Магтан дуу “Бурханы хаанчлал газар дэлхий дээр гарч ирсэн” Сайн мэдээний найрал дуу | 2026 Магтаалын дуу хоолой

2026-01-17

I

Төгс хүчит жинхэнэ Бурхан, сэнтийд заларсан Хаан хамаг орчлонг захирч, үй олон улс орон, ард түмэнтэй нүүр тулж, дэлхий даяар Бурханы алдар суу гэрэлтдэг. Орчлон ертөнц дээрх болон газар дэлхийн зах хязгаар хүртэлх бүх амьд зүйл харах болно. Уулс, гол, нуур, хуурай газар, далай тэнгис, бүх амьд зүйл жинхэнэ Бурханы нүүр царайн гэрэлд хөшгөө нээж, дахин сэргэж, зүүднээсээ сэрж, хөрснөөс соёолж буй нахиа мэт байна! Ай! Цорын ганц жинхэнэ Бурхан дэлхий ертөнцийн хүмүүсийн өмнө гарч ирлээ. Түүнд хэн эсэргүүцлээр хандаж зүрхлэх вэ? Бүгд айн дагждаг. Бүгд бүрэн үнэмшиж, бүгд олонтоо уучлал гуйдаг. Үй олон хүн Түүний өмнө өвдөг сөхөрч, амтай бүхэн Түүнийг шүтэн мөргөдөг!

II

Эх газар, далай, уулс, гол, бүх зүйл Түүнийг эцэс төгсгөлгүй магтдаг! Урин салхи үлээхийг дагаад хавар цаг ирж, хаврын үргэлжилсэн шиврээ бороог авчирна. Хоржигнон урсах горхи, үй олон хүн адилхан, хоёулаа уй гашуу, баяр хөөрөөр бялхаж, өртэй байдлын, өөрийгөө зэмлэсэн нулимс унагана. Гол мөрөн, нуур, давлагаа, долгио бүгд дуулж, жинхэнэ Бурханы ариун нэрийг магтана! Магтаал нь үнэхээр тод цуурайтна! Нэгэн цагт Сатаны ялзруулсан хуучин зүйл бүгд нэг бүрчлэн шинэчлэгдэж, өөрчлөгдөж, цоо шинэ ертөнц рүү орно…

III

Энэ бол ариун бүрээ, одоо сонсогдож эхэллээ! Чих тавигтун. Чихэнд чимэгтэй энэ чимээ бол сэнтийн айлдвар. Энэ нь улс орон, ард түмэн бүрд цаг ирснийг, эцсийн өдрүүдийн төгсгөл ирснийг тунхаглаж байна. Миний удирдлагын төлөвлөгөө дууссан, Миний хаанчлал газар дээр ил гарч ирж, газрын хаанчлалууд Бурхан Миний хаанчлал болсон. Миний долоон бүрээ сэнтийгээс дуугарч байна, үнэхээр гайхамшигт зүйлс тохиох болно! Миний дуу хоолойг сонсож чаддаг, бүх улс орон, газар бүрээс цугласан Өөрийн ардуудыг Би баяртайгаар харна. Үй олон хүн жинхэнэ Бурханыг хэзээд амнаасаа салгахгүй, эцэс төгсгөлгүй магтаж, үсэрнэ! Тэд дэлхийд хандан гэрчлэл хийдэг бөгөөд жинхэнэ Бурханыг гэрчлэх тэдний дуу яг л их усны нүргэлэх чимээ адил билээ. Үй олон хүн Миний хаанчлал руу цувна.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 36-р бүлэг”-ээс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих