Өдөр тутмын Бурханы үг: Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох | Эшлэл 262
2021-09-24
Хүн төрөлхтний төлөөлөл болон Христийн шашинтны үнэн сүсэгт гишүүд болохын хувьд, өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы хийж буй үйл хэргийн биелэлтэнд зориулах нь бидний үүрэг, хариуцлага юм. Бидний бүх бие Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршдог билээ. Хэрвээ бидний оюун санаа, бие махбод Бурханы даалгавар болоод хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол, Бурханы даалгаврын төлөө тарчлан зовсон хүмүүс болон биднийг бүх зүйлээр хангасан Бурханд бидний сүнс ямар ч үнэ цэнэгүй юм.
Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, Тэр энэ хүн төрөлхтнийг бүтээсэн. Цаашилбал, эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийн архитектур нь Бурхан байсан. Зөвхөн Бурхан хүн төрөлхтнийг тайтгаруулж, зөвхөн Бурхан энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй анхаарал тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй бөгөөд хүний түүх болон ирээдүй нь Бурханы зохицуулгаас бас салшгүй. Хэрвээ чи жинхэнэ Христийн шашинтан бол аливаа улс, гүрний сэргэн мандалт, доройтол нь Бурханы зохицуулганы дагуу явагддаг гэдэгт эргэлзээгүйгээр итгэж байгаа биз ээ. Бурхан л ганцаараа улс, үндэстний хувь тавиланг мэддэг ба Бурхан ганцаараа хүн төрөлхтний амьдралын үйл явцыг зохицуулдаг. Хэрвээ хүн төрөлхтөн, улс гүрнүүд сайн сайхан хувь заяаг өөрсдөдөө хүсэж байгаа бол хүмүүс Бурханы өмнө бөхийж, Түүнийг бишрэн шүтэж, гэмшиж, улайх ёстой, эс бөгөөс хүмүүсийн хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.
Ноагийн бүхээг барьдаг үеийн цаг хугацаа руу эргэн харвал, хүн төрөлхтөн гүн ялзарсан, Бурханы ерөөлөөс алдуурсан, Бурханы анхаарлаас гарсан, Бурханы амлалтыг алдчихсан байсан. Тэд Бурханы гэрэл, гэгээгүйгээр харанхуйд амьдарч байлаа. Тиймээс тэд уг чанарынхаа хувьд садар самуун болж, үзэшгүй доройтмол байдалтай байсан юм. Тэд ийм байдалтай байснаасаа болж Бурханы амлалтыг хүлээж авч чадаагүй; тэд Бурханы дүрийг харах, Бурханы дуу хоолойг сонсоход тохирохгүй байлаа, учир нь тэд Бурханыг орхиж, Түүний өгсөн зүйлсээс татгалзаж, Бурханы сургаалыг мартчихсан. Тэдний зүрх сэтгэл Бурханаас улам, улам холдсоор ухамсраа, хүн чанараа алдаж, улам эвдрэн, хорон санаатай болцгоосон. Тиймээс тэд үхэл рүүгээ ойртож, Бурханы уур хилэн, шийтгэл дор унасан. Зөвхөн Ноа л Бурханд шүтэн мөргөж, муугаас зайлсан учир Бурханы дууг сонсож, Түүний зааврыг сонсож чадсан юм. Ноа Бурханы үгийн зааврын дагуу бүхээг барьж, бүх төрлийн амьтдыг цуглуулсан. Ингэж бүх зүйл бэлэн болсны дараа, Бурхан дэлхийд сүйрлийн гамшгийг эхлүүлсэн байдаг. Ноа Еховаг шүтэж, муугаас зайлсныхаа ачаар өөрийгөө болон гэр бүлийн долоон гишүүнээ гамшгийн аюулаас аварсан билээ.
Харин өнөө үе рүү хар л даа: Бурханыг шүтэн мөргөж муугаас зайлах, Ноа шиг ийм зөв шударга хүмүүс оршин байхаа больжээ. Гэсэн ч өнөөгийн төгсгөлийн эрин үед, Бурхан хүн төрөлхтөнд өршөөнгүй байсаар л, хүмүүсийг хэлтрүүлсээр л байна. Бурхан Өөрийг нь илрэхийг хүсэн хүлээсэн хүмүүсийг хайдаг. Тэр Өөрийнх нь үгийг сонсох чадвартай, Түүний даалгаварыг мартаагүй, өөрсдийн зүрх сэтгэл, бие махбодыг Түүнд зориулж чадах хүмүүсийг хайдаг. Тэр Өөрийнх нь өмнө хүүхэд шиг дуулгавартай, Түүнийг эсэргүүцдэггүй хүмүүсийг хайсаар байдаг. Хэрвээ чи Бурханд ямар нэг саадгүйгээр биеэ зориулж байгаа бол, Бурхан чамд Өөрийнхөө ерөөлийг дуртайяа хайрлах болно. Чи нэр хүндтэй, нийгмийн байдал өндөр, маш өргөн мэдлэгтэй, олон эд хөрөнгийн эзэмшигч, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл Бурханы дуудлага болон Түүний даалгаврыг биелүүлэхэд чамд саад болохгүйгээр Бурханы чамаас хүссэн зүйлийг хийвэл, тэдгээр хийсэн бүхэн чинь дэлхийд хамгийн чухал ач холбогдолтой мөн хүн төрөлхтний хувьд ч хамгийн зөв шударга үйлс болох болно. Хэрвээ чи өөрийн нийгмийн байдал, өөрийн зорилгын төлөө Бурханы дуудлагаас татгалзвал, чиний хийсэн бүхэн хараагдаж, бүр Бурханаар жигшигдэх болно. Магадгүй чи ерөнхийлөгч, эрдэмтэн, пастор, ахлагч байж болно. Гэхдээ чиний албан үүрэг хэр өндөр байхаас үл хамааран, зөвхөн өөрийн мэдлэг, чадварт найдвал чи үргэлж бүтэлгүйтэж, Бурханы ерөөлөөс хагацах болно. Яагаад гэвэл Бурхан чиний хийж байгаа юуг ч хүлээн зөвшөөрдөггүй, мөн чиний ажлыг зөв шударга гэж зөвшөөрдөггүй, эсвэл чамайг хүн төрөлхтний ач тусын төлөө ажиллаж байна гэж авч үздэггүй. Иймд Тэр, чиний хийж байгаа бүх зүйл чинь бусад хүмүүсийг Бурханы хамгаалалтаас салгаж, Бурханы ерөөлийг үгүйсгэхэд мэдлэг, хүч чадлыг ашиглах явдал юм хэмээх болно. Чи бусад хүмүүсийг харанхуй руу, үхэл рүү, мөн Бурхан болон Түүний ерөөл үгүй хязгааргүй оршин тогтнолын эхлэл рүү хөтөлж байна хэмээн Тэр хэлэх болно.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд