Христийн сүмийн дуу “Бурханы шүүлт зөвт, ариун байдлыг нь илчилдэг”
2026-02-21
I
Өнөөдөр Миний хэлдэг үг хүний нүглийг шүүхийн төлөө, хүний зөв шударга бус байдлыг шүүхийн төлөө, хүний тэрслүү байдлыг хараахын төлөө байдаг. Хүний шударга бус, ов мэхтэй байдал, хүний үг, үйлдэл—Бурханы санаа зорилготой нийцдэггүй бүхэн шүүлт туулах ёстой, хүний бүхий л тэрслүү байдал нүгэл гэж тодорхойлогддог. Бурханы үг шүүлтийн зарчимд үндэслэдэг; Тэрээр хүний зөв шударга бус байдлыг шүүж, хүний тэрслүү байдлыг харааж, хүний үзэшгүй муухай нүүр царайг бүгдийг нь ил болгосноор зөвт зан чанараа харуулдаг. Ариун байдал бол Түүний зөвт зан чанарын төлөөлөл, үнэн хэрэгтээ Бурханы ариун байдал нь Түүний зөвт зан чанар билээ. Та нарын завхарсан зан чанар өнөөдрийн үгийн цаад шалтгаан—Би тэдгээрийн дагуу үг хэлж, шүүж, байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэдэг. Ганцхан энэ л бодит ажил, зөвхөн ийм маягаар л Бурханы ариун байдлыг бүрэн тодруулж чадна.
II
Яг эдгээр үгийн шүүлтээс болж л та нар Бурхан бол зөвт, ариун Бурхан гэдгийг харж чадсан; Өөрийн ариун, зөвт байдлаас л болж Тэр та нарыг шүүж, уур хилэнгээ та нар дээр буулгадаг; Тэрээр хүн төрөлхтний тэрслүү байдлыг хардаг учраас л зөвт зан чанараа илчилдэг. Хүн төрөлхтний бузар булай болон завхрал Түүний ариун байдлыг илчилдэг. Тэр бол ариун, өө сэвгүй атлаа бузар газарт амьдардаг Бурхан Өөрөө мөн гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Хэрвээ хүн хорон муу хүмүүсийг даган завхардаг, ямар ч ариун гэх юмгүй, ямар ч зөвт зан чанаргүй бол хүний зөв шударга бус байдлыг шүүх эрхгүй, хүнийг шүүхэд ч тохирохгүй. Бие биетэйгээ эн тэнцүүхэн бузар хүмүүс яаж өөртэйгөө адилхан хүмүүсийг шүүх эрхтэй байж чадах юм бэ? Ариун Бурхан Өөрөө л бузар хүн төрөлхтнийг бүгдийг нь шүүж чаддаг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын хоёр дахь алхам хэрхэн үр дүнд хүрдэг вэ”-ээс
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд