгдсэн зүйлийн хувьд амийн хэлбэр, бүтцээрээ хэчнээн өөр байсан ч хамаагүй, амийн эх сурвалж нь Бурханаас ирдэг; чи ямар ч төрлийн амьд бодгаль байсан ялгаагүй Бурханы тогтоосон амийн замыг зөрчиж чадахгүй. Ямартай ч хүн үүнийг ойлгоосой гэж л Би хүсдэг: Бурханы халамж, хамгаалалт, хангалтгүйгээр хүн хэчнээн шаргуу зүтгэж, хэчнээн хүч гарган тэмцлээ ч гэсэн хүлээн авах учиртай бүхнээ хүлээн авч чадахгүй. Бурханы амийн хангалтгүйгээр хүн амьдрахын үнэ цэн, амийн утга учрыг алддаг. Амийнх нь үнэ цэнийг дэмий үрдэг хүний ийм санаа амар байдлыг Бурхан яаж зөвшөөрч чадах юм бэ? Өмнө нь Миний хэлсэнчлэн, Бурхан бол чиний амийн эх сурвалж гэдгийг бүү март. Хэрвээ хүн Бурханы хайрласан бүхнийг нандигнаж чадахгүй бол Бурхан анх өгсөн зүйлээ эргүүлэн аваад зогсохгүй, Өөрийнхөө өгсөн бүхний үнийг хүнээр хоёр нугалан төлүүлнэ.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас
Бүх бүтээлийн амь Бурханаас ирдэг
Ⅰ
Хүнд Бурханаас хайрласан амь эцэс төгсгөлгүй, махан бие, цаг хугацаа, орон зайгаар хязгаарлагдахгүй. Энэ бол хүнд Бурханы хайрласан амийн нууц, энэ нь Бурханы амийн бэлгийн баталгаа болдог. Амийн эх сурвалж Бурханых гэдэгт хүмүүс итгэж эсвэл итгэхгүй байж болно. Гэвч тэд Бурханаас ирдэг бүхнийг эдэлж байна. Бурханы зүрх сэтгэл өөрчлөгдөж, бүх дэлхийг, мөн Өөрийн амийг буцаан авах бол бүх дэлхий, амьд биетүүд, бүх бүтээл үүрд алга болно. Бурхан амиа ашиглан амьтай болон амьгүй бүх зүйлийг хангадаг. Түүний хүч чадал, эрх мэдэл эмх журмыг авчирдаг. Энэ ойлгошгүй үнэн бол Бурханы амийн хүчний гэрчлэл юм.
Ⅱ
Одоо Бурхан чамд нууцаа хэлэхийг хүсдэг: Түүний амийн агуу байдал, хүч чадалд бүх бүтээл хүршгүй. Одоо ба үргэлжид ийм байдаг. Бурханы хэлэх хоёр дахь нууц бол энэ: Бурхан бол олон өөр хэлбэртэй бүх бүтээлийн амийн эх сурвалж. Бүх амьд зүйл Бурханы бүтээсэн замыг дагадаг. Ямар ч тохиолдолд Бурханы хүсдэг бүхэн нь Бурханы хүсдэг бүхэн нь Бурханы халамж, хамгаалалт, хангалтгүйгээр хүн хэчнээн хичээж, тэмцсэн ч авах ёстой бүхнээ авч чадахгүй гэдгийг хүнд ойлгуулах билээ. Бурханы амийн хангалтгүйгээр, хүн амьдралын зорилго, үнэ цэнийн үнэ цэнийн мэдрэмжээ алддаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд