Магтан дуу “Үй олон улс орон, ард түмнийг шүүх Бурханы шүүлт” Сайн мэдээний найрал дуу | 2026 Магтаалын дуу хоолой

2026-01-16

I

Миний хаанчлал бүрэн биеллээ олж, дэлхийд ил тод бууж ирсэн; энэ нь Миний шүүлт бүрэн бууж ирсэн гэдгийг илтгэдэг. Янз бүрийн гай гамшиг ар араасаа бууж ирнэ; бүх улс орон, бүх газар нутагт гамшиг тохионо: хаа сайгүй тахал, өлсгөлөн, үер, ган гачиг гарч, газар хөдөлж байна. Эдгээр гай гамшиг ганц хоёрхон газар тохиолдохгүй, ганц хоёрхон өдөрт ч дуусахгүй; харин ч улам бүр өргөн хүрээг хамран тэлж, гай гамшгууд улам бүр ноцтой болно. Энэ үед элдэв төрлийн шавжны тахал ээлж дараалан дэгдэж, хүн бие биеэ барьж идэх үзэгдэл хаа сайгүй тохиолдоно. Энэ бол үй олон улс орон, ард түмнийг шүүх Миний шүүлт.

II

Миний нэр бүх зүгт, бүх газар түгэх ёстой, тийнхүү хүн бүр Миний ариун нэрийг мэдэж, Намайг мэдэж авна. Гамшиг бууж ирэхийг дагаад Миний нэр өргөнөөр түгнэ, хэрвээ та нар болгоомжтой, анхааралтай байхгүй бол хүртэх ёстой хувиа алдана. Айхгүй байна уу? Миний нэр бүх шашин, нийгмийн бүх давхарга, бүх улс орон, бүх урсгалд түгдэг. Энэ бол Миний ажил эмх цэгцтэй, нягт холбоотой хийгдэж буй хэрэг; энэ бүгд Миний ухаалаг зохицуулалтаар тохиолддог. Та нар алхам тутамдаа Миний мөрийг алдахгүй дагаасай гэж л Би хүснэ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 65-р бүлэг”-ээс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих