Магтан дуу “Бурханы нэр харь үндэстнүүдийн дунд гарцаагүй агуу хэмээн өргөмжлөгдөнө” Сайн мэдээний найрал дуу | 2026 Магтаалын дуу хоолой

2026-01-15

I

Миний шүүлт хүнийг Надад илүү дуулгавартай болгох зорилготой, Миний гэсгээлт хүнийг илүү сайн өөрчлөх зорилготой. Миний хийдэг бүхэн Миний удирдлагын төлөө байдаг хэдий ч Би хүнд ашиг тусгүй ямар ч ажил хийж байгаагүй. Үүний учир нь Би Израилийн гаднах бүх үндэстнийг яг л израильчууд шиг дуулгавартай болгож, тэднийг жинхэнэ хүн болгохыг хүсдэг, ингэснээр Би Израилийн гаднах газар нутагт түшиц газартай болно. Энэ бол Миний удирдлага; энэ бол Харь үндэстнүүдийн дундах Миний ажил. Одоо ч гэсэн Миний удирдлагыг олон хүн ойлгохгүй хэвээр байдаг, учир нь тэд эдгээр зүйлд санаа тавьдаггүй, харин оронд нь өөрсдийнхөө ирээдүй, хүрэх газарт л санаа тавьдаг. Намайг юу ч хэлсэн тэд Миний хийдэг ажлыг үл хайхарсан хэвээр үлдэж, ирээдүйд хүрэх газартаа л нэгэн үзүүрт сэтгэлээр анхаарлаа төвлөрүүлдэг. Хэрвээ байдал энэ янзаар үргэлжилбэл Миний ажил яаж түгж чадах юм бэ? Миний сайн мэдээ яаж дэлхий даяар номлогдож чадах юм бэ?

II

Миний ажил түгэх үед Би та нарыг тараан бутаргаж, Ехова Израилийн овог бүрийг цохисонтой адилаар та нарыг цохино гэдгийг та нар мэдэж авах ёстой. Өөрийн сайн мэдээг газар дэлхий даяар түгээж, Өөрийн ажлыг Харь үндэстнүүдэд түгээж, улмаар томчууд, хүүхдүүд ялгаагүй Миний нэрийг агуу хэмээн хүндэлж, Миний ариун нэрийг бүх улс орон, үндэстэн угсаатны хүмүүс ам амандаа шагшин магтдаг болгохын тулд энэ бүхнийг хийнэ. Энэхүү төгсгөлийн эрин үед Миний нэр Харь үндэстнүүдийн дунд агуу хэмээн өргөмжлөгдөж, Миний үйл хэргийг Харь үндэстнүүдийн хүмүүс харж, үйл хэргийн минь улмаас тэд Намайг Төгс Хүчит хэмээн дуудаг, мөн Миний үг удалгүй биелэг. Би бол израильчуудын Бурхан төдийгүй, бүх Харь үндэстний хүмүүсийн, тэр ч байтугай хараасан улс үндэстнүүдийн ч Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдүүлнэ. Би бол бүх бүтээгдсэн зүйлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн агуу ажил, эцсийн өдрүүдийн ажлын төлөвлөгөөний минь зорилго ба эцсийн өдрүүдэд гүйцэлдүүлэхийг хүсэж буй цорын ганц ажил юм.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн”-ѳѳс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих